Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   |   | |
|
|
|

Хуулиуд » Хэвлэл мэдээллийн эрх чөлөө |
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Yндсэн хуульд заасан хvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєг баталгаажуулахад оршино.
2 дугаар зvйл. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хангах
Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.
3 дугаар зvйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох
З.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь єєрийн нийтэлж, нэвтрvvлж байгаа зvйлийнхээ тєлєє хариуцлага хvлээнэ. Тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй.
3.2.Тєрєєс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрvvлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгvй бєгєєд ийм хяналтын vйл ажиллагааг санхvvжvvлэхгvй.
4 дvгээр зvйл. Тєрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох
Тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
|
|
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 229131 | Энэ сард: | 17296 | Өнөөдөр: | 35 |
|
|