"Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvний эрхийн тухай" тєслийн танилцуулга
Энэ тєсєл нь НVБ-ын Хvний Эрхийн Дээд Хороо /UNCHR/-ийн дэмжлэг, санхvvжилтээр хэрэгжсэн. Тєслийн зорилго нь хvний эрхийн асуудлаархи олон нийтийн анхаарлыг хандуулах, нийгмийн ухамсрыг тєлєвшvvлэх, хvний эрхийн талаар дагнан ажилладаг сэтгvvлчдийн ур чадварыг дээшлvvлэхэд оршиж байлаа. Тєслийн хvрээнд Монголын єдєр тутмын 6 сониноос тус бvр нэг эмэгтэй сэтгvvлчийг сонгон авч эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн асуудлаар тусгай булан ажиллуулахаар сургалтанд хамруулсан бєгєєд 2 хуульч тэдэнд мэргэжлийн зєвєлгєє єгч хамтран ажилласан юм. Энэхvv тєсєл нь эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн асуудлыг мэргэжлийн vvднээс сонины хуудаснаа хєндєн тавих анхны алхам байсан бєгєєд зорилтоо амжилттай биелvvлсэн гэж бид дvгнэж байна.
Vйл ажиллагаа: 2000 оны 3-р сарын 2-ны єдєр Хэвлэлийн Хvрээлэнгийн уулзалтын танхимд 6 эмэгтэй сэтгvvлч, 2 хуульчийг оролцуулан нэг єдрийн семинар явуулав. Семинарын vеэр доорхи илтгэлvvд тавиглдаж, эдгээр сэдвvvдийн талаар ярилцлаа.
- «Хvний эрхийн хууль, эрх зvйн асуудалд» Доктор Ж.Амарсанаа - «Эмэгтэйчvvд ба Олон нийтийн хэвлэл мэдээлэл» Н.Гэрэлсvрэн /Монголын эмэгтэйчvvдийн холбоо/ - «Хvvхэд-Хэвлэл мэдээлэл» Н.Болормаа /Хvvхдийн эрхийн тєв/ - «Сонины булан хэрхэн хєтлєх вэ?» Мустафа Эрич /Монголын Хэвлэлийн Хvрээлэн/
Семинарын vеэр бусад сургалтын материалуудыг мєн тараасан. - Сонины булан, эмэгтэй сурвалжлагчид - ХМХ ба Хvvхдийн эрх /Олон улсын Сэтгvvлчдийн холбооны баримт материал/ - Хvvхдийн талаар сурвалжлага хийх зарчим /1998 оны 5-р сард Бразилд боловсруулан гаргасан/
«Эмэгтэй сэтгvvлчид, эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай» гарын авлага бэлтгэн гаргасан.
Сургалтанд хамрагдсан 6 сэтгvvлч 25 материал сонин хэвлэлд нийтлvvлсэн. Тєслийн хугацаанд сонины буланд дараахь сэдвvvдийг хєндєн бичлээ.
Хvйсийн тэгш бус байдал Хvчирхийлэл, эрх зєрчигдєж буй талаар Эмэгтэйчvvдийн ажил эрхлэлт Боловсролын асуудал Гудамжны хvvхэд Эмэгтэйчvvдийн ажилгvйдэл Хєдєєгийн эмэгтэйчvvд, хvvхдийн байдал Бусад
Нийт материалын 60 хувь нь хvvхдийн, 40 хувь нь эмэгтэйчvvдийн асуудлыг хєндсєн байна.
Нийтлэлvvд хэвлэгдсэн сонин хэвлэлийг хамруулан уншигчдын дунд судалгаа явуулахад 87.5 хувь нь эдгээр сэдвийг дэмжсэн бол, 25 хувь нь шvvмжлэлтэй хандсан. Тєсєлд хамрагдагчид, дэмжигчид тєслийн vр дvнг амжилттай болсон гэж 100 хувь дэмжсэн.
Харин тєсєлд хамрагдсан сэтгvvлчдээс тєслийн ач холбогдлын талаархи судалгаа авахад 50 хувь маш чухал, 50 хувь чухал гэж дvгнэсэн. Мєн тэдний дийлэнх нь тєслийг амжилттай хэрэгжихэд дараах хvчин зvйлс нєлєєлсєн гэж vзсэн байна. Vvнд сургалт, хуулийн зєвєлгєє, тусгайлан бэлтгэсэн, хєндєж тавьсан асуудал нь чухал байсан зэргийг дурджээ.
Яагаад ач холбогдолтой гэж vзсэн талаар: - Сэтгvvлчид хvvхэд, эмэгтэйчvvдийн нийгмийн шийдвэрлэвэл зохих асуудлыг урьдынхаасаа зоригтойгоор хєндєн гаргаж ирсэн - Сэтгvvлч эмэгтэйчvvд хуулийн мэдлэгээ дээшлvvлсэн - Сэтгvvлч эмэгтэйчvvд хvний эрхийн талаархи мэдээлэл илvv сайн олж авч, мэдлэгээ тэлсэн гэж єєрсдєє дvгнэсэн.
"Єдрийн сонин" "Миний vг" булан, сэтгvvлч З.Оюунбилэг
- «Єрхийн тэргvvлэгчдийн эх орон болчих вий дээ» 2000.03.15 - «Та хvvхдээ Америк руу явуулаач» 2000.03.23 - «Солонгост одож буй хvvхнvvд минь дээ?» 2000.04.08 - «Хєдєєгийн гэрийн эзэгтэй» 2000.04.17
"Зууны мэдээ" "Эмзэг сэдэв" булан, сэтгvvлч Н.Наранбилэг
- «Малчдын сэтгэл гундуу, царай баргар байна» 2000.03.21 - «Эрчvvд эхнэрээ алдахаас айхдаа зоддог» 2000.03.31 - «Нєхрийн албан тушаал, эрх мэдэл дээшлэхэд эхнэрийн имиж єєрчлєгддєг» 2000.04.03 - «Хvчирхийлэл, дарамтаас зугтаж яваа vрс» 2000.04.07 - «Хvvхдээ хайрладаггvй эцэг эхтэй хариуцлага тооцох цаг болсон» 2000.04.07
"Єнєєдєр" "Сэтгvvлчийн v"г булан, сэтгvvлч Д.Оюунчимэг
- «Эмэгтэй хvн байх наад захын эрхээ хєсєр хаях гэж vv?» 2000.03.16 - «Хvvхдээ хvчирхийлэн дарамталснаар ирээдvйн хvчирхийлэгчийг тєрvvлж байгаа юм биш vv?» 2000.03.24 - «Олдох овогтнууд буюу оюуны ядуурал» 2000.04.06 - «Эмэгтэйчvvд эрчvvдээс 63875 цаг илvv хєдєлмєрлєдєг» 2000.04.06
" Монголын мэдээ" "Эмэгтэйчvvд, хvvхдийн эрх" булан, сэтгvvлч Д.Баярмаа
- «Айл гэрийн ачааны хvндийг бvсгvйчvvд vvрсээр байх уу?» 2000.03.18 - «Хvvхдийн тэтгэврийн тєрийн сан байгуулъя» 2000.03.28 - «Улс тєрд бvсгvйчvvдийн оролцоо дутаж байна» 2000.04.03 - «Хормой задгайрвал улс vндэстэн мєхєхєд хvрнэ» 2000.04.11
" Vнэн" "Єнєєдрийн сэдэв" булан, сэтгvvлч Б.Энхтуяа
- «Хамтран амьдрагч гэр бvл хуулийн ємнє хvчин тєгєлдєр vv?» 2000.03.14 - «Эхийн эрхт ёс ирж яваа юм уу даа?» 2000.03.25 - «Сэтгэл зvйн хvчирхийлэл гэж юу вэ?» 2000.03.31 - «Гэр бvлийн хvчирхийлэл гэж юу вэ?» 2000.04.15
"Улаанбаатар таймс" "Эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай" булан, сэтгvvлч Д.Цээпилмаа
- «Томчууд хvvхдийн хаан биш» 2000.03.12 - «Алсхан явбал аав, ээждээ ч захиа бичиж чадахгvй ирээдvй биднийг залгамжлах нь» 2000.03.21 - «Амьдрал гэдэг их урсгал бvсгvй хvн, хvvхэд хоёрт даанч ширvvн» 2000.04.04 - «Бvсгvйчvvд минь єврийн жаргалаасаа илvv єєдєсхєн vрээ бодмоор юм даа?» 2000.04.15 |