"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" тєслийн танилцуулга
2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийг иргэдийн оролцоотойгоор тооцон гаргах, улс тєрийн намууд болон, эрх баригч нам, нэр дэвшигчид єєрёдийн сонгуулийн кампанит ажилд улсын эд хєрєнгийг хэрхэн ашиглаж байгааг судлах зорилготойгоор МННХ-гийн Нээлттэй Форумын санхvvжилтээр "Сонгогчдын боловсрол" тєвтэй хамтран уг тєслийг хэрэгжvvллээ.
"Глоб Интернэшнл"ТББ тус тєслийн хэвлэл мэдээллийн мониторинг хийсэн болно.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН МОНИТОРИНГИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны санхvvжилтийн мониторингийн тєслийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэд хийж, олон нийтэд танилцуулах зорилготой тєсєл юм. Уг тєслийн хэвлэл мэдээллийн мониторингийн хvрээнд дараах ажлыг хийж гvйцэтгэнэ. Сонгож авсан хэвлэл мэдээллийн нэвтрvvлэг болон нийтлэл (материалыг) vзэж, сонсож, уншиж танилцаад тэдгээрээс 2004 оны УИХ-ын сонгуулийн кампанид оролцож буй улс тєрийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй ямар нэгэн арга, хэлбэр, агуулгаар холбоотой нэвтрvvлэг/нийтлэлийг хэд хэдэн тодорхой шалгуураар бvртгэж дvгнэлт гаргана.
Мониторингид хамруулах хэвлэл мэдээлллийн хэрэгслvvд гэвэл 1. Телевизvvд. - Монголын vндэсний телевиз - UBS телевиз - “25-р суваг” телевиз - TV5 - TV9 телевиз. Єєрєєр хэлбэл Улаанбаатарт vйл ажиллагаа явуулдаг эфирийн бvх телевизvvд багтаж байна. Энд тєрийн ємчийн тєдийгvй хувийн ємчийн телевизvvд орж байна. Тэд public funding-тай ямар холбоотой вэ гэсэн асуулт гарна. Агаарын долгион гэдэг тєрийн ємчийн нєєц баялгийг лицензээр эзэмшиж байгаа учраас тэр.
2. Радио. Монголын vндэсний радиогийн єргєн нэвтрvvлэг. “Улаанбаатар” радио” (Улаанбаатар хотын ИТХ-ын мэдлийн)
3. Єдєр тутмын бvх сонинууд. - “Єдрийн сонин” - “Єнєєдєр” - “Зууны мэдээ” - “Vнэн” - “Монголын мэдээ” - “Улаанбаатар таймс”
Бас долоо, арав хоногийн сонинуудаас захиалгын тоогоор хамгийн дээгvvр vзvvлэлттэй эхний 4 сониныг хамруулна. Vvнд: “Сэрvvлэг”, “Хvмvvс”, “Зиндаа”, “Монголчуудын амьдрал”. (“Хань” сониныг хассан болно) Хувийн сонинуудыг хамруулж байгаагийн учир гэвэл тєр захиргааны байгууллагууд єєрсдийн vйл ажиллагааг эдгээр сонинуудтай гэрээ байгуулан сурталчлуулдаг.
Шалгуурын тухайд
1. Бодитой, тэнцвэртэй мэдээлэл ба сурталчилгаа.
Хэрвээ сонгуулийн сурталчилгааны нэвтрvvлэг/нийтлэл нь тэнцвэртэй байж чадсан, олон тvмэн сонголтоо хийхэд тустай, олон талт мэдээлэл тайлбарыг агуулсан бол энд хамруулна. Жишээлбэл, єєр єєр байр суурьтай улс тєрийн намуудын тєлєєлєл, нэр дэвшигчдийг оролцуулж тэдний байр суурийг харьцуулах боломж олгосон, улс тєрийн намуудын мєрийн хєтєлбєр, нэр дэвшигчдийн талаар хєндлєнгийн байр сууринаас, ялангуяа шинжээчдийн тvвшинд задлан тайлбарласан гэх мэт.
2. Тєлбєртэй сурталчилгаа (Ил сурталчилгаа)
Эхлээд тухайн нэвтрvvлэг/нийтлэлд улс тєрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн тухай янз бvрийн арга хэлбэрээр, эерэг ба сєргєєр мэдээлж тайлбарласан буюу сурталчилсан мєртєє энэ нь улс тєрийн тєлбєртэй сурталчилгаа гэдэг нь ойлгогдохоор байж чадаж байгаа эсэхийг авч vзнэ.
Ингэхдээ Монгол Улсын зар сурталчилгааны тухай хуулийн 6-гийн 1 буюу “Зар сурталчилгаа нь … агуулга хэлбэр, тvvнийг тvгээж байгаа арга хэрэгслээс vл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэсэн заалтыг vндэслэнэ.
Улс тєрийн тєлбєртэй сурталчилгааны дараах хоёр хэлбэрийг бvртгэх юм. А. Сонгуульд оролцогч улс тєрийн нам, эвсэл, нэр дэвшигч, тэдний ивээн тэтгэгчдийн зvгээс тєлбєрийг хийсэн, энэ нь тодорхой ойлгогдож буй нэвтрvvлэг/нийтлэл. Б. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерєнхий хорооноос хуваарилж телевиз, радиогоор явуулах “vнэ тєлбєргvй” буюу зардлыг тєсвєєс гаргаж буй нэвтрvvлгvvд.
3. Далд сурталчилгаа.
Хэрвээ сурталчилгааны шинж чанартай (сонгуульд оролцож буй улс тєрийн хvчин, нэр дэвшигчийн талаар ямар нэгэн vнэлэлт єгсєн, байр суурь илэрхийлсэн, тэнцвэртэй биш, дагнасан мэдээлэл, танилцуулга агуулсан гэх мэт) мєртєє vvнийгээ ямар нэгэн арга хэлбэрээр тов тодорхой ойлгуулаагvй, хагас дутуу тайлбарласан, нууж хаасан, эргэлзээтэй байгаа бол ДАЛД СУРТАЛЧИЛГАА хэмээн vзэж аль нам, эвслийн нэр дэвшигчид хамаатай, хэдэн минут, секунд vргэлжилснийг бvртгэж авна.
Энэ нэлээд нарийвчилж хэд хэдэн тєрлийн шалгуурийн мониторингийнг явуулна. Заримыг жишээ болгож дурдвал - Улс тєрийн нам, нэр дэвшигчид хамаатай, тэдний оролцсон vйл явдал, асуудлыг зориудаар сурвалжилж мэдээлэх - Ямар нэгэн vйл явдал, асуудлыг улс тєрийн намын албан тушаалтан, нэр дэвшигчээр тайлбарлуулах, тэдний санал бодлыг тусгайлан авч оруулах - Бодитой шаардлага vгvй байхад улс тєрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, зураг, дvрс, нэр, тэдний дуу хєгжим зэргийг анхаарал татахуйцаар нийтлэх, vзvvлэх, сонсгох гэх мэт - Улс тєрийн нам, нэр дэвшигчидтэй ярилцлага хийхдээ тэдний яриаг таслах, таслахгvй байх, эсвэл асуулт тавих ба тавихгvй байх аргаар нэг талын байр суурийг илэрхийлэх - Улс тєрийн нам, нэр дэвшигчдийн талаар янз бvрийн санал бодлыг тvvж оруулах, эсвэл оруулахгvй байх аргаар дан нэг талын байр суурийг илэрхийлсэн гэх мэт.
Сонгуулийн сурталчилгааны нийтлэл, нэвтрvvлгийн агуулгыг сонирхохгvй. Єєрєєр хэлбэл, зєвхєн тухайн нийтлэл/нэвтрvvлэг улс тєрийн аль нам, эвсэл, нэр дэвшигчид хамаатай, хэн хаанаас явуулж байгааг тогтоохын тулд агуулгыг авч vзэх юм. Тэрнээс биш тухайн сурталчилгаа зєв буруу, сайн муу, шударга бодитой эсэхийг судлахгvй, дvгнэлт гаргахгvй.
Мэдээжийн хэрэг, мониторингийн явцад юуны ємнє далд сурталчилгаатай холбоотой онцгой тохиолдол, сургамжтай жишээ, ер бусын арга хэлбэр тааралдана. Тэдгээрийг баримтжуулан тэмдэглэж авах нь хэвлэл мэдээллийн мониторингийн нэг чухал хэсэг юм. |