Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Урлаг, нийгмийн шинэчлэл » Урлагийн боловсрол 2003 он |
"Урлагийн боловсрол" тєслийн танилцуулга
Глоб Интернэшнл ТББ нь Будапешт дахь OSI-аас зарласан уралдаанд ялж, тэдний санхvvжилтээр урлаг, соёлын хєтєлбєрєє хэрэгжvvлэх болсон.
- “Урлагийн боловсрол” дугуй ширээний ярилцлага, судалгаа
Судалгааны гол зорилго нь Монгоын урлагийн боловсролын ерєнхий дvр зургийг гаргахад чиглэгдсэн. Судалгаанд ЕБС, их дээд сургууль, эрдмийн хvрээлэн, урлагийн байгууллагууд, урлагийн болон хvvхдийн асуудлаар vйл ажиллагаа .явуулдаг тєрийн бус байгууллагууд /ТББ/-ын нийт 1478 багш оюутан хамрагдсан. Судалгааг урлагийн байгууллагын болон ТББ-ын 25 тєлєєлєгч удирдан явууллаа. Ажлын хэсгийг 6 хvний бvрэлдэхvvн баг болгон зохион байгуулж, судалгааны явцад цуглуулсан олон тооны баримт, эх сурвалжийг нэгтгэсэн тайланг гаргасан. Тус судалгааны тайланг олон нийтэд танилцуулах “Урлагийн боловсрол” дугуй ширээний ярилцлагыг 2003 оны 10-р сарын 03-ны єдєр “Лобби” тєвд зохион байгууллаа. Ярилцлагад оролцогчид тайлантай танилцаж, санал бодлоо солилцон, чєлєєт хэлэлцvvлэг єрнvvлсэн. Дугуй ширээний ярилцлагад нийт 32 тєлєєлєгч оролцов. Энэхvv судалгаа, ярилцлагын vр дvн болгож доктор Б.Сумъяа олон нийтэд олгох урлагийн боловсролын талаархи Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт тусгах зєвлємжийг боловсруулан бэлтгэсэн. “Урлагийн боловсрол” судалгааны тайлан
- “Бємбєрцєг” Хvvхдийн телевизийн тэмцээн
“Урлагийн боловсрол” судалгааны дvнд vндэслэн Монголын Vндэсний Телевиз Радиогийн “Боловсрол” студитэй хамтран хvvхдийн шинэ “Бємбєрцєг” хєтєлбєрийг хэрэгжvvлсэн. Хєтєлбєрийн гол зорилго нь хvvхдийн авъяас чадвар, оюун ухааныг хєгжvvлэх, тэдний гоо зvйн мэдрэмжийг дээшлvvлэхэд оршиж байсан.
Зорилго:
- Хvvхдvvдэд урлагийг ойлгоход, тvvнийг мэдрэхэд нь туслах vйл ажиллагаанууд
- Шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, мэдлэгээ дээшлvvлэх, хvvхдvvдийн хєгжмийн болон уран зургийн мэдлэгийг бэхжvvлэх
- Хvvхдvvдийн єєртєє итгэх итгэл, єєрийгєє нээн илрvvлэх боломжийг нээж єгєх
Энэ тєслийн хvрээнд15 нэвтрvvлгийг 5 хєтєлбєр болгон гаргасан.
- Сониныг урлагийн боловсролд ашиглах нь
“Сониныг урлагийн боловсролд ашиглах нь” тєслийн хvрээнд “Урлагийн ертєнц” сонинтой хамтран боловсролын чигэлээр vйл ажиллагаа явуулдаг сургуулиудын дунд хэрэгжvvлсэн. “Сонинг урлагийн боловсролд ашиглах нь” хєтєлбєр нь дэлхий хэмжээнд маш их тэлж, арав гаруй жилийн турш хэрэгжин єргєжиж байна. “Сониныг урлагийн боловсролд ашиглах нь” тєслийг 1999 оноос Дэлхийн сонингуудын холбооны санхvvжилтээр амжилттай хэрэгжvvллээ. Vvнийг нийгэмд тулгуурласан vйл ажиллагааны хєтєлбєрдєє хэрэглэхээр шийдсэн.
Тєслийн нэн тэргvvний зорилтууд:
- Сонин хэвлэлийг урлагийн боловсролын шинэ эх сурвалж болгон ашиглах
- ЕБС-ийн сурагч, багш нарыг урлаг соёлын мэдлэг, мэдээллээр тvлхvv хангах
- Сонины тусгай буланд шинэ соргог мэдээлэл гаргах
- Хvvхдvvдийг хайртай алдар цуутай хvмvvстэй нь уулзуулах
- Єдєр тутмын амьдралдаа олж авсан хєгжим, уран зургийн мэдлэгээ хэрэглэж сурах боломжоор хангах
- Багш нарын заах аргыг сайжруулах
Тєслийн багийнхан мэдээллийн стратеги боловсруулж, “Урлагийн ертєнц” сонинд нийт 56 материалыг 4 дугаарт 4 нvvрээр бэлтгэн гарган 8000 сургуулийн уншигч-сурагчдын хvртээл болгосон. |
|
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 249285 | Энэ сард: | 21427 | Өнөөдөр: | 16 |
|
|