Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага, Зориг сан, Хэвлэлийн Хvрээлэнгээс хамтран ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө" төсөл хэрэгжvvлж байна. Энэ төсөл нь ил тод засаглалыг хөхиvлэн дэмжих, vvнд хэвлэл мэдээллийн гvйцэтгэх vvргийг нэмэгдvvлэх зорилготой юм. Энэхvv төслийн хvрээнд нийгмийн хурцадмал асуудлын нэг болох авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян зохион байгуулах бөгөөд эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэх, уг аянг зохион явуулахад шаардлагатай чадавхи бий болгох чиглэлээр vйл ажиллагаа зохион байгуулна.
Энэ төсөл нь хэвлэл мэдээлэл, радио, телевизээр авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян зохион байгуулахад vйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон ажиллаж байна.
Авилга бол хvн бvрт хамаатай асуудал гэсэн ойлголтыг нийгмийн дунд бий болгоход төслийн vйл ажиллагаа чиглэгдэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн дунд авилгын эсрэг аяны уралдаан зарлаад байна. Одоогоор төслийн хvрээнд авилгыг хэрхэн сурвалжлах, олж авсан мэдээллээ хэрхэн боловсруулах, задлан шинжилгээг хэрхэн хийх талаар сургалтуудыг зохион байгуулаад байна.
Төслийн vргэлжлэх 12 сарын хугацаанд ХМХ-ээр ухуулга, сурталчилгаа явуулаад ямар vр дvнд хvрэв гэх мэтчилэн судалгааны болоод дvгнэлтийн vйл ажиллагааг мөн явуулна.
Улаанбаатараас бусад орон нутагт буй ХМХ нь тухайн орон нутагтаа төвлөрөн байдаг учир тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр мөн боловсруулж, хөтөлбөрийнхөө дагуу тэдгээртэй хамтран ажиллана.
Авилга бол нийгмийн хөгжлөөс хойш татдаг, хор уршиг ихтэй, нийгмийн гаж vзэгдэл билээ. Ардчилалын нэр хvндийг унагаж, шударга бус vйл ажиллагаа дэмждэг. Иймээс хэвлэл мэдээлэл нь авилгын эсрэг шууд ба шууд бус арга замаар тэмцэх гол хvч нь болдог. Шууд арга зам нь мэдэгдэж байгаа авилгын талаар эрэн сурвалжилж, нийгмийн өмнө илчлэн гаргах. Ингэснээрээ олон нийтийн дунд авилгыг ил тодоор гаргаж, тvvнд хариуцлага тооцох ойлголтыг бий болгож чаддаг. Харин шууд бус арга зам нь эрэн сурвалжилсан эх баримтан дээрээ vндэслэн тайлан бэлтгэн нийтэд тvгээх явдал юм.
Редакторуудын уулзалт
Агуулгын судалгаа
Авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян
Сургалт
Цаашдын vйл ажиллагааны төлөвлөгөө