Хараат бус хэвлэл мэдээлэл
“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Товч танилцуулга:
“Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллага, Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-тэй хамтран “Нээлттэй нийгэм” Форумын санхvvжилтээр “Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” төслийг 2004 оны 3-р сарын 20-ноос 7-р сарын 20 хvртэл амжилттай хэрэгжvvлж дууслаа. Төслийн vйл ажиллагааг дэмжин Монголын Сонины холбоо (МоСХ), Монголын Чөлөөт Сонинуудын холбоо (МЧСХ) хамтран ажиллав.
Төслийн зорилго, зорилт:
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгvvлчдэд сонгууль сурвалжлах олон улсын нийтлэг жишигт хvрсэн стандарт зарчмыг боловсруулж, даган ажиллах, тvvний vр дvнг тодорхойлох, цаашид сонгуулийн кампанит ажлыг сурвалжлахад тогтсон зарчим бий болгож цаашид хэвшvvлэх ажлын эхлэлийг тавихад чиглэгдсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн кампанит vйл явцыг бизнесийн ашиг орлого хөөцөлдөж эрх барьж байгаа болон аль нэг улс төрийн хvчинг дэмжих, тэднийг сурталчилахад бус харин олон нийтэд зөв сонголт хийхэд нь туслаж, тэнцвэртэй, бодит мэдээллээр хангахыг илvvд vзэх ёстой зарчмыг баримтлахыг гол зорилго болгон ажиллалаа. Yvний тулд хэвлэл мэдээлэл болон сэтгvvлчид маань Ардчилал хөгжсөн, хөгжиж байгаа улс орнуудын нэгэн адил олон нийтийн өмнө өндөр vvрэг хариуцлага хvлээдэг, чөлөөтэй, шударга сонгуульд жинтэй хувь нэмэр оруулах ухамсартай болгох, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмын тухай ойлголтын хөрс суурийг нийгмийн харилцаанд бий болгох, туршилтын хэлбэрээр ажиллуулах, vр дvнг тооцох, цаашид энэ алхамыг хэрэгжvvлэх арга зам, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлаа тодорхойлох зэрэг тодорхой зорилт тавин ажиллалаа. Yvний дагуу “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”-ийг батлаж, Хэвлэлийн тvр цэц ажиллуулав.
Yйл ажиллагаа
· Танилцуулах дугуй ширээний ярилцлага
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан 2004.03.30-ны өдөр “Чингис” зочид буудалд “Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Энэ нь төслийн vйл ажиллагааг албан ёсоор олон нийт хийгээд хэвлэл мэдээллийнхэнд төслийн удирдагч “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал танилцуулсан.
Дугуй ширээний ярилцлагын vеэр “Хэвлэл мэдээлэл ба Сонгууль” (Д.Цэнджав, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч), “Сонгуулийн сурталчилгааны vед сэтгvvлч хэрхэн ажиллах вэ?” (Д.Батжаргал, Монголын хэвлэлийн хvрээлэн, багш), “Сонгуулийн vеийн хэвлэл мэдээлэл: бусад улс орнуудын зарим жишээ, туршлага” (Д.Цэрэнжав “ОНХМХ” сэтгvvл, эрхлэгч) сэдэвт илтгэл сонсч чөлөөтэй санал бодлоо солилцсон. Оролцогчдын ихэнх нь энэ уулзалтаар хөндөгдөж буй асуудалд тодорхой vзэл бодол, саналаа илэрхийлэлгvй, сонсогч, ажиглагчийн vvднээс хандаж байсан хэдий ч хурлын төгсгөлд ийм зарчим хэрэгтэй гэсэн дvгнэлтэд бvгд санал нэгдэлээ. Энэ уулзалтын vр дvнд 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн vеэр Монголын сэтгvvлчдийн нийтээр дагаж мөрдөн, баримтлан ажиллах зарчимтай болъё гэсэн зөвшилцөлд хvрч уриалга гарсан. “Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” дугуй ширээний ярилцлагад Латви улсаас ирсэн хатагтай Лолита Цыгани өөрийн орны сонгууль явуулах vед ажиллаж байсан туршлагаасаа ярьж, төслийн хvрээнд цаашид хийх ажилд амжилт хvсэв.
· Бага хурал
“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” бага хурал 2004 оны 04-р сарын 14-нд “Чингис зочид” буудлын хурлын танхимд болов. Хагас өдөр vргэлжилсэн уг бага хуралд МСНЭ, МоСХ, МЧСХ-ны санал өгөх эрх бvхий тодорхой тооны төлөөлөгч, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын нөлөө бvхий төлөөлөгч, төрийн бус байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл оролцсон нь тус бага хурлын ач холбогдлыг харууллаа.
Бага хурлын эхэнд “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчмын хэрэгцээ, шаардлага” (Д.Зvмбэрэллхам, хуульч, доктор, профессор) илтгэл сонсоны дараа ажлын хэсгийн боловсруулсан “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”, “Хэвлэлийн цэцийн ажиллах дvрэм”, Хэвлэлийн тvр цэцийн бvрэлдэхvvн, “Сонгуульд сэтгvvлчийн ёс зvйгээ сахицгаая” уриалгыг олонхийн саналаар батлалаа. Бага хурлаас Хэвлэлийн цэцийн ажиллах дvрэм, бvрэлдэхvvнийг сэтгvvлч мэргэжилтэй 3 хvн /МСНЭ, МСХ, МЧСХ-ноос тус бvр нэг нэг хvн/, хуульч мэргэжилтэй 2 хvн ажиллахаар батлав.
Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим
Хэвлэлийн цэцийн бvрэлдэхvvн
Хэвлэлийн цэцийн дvрэм
Тvр хэвлэлийн цэцийн хурлууд, шийдвэрvvд, цэцийн тайлан
Төслийн vр дvн:
1. Төслийн тухай мэдээлэл, төслийн vйл ажиллагаа нь тvvнийг зориулсан бvлэг хэсэг, олон нийтэд хvрсэн байна
2. Сэтгvvлчид мэргэжлийн ёс зvйн зарчмаа дагаж мөрдөх хvсэл эрмэлзэлтэй боловч хөндлөнгийн дарамт шахалт, цагдан хяналт хvчтэй байдаг нь судалгаанаас харагдаж байна. Нөгөөтэйгvvр, мэргэжлийн ёс зvйн тухай сэтгvvлч, олон нийтийн vнэлэмж хоорондоо нэлээн зөрvvтэй байгаа нь энэ чиглэлээр тодорхой ажил зохиох шаардлагатайг харуулж байна.
3. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хэрэгжилт, цагдан хяналтад ажиглалт хийх, чөлөөт хэвлэлийн өмгөөллийг хvчтэй болгох чиглэлээр ажил өрнvvлэх
4. Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг эрх зvйн хувьд баталгаажуулах, ялангуяа МYРТ-ийг олон нийтэд vйлчлэх статусыг хуульчлахгvй бол сэтгvvлчид ёс зvйн зарчим баримтлан ажиллах нөхцөлгvй, vvнээс vvдэн олон нийтийн бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvлээн авах эрх зөрчигдөж буйг судалгааны дvн харуулж байна
5. Сонгуулийн Ерөнхий Хороо, улс төрийн намууд, холбогдох бусад байгууллагатай хамтран олон улсын жишиг, хэм хэмжээг vндэслэн сонгуулийн vеэр өргөн нэвтрvvлгийн хэрэгслийн, ялангуяа телевизийн мөрдөх зарчим, удирдамжийг батлах нь нэн чухал байна.
6. Мэргэжлийн ёс зvй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тухай хэвлэл мэдээллийн удирдлага, ажилтан, сэтгvvлчдийн ойлголтыг сайжруулах, мэдлэгийг дээшлvvлэх тодорхой vйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.
7. Цаашид албан ёсны Хэвлэлийн цэц байгуулан ажиллах нөхцөлд бvтэц, бvрэлдэхvvнд нь онцгой анхаарч, энэ чиглэлээр гадаадын туршлага судлах.
8. Сэтгvvлчдийн хараат бус байдлыг баталгаажуулах, vvнд тэдний эрх ашгийг хамгаалах байгууллагын vvргийг өндөржvvлэх, чадавхижуулах нь чухал байна.
Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулсан дvн шинжилгээ, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл зэрэг иргэдэд зөв сонголт хийхэд нь туслахуйц хараат бус сэтгvvл зvйн төрлvvдийг илvv хөгжvvлж, олон нийтийн эрх ашгийг чухалчлан эрхэмлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, удирдлага анхаарах хэрэгтэй байна.