"Дэлхий ертєнц бvсгvйчvvдийн нvдээр" Олон улсын эмэгтэй киночдын форумын танилцуулга
 |
Глобалчлалын энэхvv эрин vед дэлхий ертєнц, хvн тєрєлхтєн нийтлэг асуудалтай тулгарч, ижил зvйлд санаа зовж байна. Єнєєгийн нийгэмд улс орнууд єєр єєрсдийн, янз бvрийн шашин шvтлэг, соёл иргэншил, амьдралын хэвшлээс vл хамааран нягт холбоотой оршин тогтнож байгаа билээ. Хэдийгээр аливаа асуудал тухайн улс орны дотоодод vvсдэг ч нєхцєл байдлын єєрчлєлт, хувирлаар дэлхий нийтийг хамарсан томоохон асуудал болон хувирдаг. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд хvн тєрєлхтєн харилцан ойлголцож, хvлцэлтэй байж нэгдэн ажиллах хэрэгтэй юм. Vvнд урлаг, ялангуяа кино урлаг єргєн хvртээмж, дvрслэн vзvvлэлтийн євєрмєц онцлогоороо нэн чухал vvрэг гvйцэтгэдэг. |
Тєслийн зорилго:
Кино урлаг дахь эмэгтэй уран бvтээлчдийг чадавхжуулж, уран бvтээлийг нь сурталчилж, олон улсын киночдын бvтээлч сvлжээг бий болгох замаар монголын урлагийн тогтвортой хєгжлийг хангахад хувь нэмрээ оруулах юм.
Олон улсын анхны «Дэлхий ертєнц бvсгvйчvvдийн нvдээр» эмэгтэй киночдын форумыг Урлагийн зєвлєл, Будапешт дахь ННХ-гийн нийгмийн хєтєлбєрийн сvлжээнээс санхvvжлvvлэн зохион байгуулсан. Мєн ОХУ-ын ЭСЯ, «Говь» корпораци, «MCS», Болгарын ЭСЯ дэмжиж хамтран ажилласан.
«Дэлхий ертєнц бvсгvйчvvдийн нvдээр» олон улсын эмэгтэй киночдын анхдугаар форум 2002 оны 9-р сарын 16-21-ийг хvртэл Улаанбаатар хотноо «Таны тvvх бидний тvvх» уриан дор болов. Форумд Тєв Азийн болон Европын 8 орны уран бvтээлчид сvvлийн гурван жилд бvтээсэн бvрэн хэмжээний кино болон баримтат киногоороо тус форумд оролцсон.
Бvрэн хэмжээний кино: - "Америкийн захидал" Найруулагч Иглика Триффонова /Болгар, 100 минут/ - "Шидэт ивээн тэтгэгч" Найруулагч Асиа Сулеева /Казакстан, 84 минут/ - "Удирдлагын сонгууль" Найруулагч Л.Ариунжаргал /Монгол, 25 минут/ - "Гэр бvл хамгаалал" Найруулагч Елена Цыплакова /ОХУ, 44 минут/
Баримтат кино: - "Хаалттай тойрог" Найруулагч Сюзанна Варданян /Армян, 30 минут/ - "Далд амьдрал" Найруулагч Лиана Жакели /Гvрж, 44 минут/ - "Амьдралын хоёр булаг" Найруулагч Гаухар Сыдыкова /Киргиз, 13 минут/ - "Амьд явах эрх" Найруулагч Н.Уранчимэг /Монгол, 47 минут/
Эдгээр бvтээлvvд нь тухай уран бvтээлчийн болоод улс орны, дэлхий ертєнцийн тухай олон vзэл санаа, єнгє тєрхийг илэрхийлж байлаа.
Олон улсын эмэгтэй киночдын форумын хvрээнд эмэгтэй уран бvтээлчдэд тулгардаг асуудлууд болон ажлын арга туршлагаа солилцох, сvvлийн vед эрчимтэй єєрчлєгдєн хувирч буй амьдрал, дэлхий ертєнцийн талаарх vзэл бодлоо хуваалцах, эмэгтэй киночдод мэргэжилдээ амжилт гаргах, кино урлагт хараат бус байхад туслах, тэдний оролцоог нэмэгдvvлэхэд нь туслах, єєрийн уран бvтээлийг гадны мэргэжил нэгт нєхдєд vзvvлж, гадаадын vзэгчдэд толилуулж тэдний санал бодлыг сонсох, мэдээлэл солилцсон, олон уулзалт, чєлєєт ярилцлага зохигдсон.
«Эмэгтэйчvvд кинонд» Дугуй ширээний ярилцлага
2002 оны 9-р сарын 22-нд Болгарын ЭСЯ-нд «Эмэгтэйчvvд кинонд» дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа. Тус ярилцлагад нийт 33 хvн оролцов. «Глоб Интернэшнл» ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал уузалтад ярицлагыг нээж: «Эмэгтэй уран бvтээлчид 1896 оноос кино урлагт хvчээ сорьж эхэлсэн ч тэдний уран бvтээлийг судлах ажил хожуу буюу 1960-аад онд л эхэлсэн байна. 1896 онд эмэгтэйчvvдээс анх тvрvvн Алиса Гюей Бланш хэмээх эмэгтэй кино найруулсан ажээ. Гэвч эмэгтэй кино зохиолч ховор байлаа. Хуучин социалист орнуудын кино урлагийн шvvмж судлалд эмэгтэй киночдын асуудал ямагт 2-р зэрэгт тооцогдож иржээ. Кино урлагт жvжигчнээс бусад ажил, ялангуяа кино найруулах нь єєр олон мэргэжлийн нэгэн адил зєвхєн эрчvvдийн ажилд тооцогдож байв. Тиймээс ч кинонд эмэгтэйчvvд туслах ажил гvйцэтгэдэг байжээ. Харин ардчилсан нийгмийн vед бvсгvйчvvдэд хандах хандлага єєрчлєгдєн, эмэгтэйчvvдийн тэгш эрхийн тухай ярих болж vvнийг даган кино урлагт хvч сорьж буй эмэгтэйчvvдийн vvрэг ч ихээхэн єєрчлєгдєж байгаа билээ. Эмэгтэй киночдын тоо єсєж байгаа ч эрчvvдийг гvйцэх нь єдий байна. Эмэгтэй уран бvтээлчид, тэдэнд байгалиас заяасан уян зєєлєн чанар, торгон мэдрэмж, хvлцэл тэвчээрээрээ амьдрал болон ертєнцийг харах vзэл бодолд шинэчлэл хийж чадна. Гэвч кино урлагаар дамжуулан олон нийтийн санаа бодлыг єєрчлєн тєлєвшvvлэх тэмцэлд тэдний дуу хоолой арай л дутмаг байна. Эмэгтэй киночдыг дэмжиж, тэдний орчин vеийн кино урлагт єєрсдийн хувь нэмрээ оруулах ажилд нь туслах хэрэгтэй юм.» гэж тэмдэглэв.
Кинонайруулагч Г.Жигжидсvрэн дэлхийн киноурлагт эмэгтэй уран бvтээлчдийн оруулсан хувь нэмэр, дэлхийн болоод Монголын алдартай киночдын талаар нэлээд дэлгэрэнгvй ярив.
Дугуй ширээний ярилцлага 2 vндсэн хэсгээс бvрдэж байлаа. 1. Эмэгтэй киночид «Шинэ мэргэжил vv?-Шинэ боломж уу?», 2. Кинон дахь эмэгтэйчvvдийн сэдэв «Уламжлалт сэдэв vv, шинэ vv?» гэсэн сэдвvvдийн дагуу чєлєєт хэлэлцvvлэг єрнvvллээ.
Ярилцлагын vеэр «Онгон бvсгvйн єдрийн тэмдэглэл» (АНУ), «Торгоны хээ» (Монгол), «Авто угаагч» киног vзэж сонирхож, киног хэрхэн бvтээсэн, ямар бэрхшээлvvд тулгарч байсан зэрэг асуудлаар ярилцлаа. Эдгээр кинонууд нь жендерийн талаар єгvvлсэн, эмэгтэйчvvд єєрсдийн эрх чєлєє, эрхээ эдэлж чадахгvй байгаа талаар єгvvлжээ. Эмэгтэй киночид уран бvтээлээрээ дамжуулан мэргэжил нэгт нєхдєєсєє олон орны тухай шинэ, сонирхолтой мэдээлэл авах, мєн улс орнуудын урлагийн тєлєв байдлын талаархи ерєнхий тєсєєлєл, ойлголт єгсєн. Улс бvр нэгэн адил тєстэй байгааг эмэгтэйчvvд тэмдэглэн хэлж байлаа. Оролцогчид єєрсдийн уран бvтээлээрээ дамжуулан ардчилсан нийгэмд эмэгтэйчvvдийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломжийг нээж байгаа тєдийгvй, кино урлагт эмэгтэйчvvдийн эзлэх хувь, єнгє, тєрх, дуу хоолойг нэмэгдvvлэх боломжийг мєн нээсэн юм. Ярилцлагын хоёрдугаар хэсэгт эмэгтэйчvvдийн кинон дахь дvрийн талаар хэлэлцлээ. Мєн Америкийн найруулагч Жессика Вудворф кино хийх санхvvжилтийн асуудлыг хэрхэн шийдэж болох талаар танилцуулж ярив. Тэрээр «Санхvvжилтийн асуудалд эрэгтэй, эмэгтэй уран бvтээлчдийн хувьд тєдийлєн ялгаатай биш, ерєнхийдєє адил боломж олддог гэж хэлж болно. Vvний тулд та бvхэн тэтгэлэг авах гэсэн тєслєє юуны ємнє тохирсон зарчмын дагуу євєрмєц байдлаар, гол санаа єгvvлэмжээ гаргаж бичихэд л суралцах хэрэгтэй. Мєн шинэ арга техник, технологийг хэрэглэх нь чухал ач холбогдолтой» хэмээн тэмдэглэн хэллээ.
Монголын киночидтой хийсэн уулзалт Уулзалтад ардчилал ба глобальчлалын хєгжил, чиг хандлагыг тусгасан уран бvтээл туурвигчид, кино урлагт бvхнээ зориулсан киночид, кино зохиолч нарын 40 хvн оролцсон. Уулзалтыг хатагтай Сарантуяа нээж Монголын кино урлагийн тєлєв байдлын талаар дэлгэрэнгvй мэдээлэл єгч, танилцуулсан. Оролцогчид ирээдvйн харилцаа, хамтын ажиллагаа, хамтарсан тєслvvд хэрэгжvvлэх боломжийн талаар зєвшилцлєє. Елена Цыплакова (Оросны найруулагч)-гийн «Хулс тэнгэр» бvрэн хэмжээний киног vзэж сонирхлоо. Оролцогчдын ихэнх нь Форумд оролцогчид энэхvv vйл ажиллагааг чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэн хэлээд зохион байгуулагчдад талархал илэрхийлэв.
Хоёр дахь эмэгтэй киночдын форумыг 2004 оны 9-р сарын 8-15-ны єдрvvдэд Улаанбаатар хотноо боллоо. Форумд Афганистан, Кажикстан, Монгол, Орос, Украйн, Шведийн уран бvтээлчид оролцов. |