Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2005/
Ирэх 5-р сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хэрхэн тусгаж байгаа талаар ажиглалт хийх зорилготой мониторингийн төслийг хэрэгжvvлэх ажлыг хараат бус, нам бус ТББ Глоб Интернешнл эхлvvлж байна. Тус байгууллага нь vзэл бодол болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, хөхиvлэн дэмжих чиглэлээр ажилладаг юм. Ардчиллыг дэлхий дахинаа хөгжvvлэх зорилготой, Вашингтон хотноо төвтэй АНУ-ын vндэсний Ардчилсан Хvрээлэн /http://www.ndi.org//-гийн санхvv болон техникийн туслалцаатайгаар тус төсөл хэрэгжиж байгаа юм.
Мониторингийн явцад сонгуульд нэр дэвшигчид болон тэдгээрийн мөрийн хөтөлбөрийн талаар бодитой, тэнцвэртэй мэдээллийг ХМХ иргэдэд хvргэсэнээр тэдэнд ухамсартай сонголт хийх нөхцөл бvрдэж байгаа эсэхэд Глоб Интернешнл ТББ-аас vнэлгээ өгөх юм. Ажиглалтын дvнг гаргахдаа сайтар боловсруулсан, тэргvvний аргачлалыг ашиглах бөгөөд аль нэг нэр дэвшигч буюу улс төрийн намыг дэмжих зорилго агуулаагvй харин ч сонгуулийн кампаний vеэр хэвлэл мэдээллийн орчин бvхэлдээ чигч шударга байх явдалд нөлөөлөх зорилготой юм. Хэвлэл мэдээллийн мониторингийн ач холбогдол Хэвлэл мэдээллийн мониторинг /ХММ/-ийн арга зvй Мониторингийг тоон болон чанарын vзvvлэлтээр дvн шинжилгээ хийж 4-р сарын 2-ноос 5-р сарын 21-нийг хvртэл явуулах юм. Төрийн мэдлийн радио, телевиз, хувийн 5 телевиз, 4 сонинд сонгуульд зориулагдсан нэвтрvvлгийн хугацаа, нийтлэлийн талбайг хэмжиж тоон vзvvлэлтийг гаргана. Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн агуулга эерэг, сөрөг, зохистой алин болох өнгө аясыг vнэлсэн чанарын vзvvлэлт бас байх юм.
Хоёр сарын хугацаанд арван нэгэн ажиглагч, шинжээчийн тусламжтайгаар хийх мониторингийн дvнг олон нийт, ХМХ, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус бусад байгууллага, элчин сайдын яам, олон улсын байгууллагад “Глоб Интернешнл” ТББ-аас тогтмол зохион байгуулах хэвлэлийн бага хурлын vеэр мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн мониторинг /2005.04.04-04.22/ Хэвлэл мэдээллийн мониторинг /2005.04.23-05.06/ Хэвлэл мэдээллийн мониторинг /2005.04.22-05.15/ Хэвлэл мэдээллийн мониторинг /2005.04.04-05.20/ Монголын 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн Төслийн төгсгөлийн тайлан |