Хараат бус хэвлэл мэдээлэл
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр төр гvтгэлэг 2003 он
Төслийн зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хуулийн хvрээн дэх шударга vйл ажиллагааг дэмжих болзошгvй алдаа, эндэгдлээс сэтгvvлчдийн урьдчилан сэргийлэхэд оршсон.
Yйл ажиллагаа:
Монгол Улсын Эрvvгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл
Төслийн бvлэг нь МСХ, МЧСХ, Єдрийн сонин, Хэвлэлийн хvрээлэнгийн төлөөлөгчид болон хоёр зөвлөхөөс бvрдсэн. Төслийн бvлэг нь бусад улс орнуудын нэр төр, гvтгэлэгийн тухай хуулиуд болон олон улсын стандартыг судалж vзсэний vндсэн дээр нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, 17 хэвлэл мэдээллийн байгууллага болон 7 ТББ-д танилцуулж, тэдний байр суурийг тусгасан.
· “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр төр гvтгэлэг” дугуй ширээний ярилцлага
 |
2003 оны 10-р сарын 23-нд Хэвлэлийн хvрээлэнд 14 сэтгvvлч, 4 хуульчийг хамруулсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан. 19-р зvйл байгуулллагын хуулийн хөтөлбөрийн захирал Тоби Мендел дээрх сэдвээр олон улсын зарчмыг танилцуулж бусад оролцогчид өдөр тутамд ажилдаа тулгардаг бэрхшээлтэй асуудлуудын талаар хэлэлцсэн. Дугуй ширээний ярилцлагад УИХ, Засгийн газарт мэдэгдэл гаргах төсөл боловсруулж баталсан. |
· “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө, эрх зvйн аюулгvй байдал” семинар
Уг семинарыг олон улсын хvний эрхийн өдөрт зориулан Хуульзvйн vндэсний төв, НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хvний эрхийг бэхжvvлэх төсөл, Шvvхийн ерөнхий зөвлөлтэй хамтран 2003 оны 11-р сарын 10-ны өдөр ХЗДХЯ-нд зохион байгуулсан. Семинарт шvvгчид, өмгөөлөгч, прокурор, сэтгvvлчид, иргэний нийгмийн төлөөлөгчдөөс бvрдсэн 36 хvн оролцсон.
Семинарын зорилго нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг шvvхээр хамгаалахад нэн тэргvvнд шаардлагатай асуудлуудыг гаргаж ирэх байв. Германы хуульч Jurgen Wellner “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний vндсэн хуулийн тайлбар” илтгэл тавьсан. Семинарт оролцогчид бvлгvvдэд хуваагдаж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчиж буй асуудлууд дээр практик vйл ажиллагаа явуулсан.
Ардчилсан нийгэм дэх хэвлэлийн эрх чөлөө /Ёс зvйн гарын авлага/
Гарын авлагыг 1000 хувь хэвлэж тараасан. Мөн “Монгол таймс” сонинд бvрэн эхээрээ хэвлэлгдэж уншигчдын хvртээл болсон.