"Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ" тєслийн танилцуулга
НVБ-ын Хєгжлийн хєтєлбєрийн санхvvжvvлсэн «Хэвлэл мэдээллийн аян» тєсєл нь хvний эрхийг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvчийг ашиглан хvний эрхийн асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэхэд чиглэсэн vйл ажиллагааг дэмжих зорилготой.
Тєслийн зорилтууд:
- ТББ-уудад Олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа болон хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх талаархи мэдээлэл, мэдлэг олгох
- Сэтгvvлч, сурвалжлагчидтай ойр дотно хамтран ажиллах боломж олгох, сонин сэтгvvлийн нийтлэлийн чанарыг сайжруулах
- Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарлыг хvний эрхийн асуудлуудад хандах хандлагыг нэмэгдvvлэх
Тєсєлд хvний эрхийг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг 19 ТББ, єдєр тутмын 6 сонины 11 сурвалжлагч хамрагдан хvний эрхийн асуудлыг хэрхэн сурвалжлах, олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээллийн аянд хэрхэн нэгдэж болох талаар санал солилцсон.
Vйл ажиллагаа:
-
Сургалт «Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ?» сэдэвт 2 єдрийн сургалтыг зохион байгуулсан. Сургалт нь олон нийтийн харилцаа болон хэвлэл мэдээллийн аяныг зохион байгуулах сэдвээр єргєн хvрээтэй тодорхой мэдлэг, мэдээлэл єгєх зорилготой байв. 2002 оны 11-р сарын 11-нд Хэвлэлийн хvрээлэнд зохиогдсон тус сургалтанд 18 ТББ, 19 хувь хvн хамрагдсан. Сургалтаар олон нийтийн харилцааны зарчим, хэвлэл мэдээллийн аян гэж юу болох, сонины булан, хэвлэлийн илгээлт, видео сэтгvvл зvй, ток шоуг зохион байгуулах зэрэг сэдвээр єргєн мэдлэг олгосон. Мєн тvvнчлэн мэдээллийн эрх чєлєє, олон нийтийн оролцооны эрх, хариу єгєх эрх болон ХМХ-ийн эрх зvйн талаар мэдлэг олж авсан. 2 дахь єдрийн сургалтаар ємнєх єдєр vзсэн мэдлэгээ бататган туршилтын ток шоуг зохион байгуулсан бєгєєд хичээлийн видео бичлэгийг сургалтанд оролцогчдоос хvссэн хэн ч болов хуулж авах боломжтой байв.
Олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа, Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? /Тєрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага гаргасан./
-
Ухаан уралдуулах уулзалт Нэг єдрийн ухаан уралдуулах уулзалтыг 2002 оны 11-р сарын 13-нд Хэвлэлийн хvрээлэнд зохион байгуулж, 11 сэтгvvлч, 19 ТББ-ын тєлєєлєгч оролцлоо. Уулзалтыг практик vйл ажиллагаанд голчлон тулгуурлан явуулж, оролцогчдын 4 баг болгон хуваасан. Багууд хvний эрхийн асуудлаар vзэл бодлоо илэрхийлж, санал дэвшvvлэн, энэ талаар тулгамдаад байгаа нэн чухал асуудлаар ярилцав. Ухаан уралдуулах уулзалтад багууд сэтгvvл зvйн ухаан задлах дасгалын аргыг ашигласан бєгєєд уулзалтыг «Глоб Интернэшнл» ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал удирдан явуулсан.
-
Сонины булан Єдєр тутмын 6 сонин (Зууны мэдээ, Єдрийн сонин, Єнєєдєр, Vнэн, Монголын мэдээ, Улаанбаатар таймс) 6 долоо хоногийн турш хvний эрх, эрх чєлєєний сэдвээр булан ажиллуулсан бєгєєд анх тєлєвлєсний дагуу 3 сарын турш гарсан сонины 36 нийтлэлийг эдгээр буланд гаргасан. Сонины булангийн нийтлэл нь олон нийттэй санал бодлоо солилцоход чухал vvрэгтэй бєгєєд тодорхой булан ажиллуулах, буланд зориулан тогтмол нийтлэл бичих нь сонин хэвлэлийн сэтгvvлчдийн хамгийн сонирхдог хэлбэр юм. Булангийн сэтгvvлч-тоймч нь бие даасан байж, амжилтанд хvрэхэд ойр, уншигчидтайгаа бусад сэтгvvлчдийг бодвол шууд харилцаанд орж байдаг. Сонинд нийтлэгдсэн булангийн материалуудыг эмхэтгэн гарын авлага болгосныг манай байгууллагаас авч болно.
Vр дvнгээ хэлэлцэх хурал Vр дvнгээ хэлэлцэх хурал 2003 оны 02-р сарын 14-нд Хэвлэлийн хvрээлэнд болсон. Хуралд сэтгvvлчид, шинжээчид, мэргэжилтнvvд, тєслйн зориулагдсан бvлгээс нийт 19 тєлєєлєгч оролцлоо. Ноён Малин Самуэлсон /НVБ-ын Хєгжлийн хєтєлбєрийн удирдах ажилтан/, «Глоб Интернэшнл» ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал нар хурлыг нээж, тєслийн vйл ажиллагаа болон vр дvнгийн талаар мэдээлсэн. Шинжээчид сэтгvvл зvйн болон хvний эрхийн асуудал хєндсєн илтгэл тавив. Тєслийн хугацаанд сонины буланд гаргасан нийтлэлvvдэд vнэлэлт, дvгнэлт єгєх зорилгоор бие даасан шинжээчдийн бvлгийг сэтгvvл зvйн 2 багш, хvний эрхийн 2 мэргэжилтэн, Глоб Интернэшнл ТББ-ын 1 тєлєєлєгчтэйгєєр байгуулсан.
Шинжээчдийн бvлгийн бvрэлдэхvvнд: - Ю.Эрдэнэтуяа, МУИС-ийн сэтгvvл зvйн багш, доктор - Д.Батжаргал, Хэвлэлийн хvрээлэнгийн багш - С.Цэрэндорж, Хvний эрхийн Vндэсний хорооны тэргvvн - Б.Хишигжаргал, Хvний эрхийн Vндэсний хорооны ажлын хэсгийн ахлагч
Шинжээчдийн дvгнэлт
- Хvний эрхийн мэргэжилтнvvд Хvний эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон улс тєрийн эрхийн асуудлыг хєндсєн 11 сэтгvvлчийн нийт 36 нийтлэл хэвлэгджээ. Эдгээрийн 70 хувь нь зєвхєн иргэний болон улс тєрийн эрхтэй холбоотой асуудлуудаар бичжээ. Хvний эрхийг зєрчиж буй тодорхой бодит жишээнvvдээс гадна Монголд хараахан байхгvй гэж тооцогдож байсан бэлгийн єнгєлзлєгє зэрэг хvний эрхийн зєрчлvvдийн талаар бичигдсэн байна.
3 нийтлэлд дэлхий дахинд хvний эрхийн гол тулгамдсан асуудал болоод байгаа хvн наймааны талаар бичжээ. Сэтгvvлчид хvний эрхийг хvндэтгэн vзэх асуудалд гол анхаарлаа хандуулж байсан ба тэдний нийтлэл бодитой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Сэтгvvлчид мєн хvний эрх зєрчигдєж байгаа явдлыг сонирхолтой хэлбэрээр гаргаж харуулсан.
Дэлхий нийтэд хvний эрхийн боловсрол чухал асуудал болоод байгаа єнєє vед дээрх 36 нийтлэл маш чухал ач холбогдолтой vйл ажиллагаа болсон.
Сэтгvvлчид баримт, материалыг хангалттай цуглуулж, ярилцлага хийж, мэдээллийн эх сурвалжаа зєв олж, асуудлаа бvрэн гаргаж чадсаныг энд онцлон дурдах хэрэгтэй. Хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран ажилласны vр дvнд мэдээллээр бvрэн хангагдаж, сайн сурвалжлага, чанартай булан ажиллуулж байсан байна. Энэ тєсєлд хамрагдан ажилласан сэтгvvлчид цаашид хvний эрхийн чиглэлээр мэргэших боломжтой болсон гэдгийг дахин дурдах хэрэгтэй юм.
Цаашдын санал:
- Энэ vйл ажиллагааг цаашид дэмжин, мэргэшсэн сэтгvvлчдийг бэлтгэх, хєхиvлэн дэмжих
- Хvний эрхийн талаарх илтгэлийг дэмжих сэтгvvл зvйн бvтээлийн шагнал урамшуулал бий болгох
ХМХ-ийн шинжээчид: Манай сэтгvvлчдийн бичлэгийн ур чадварын амжилтыг илэрхийлсэн сонирхолтой нийтлэлvvдийг уншихад таатай байлаа. Нийтлэлvvд мэргэжлийн єндєр тvвшинд бичигдсэн байна. Тогтмол хэвлэлийн чанар чансаа энэ жил ємнєх жилvvдийнхээс илvv сайжирсан байсан гэдгийг дурдах ёстой юм. Сонины нийтлэлvvдийг сэтгvvл зvйн тэнцвэртэй байх, эх сурвалж, баримтыг хэрхэн ашигласан, нийтлэл нь булангийнхаа сэдэвт хэр нийцсэн гэдэг шалгууруудаар дvгнэлээ.
Эх сурвалж Сэтгvvлчид хvний эрх зєрчигдєж байгаа талаар хангалттай баримт материал цуглуулж, хэд хэдэн мэдээллийн эх сурвалжуудыг ашигласан байв. Зохих журмын дагуу Олон улсын хуулийн заалтуудыг чадварлагаар ашиглаж чаджээ.
Тэнцвэрт байдал Ихэнх нийтлэл мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалж чадсан бєгєєд зарим нийтлэлд сэтгvvлч зєвхєн нэг талын эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурласны улмаас тэнцвэрт байдлаа алдсан тохиолдол ч байсан. Хvний эрхийн асуудал нь маш их эмзэг бєгєєд бусдын эрхийг хєндєж болох талтай тул энэ тал дээр цаашид анхаарах шаардлагатай.
Єнцєг /Хєндєж буй асуудал/ Ихэнх сэтгvvлч ерєнхий асуудлыг хамарсан хэт дэлгэрэнгvй, нуршуу зvйлийг их бичсэн байна. Энэ нь хэдийгээр буруу биш боловч зарим нийтлэлд хэт ерєнхий асуудлыг дурджээ. Зарим сэтгvvлчийн дvгнэлтэд дан ганц єєрийн хувийн санааг илэрхийлсэн жишээ мєн цєєнгvй байсан. Энэ нь бидний хєгжvvлэх гээд байгаа орчин vеийн сэтгvvл зvйд нийцэхгvй байгаа тул сэтгvvлчид цаашид vvн дээр анхаарах нь зvйтэй.
Цаашдын санал:
- Дээрхи сонины буланг тогтмол ажиллуулж, нийтлэлээ vргэлжлvvлэн гаргаж байх. Энэ нь зєвхєн хvний эрхийн боловсролын асуудал бус сэтгvvл зvйн байнгын шалгуур юм. - Хvний эрхийн чиглэлээр тусгай илтгэгч, нийтлэлийн мэргэжилтэнгvvдийг сургаж, бэлтгэх - Хvний эрхийн нийтлэл, илтгэлийг дэмжих сэтгvvл зvйн шагнал бий болгох - Сэтгvvлчдийг олон улсын тэмцээнд оролцож, нэрээ дэвшvvлэх боломжийг хангах
ЗЄВЛЄМЖ
- Хvний эрхийн сэдвээр бичих сэтгvvлчдийн сургалт зохион байгуулах - Англи –Монгол хэл дээр ном хэвлэх - Сонины нийтлэлvvдийг англи хэл рvv орчуулах - Хvний эрхийн сэтгvvл зvйн шилдэг бvтээлийн vндэсний шагнал бий болгох - Сонины буланг цаашид тогтмол vргэлжлvvлэхэд дэмжих |