"Олон улсын иргэний нийгмийн форум/Хэвлэл мэдээллийн аян" тєслийн танилцуулга
«Глоб Интернэшнл» ТББ нь 2003 оны 9-р сард Олон улсын иргэний нийгэм форум /ОУИНФ/ын Vндсэн байгууллагын гишvvнээр элссэн. 2003 оны 4-р сараас 7-р сар хvртэлх хугацаанд Ардчилал, иргэний нийгэм, сайн засаглалын чиглэлээр хэвлэл мэдээллийн аян зохион байгуулсан.
Хэвлэл мэдээлэл, ардчиллын vйл явц, иргэний нийгэм Х.Наранжаргал
Тєслийн зорилго: Монголын ард иргэдийн анхаарлыг иргэний нийгмийн, ардчиллын vйл явц, сайн засагалын асуудалд хандуулах, ХМХ-ээр эдгээр асуудлыг хєндєж тавихад иргэдийн чєлєєтэй ардчилсан оролцоог нэмэгдvvлэхэд дэмжлэг vзvvлэхэд оршиж байв.
Тєслийн зорилтууд: - Монголд иргэний сэтгvvл зvй таатай хєгжих vндэс суурийг бий болгох - Монголын ард иргэдийн идэвхитэй оролцоог иргэний нийгэм, сайн засаглал, ардчилалын vнэт зvйлсэд хандуулах. ХМХ-ээр эдгээр асуудлыг хєндєж тавихад иргэдийн чєлєєтэй ардчилсан оролцоог нэмэгдvvлэхэд дэмжлэг vзvvлэх
Vйл ажиллагаа: Тєслийн баг, ОУИНФ-ын зохицуулагчид болон сэтгvvлчдийн тусламжтай, зохион байгуулах бvлэгтэй хамтран хэвлэл мэдээллийн аяны мэдээллийн стратегийг боловсруулан баталсан. Хэвлэл мэдээллийн аянг МVРТ, богино долгионы FM радио станцууд, орон нутгийн болон хувийн телевизийн сувгуудаар дамжуулан єрнvvлсэн.
Телевизийн хєтєлбєрvvд: «Иргэний нийгэм ба олон нийтийн оролцоо» сэдэвт 4 цуврал нэвтрvvлгийг бэлтгэж, «25-р суваг» телевизээр цацсан. Энэ нэвтрvvлгvvд «TV-9» сувгаар мєн vзэгчдийн хvртээл болсон.
Нэвтрvvлгийн сэдвvvд:
- Иргэний нийгмийн талаарх оршил хєтєлбєр
- Иргэний сэтгvvл зvй
- Улс тєрийн нам ба Иргэний нийгэм
- Хvний эрхийг хамгаалахад иргэний нийгмийн vvрэг
«Иргэний нийгэм ба олон нийтийн оролцоо» телевизийн цуврал нэвтрvvлэг нь Дундговь, Увс, Баянхонгор, Булган, Архангай, Сvхбаатар, Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Єлгий, Хєвсгєл зэрэг аймгийн орон нутгийн телевизээр цацагдсан.
Радиогийн хєтєлбєрvvд: «Иргэний нийгэм ба олон нийтийн оролцоо» сэдэвт радиогийн 8 хєтєлбєр бэлтгэж, Монголын Vндэсний Радиогоор давталттайгаар нэвтрvvлсэн.
Нэвтрvvлгийн сэдвvvд:
- Иргэний нийгмийн форум
- Нэр хvндтэй иргэнийг хєгжvvлэх
- Ардчилал ба Иргэний нийгэм
- Иргэний нийгмийн институтууд
- Улс тєрийн нам ба Иргэний нийгэм
- Хэвлэлийн эрх чєлєє
- Иргэний нийгэм ба Эдийн засгийн орчин
- Иргэний нийгэм ба Хvний эрх
«Иргэний нийгэм ба олон нийтийн оролцоо» радио нэвтрvvлгvvд нь FM-107, FM-100.5 богино долгионы радиогор мєн цацагдсан.
Дэлгэрэнгvй мэдээллийг хатагтай Занаагаас zanaa@magicnet.mn хаягаар авна уу. |