"Хvчирхийллийг илчилж, зогсооё" тєслийн танилцуулга
Хvчирхийллийн эсрэг Vндэсний тєвтэй хамтран Английн Хvvхдийг Ивээх сангийн санхvvжилтээр «Хvчирхийллийг илчилж, зогсооё» тєслийг 2003 оны 3-р сард хэрэгжvvлсэн.
Тєслийн зорилго:
Хvvхдийн хvчирхийллийн эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хvчирхийллийгн эсрэг тэмцэх тэмцлийг эрчимжvvлэхэд оршиж байсан. Vvний дагуу Дорнод, Баянхонгор аймагт олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хэрэгслийг ашиглан хvчирхийллийн эсрэг vйл ажиллагаанд олны анхаарлыг хандуулах, Улаанбаатар хотод сонин хэвлэлээр дамжуулаад доорхи нэн тэргvvний зорилтуудыг хэрэгжvvлсэн.
- Сэтгvvлчдийн хvчирхийлллийн талаархи мэдлэгийг нэмэгдvvлснээр тэдний анхаарлыг хvчирхийллийн зvгт хандуулах
- Орчин vеийн сэтгvvл зvйн шинэ хэлбэрvvдийг таниулснаар сэтгvvл зvйн бичлэгийн тєрєл, чанарыг сайжруулах
- Олон нийтийн vзэл бодлоо телевиз, радиогоор чєлєєтэй илэрхийлэх боломж олгоход дэмжлэг vзvvлэх
- Хvvхдийн эрхийг хамгаалах талаар vйл ажиллагаа явуулдаг тєрийн болон ТББ-уудыг хvvхдийн хvчирхийллийн эсрэг нэгдэж, хамтран ажиллах боломжийг нээх
Тєслийг хэрэгжvvлснээр Баянхонгор, Дорнод аймаг тус бvрт 4 хvний бvрэлдэхvvнтэй орон нутгийн шинжээчдийн баг байгуулан хамтран ажиллалаа.
Vйл ажиллагаа:
Тєсєл нь нийгмийг хамаран єргєн хvрээтэй єрнєж байгаа аливаа vйл хэрэгт гаргаж байгаа улс тєрийн шийдвэрт нєлєєлєх иргэний оролцоог нэмэгдvvлэх vр дvнтэй арга болох олон нийтийн хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулахад чиглэгдсэн. Хэвлэл мэдээллийн аяны сэдэв болоод зорилго нь хvvхдийг хvчирхийлэлгvй орчинд сурч, амьдрахад туслах, насанд хvрэгчдийн анхаарлыг энэ асуудалд хандуулахад оршиж байсан.
-
Орон нутгийн судалгаа Дорнод, Баянхонгор аймагт явуулсан судалгааны зорилго нь орон нутагт хvчирхийллийн ямар хэлбэрvvд байгаа, олон нийтийн энэ талаархи ойлголтыг тандахаас гадна алслагдсан суурин, орон нутгийн удирдлага, багш сурган хvмvvжvvлэгчид, ТББ-ууд, ХМХ-ийн удирдлагууд зэрэг нийгэм дэх нєлєєллийн чадавхитай бvлгийн бэлтгэлийг хангахад оршиж байсан. Шинжээчдийн багийхан судалгааны vеэр 200 орчим хvнийг хамарсан ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулав.
-
Хэвлэл мэдээллийн аян Хэвлэл мэдээллийн аяны сэдвvvдийг туршилтын тєслийн хvрээнд явуулсан сэтгvvл зvйн судалгаа, тандалтын уулзалтын vеэр сонгосон бєгєєд орон нутгийн шинжээчдийн багийн судалгааны ажлын явцад нухацтай хэлэлцэж, тогтсон.
-Тєсєлд хамрагдсан сонингууд Vндэсний єдєр тутмын сонин «Монголын мэдээ» болон орон нутгийн «Улаанбаатар таймс», «Дорнод таймс», «Баянхонгорын мэдээ» зэрэг сонин хамрагдаж 12 булан ажиллуулсан. Сонины булангийн нийтлэлvvдийг «Глоб Интернэшнл» ТББ дээрээс авч vзэх боломжтой.
-Радио Баянхонгор FM-102.5 болон Дорнод аймаг дахь Зvvн бvс нутгийн нийтийн радио гэсэн хоёр радиогоор нийт 8 нэвтрvvлэг цацагдсан.
- Телевизийн ток шоу Дорнод, Баянхонгор аймгууд дахь телевизийн 2 сувгаар тус бvр нь 1 цагийн хугацаатай 8 ток шоу бэлтгэж цацсан. Ток шоу нь аливаа асуудлыг хэлэлцэхэд vзэгчдийн анхаарлыг татах хамгийн єргєн дэлгэрсэн, сонирхолтой телевизийн хєтєлбєрийн хэлбэр тул сонгож авав. Дээрх ток шоунд Баянхонгор аймгийн 15 сумын 30 хvvхэд, Дорнодын 13 сумын 20 хvvхэд, нийт 28 сумын тєлєєлєл 50 хvvхэд оролцсон. 2003 оны 1-р сард Хvчирхийллийн эсрэг Vндэсний тєв, Глоб Интернэшнл ТББ-аас тус бvр 2 мэргэжилтэн дээрхи аймгуудад очиж эхний ток шоуны бэлтгэл ажилд оролцож, зєвєлгєє єгєв.
- Хvvхдийг хамгаалах vйл ажиллагааны тєлєвлєгєє
Орон нутгийн шинжээчдийн багийн гишvvд Хvvхдийг Хамгаалах vйл ажиллагааны тєлєвлєгєє боловсруулж л энэ нь Баянхонгор аймагт батлагдсан. Vvнд оролцогчид хvvхэд хамгаалах vйл ажиллагааны тєлєвлєгєє нь Засгийн газраас батлагдаад удаагvй байгаа Хvvхдийн Хєгжлийн Vндэсний хєтєлбєрийн дэд хэсгийн биелэлтэд чухал vvрэг гvйцэтгэнэ гэж тэмдэглэсэн байна. |