Хэвлэл мэдээллийн салбарын тєлєєлєгчид Шведийн вант улсад “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, хэвлэл мэдээллийн эрх зvйн чиглэлээр мэргэшсэн “Сувд” хууль зvйн товчооны хуульч Э.Болорчулуун, єдєр тутмын “Ардын эрх” сонины сэтгvvлч Д.Мєнхбаясгалан, МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхимийн багш Ч.Чойсамба нар Шведийн хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаатай танилцахаар гуравдугаар сарын 22-нд Стокгольм хотыг зорилоо. Бээжинд суугаа Шведийн вант улсын элчин сайд ноён Бёрже Люнггрен єнгєрсєн оны зургаадугаар сард Монголд айлчлах vеэрээ хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажиллдаг “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvнтэй уулзаж, Монголын сэтгvvл зvйн салбарын тєлєєлєгчдийг єєрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаатай танилцуулахаар амласан юм. Долоо хоног vргэлжлэх энэ аялалыг улс орноо гадаадад таниулах чиглэлээр ажилладаг Шведийн хvрээлэн санхvvжvvлсэн байна. Тус хvрээлэн нь улс орны холбогдолтой мэдээллийг гадаадад цацах, гадаадад суугаа Шведийн вант улсын элчин сайдын яамд, консулын газартай хамтран ажиллахаас гадна соёл, боловсрол, судалгаа шинжилгээ, нийгмийн амьдрал мєн олон улсын хєгжлийн салбарт дэлхийн улс оронтой хамтран ажиллах онцгой vvрэгтэй юм. Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яам нь Монгол улсын хэргийг хавсран хариуцдаг байна.
Шведийн хэвлэлийн омбудсман хэрхэн ажилладаг вэ? Х.Наранжаргал, тэргүүн
Сайдад ирсэн захидлыг хvртэл хvссэн хvн бvр уншиж болно. Ч.Чойсамба, МУИС-ийн багш, PhD
Цас бударсан Стокгольмд зорчсон. Э.Болорчулуун, Хууль зvйн “Сувд” товчооны захирал
Шведийн хэвлэлийн омбудсман хэрхэн ажилладаг вэ?
Эрх мэдэл самууруулдаг. Онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг. Тиймээс ардчилсан нийгэмд янз бvрийн эрх мэдлийг харилцан тэнцвэржvvлж, хянаж шалгаж чаддаг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь шалгадаг, гэхдээ өөрөө ч хяналтад бйх учиртай. Хэрвээ сэтгvvл зvй өөрийгөө хянадг бол илvv сайн байхсан билээ. Сонин, бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бие биедээ шvvмжлэлтэй хандаж, өөрсдөө хэвлэлийн ёс зvйн зарчмыг бий болгодог. /Эрик Багерстам”Ардчилсан нийгэм дэх хэвлэлийн эрх чөлөө” хэвлэлийн ёс зvйн ширээний ном/
Шведийн Хэвлэлийн Омбудсманы талаарх мэдээлэл Өөрийн зохицуулалт хэрхэн ажилладаг тухайд
Шведийн хэвлэлийн өөрийн зохицуулалтын систем нь хууль, дvрэм журамд тулгуурладаггvй байна. Хэвлэлийн өөрийн зохицуулалтын газар нь Шведийн сонины хэвлэн нийтлэгчдийн холбоо, Сэтгvvлийн хэвлэн нийтлэгчдийн холбоо, Шведийн сэтгvvлчдийн холбоо, Yндэсний хэвлэлийн клуб зэрэг хэвлэлийн дөрвөн байгууллагаас бvрэн санхvvждэг, сайн дурын vндсэн дээр vйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Эдгээр дөрвөн байгууллага Шведийн хэвлэл мэдээллийн байгууллага, радио болон телевизийн ёс зvйн кодыг боловсруулах vvрэг хvлээдэг. Шведийн Хэвлэлийн консул нь 1916 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн ийм төрлийн шvvх байгууллагын хамгийн эртнийх нь аж. Хэвлэлийн консул нь тус байгууллагыг даргалдаг шvvгч мөн дээр дурдсан хэвлэлийн дөрвөн байгууллага тус бvрээс нэг төлөөлөгч, сонины бизнес болон хэвлэлийн байгууллагатай ямар нэг холбоо сvлбээгvй олон нийтийн гурван хvний төлөөлөгчөөс бvрддэг байна.
Хэвлэлийн Омбудсман /ХО/-ы алба 1969 онд байгуулагдсан. Yндэсний хэвлэлийн клубын дарга, Шведийн хуульчдын холбооны дарга, Парламентын Омбудсманы дарга нараас бvрдсэн тусгай хороо ХО-ыг томилдог байна.
ХО-ы алба байгуулагдахаас өмнө сайн сэтгvvл зvйн зөрчилтэй холбоотой гомдлыг Хэвлэлийн консул шийдэж байсан. Өнөө vед өргөдөл, гомдлыг эхлээд ХО авч vзээд, өргөдөл гаргаж байгаа хувь хvн, хvмvvстэй тохиролцодог байна. ХО нь өөрийн санаачлагаар аливаа хэргийг авч vзэх эрхтэй.
Сонинд нийтэлсэн материал сайн сэтгvvл зvйг зөрчсөн гэж vзсэн нийгмийн гишvvн хэн боловч Хэвлэлийн Омбудсманд /ХО/ гомдол гаргах эрхтэй. Гэхдээ сонинд нийтлэгдсэн мэдээ материалд холбогдсон хvн гомдлын дагуу тухайн сонинг албан ёсоор шvvмжлэхийг зөвшөөрч байгаагаа бичгээр өгнө.
Өргөдөл гомдол хvлээж авсны дараа Хэвлэлийн Омбудсман хэвлэлээр залруулга хийх эсвэл шvvмжлэлд өртсөн хvний тайлбарыг сонинд тавих эсэхээ шийдэх vvрэгтэй. ХО энэ зорилгоор сонинтой холбоо барьж болно. Маргааныг энэ аргаар зохицуулж чадаагvй мөн сайн сэтгvvл зvйн дvрэм журмыг зөрчсөн гэж сэжиглэж байгаа бол ХО байцаалт явуулж болох юм. Yvний дараа ХО сонины хариуцлагатай редакторыг гомдол гаргагчийн буруутгаж байгаа асуултад хариулт өгөхийг шаардах хэрэгтэй. Гомдол гаргасан хvнд сонины хариултанд тайлбар хийх боломж олгоно. Гомдол гаргач дvрмийн дагуу сонинд нийтлэл гарснаас хойш гурван сарын дотор өргөдөл гаргана.
Байцаалт авч дууссан тохиолдолд ХО-нд шийдвэр гаргах хоёр хувилбар байна. 1. Тухайн хэргээс vvдэн сонинг албан ёсоор шvvмжлэх шаардлагагvй. 2. Цуглуулсан баримт нь Хэвлэлийн Консул шийдвэр гаргах хэмжээнд ач холбогдолтой.
Хэрэв ХО гомдлыг хэрэгсэхгvй /хувилбар 1/ гэж vзвэл гомдол гаргач шууд Хэвлэлийн Консулд давж заалдаж болно. Хэвлэлийн консул болон ХО өргөдөл, гомдлыг авч хэлэлцсэний дараа гомдол гаргагч шvvх байгууллагад хандахад ямар ч саад тотгор байхгvй.
ХО-д гомдол гаргахад vнэ төлбөргvй. ХО хэвлэлийн ёс зvйн асуудлаар олон нийтийн тавьсан асуултанд хариулдаг.
Сайн сэтгvvл зvйн дvрэм журмыг зөрчсөн сонин Хэвлэлийн Консулын бичгээр гаргасан шийдвэрийг нийтэлнэ. Энэ сонин захиргааны арга хэмжээний торгууль төлөх ёстой.
Өнгөрсөн жилvvдэд жил тутам 350-400 гомдол бvртгэж авсан байна. Гомдлын дийлэнх нь хувийн нууцад халдсан, гэмт хэргийн асуудалтай холбоотой байгаа юм. ХО-ны хvсэлтээр мөн тvvний хэрэгсэхгvй гэж vзсэн хэргээр гомдол гаргагч давж заалдсанаар нийт гомдлын 30 орчим хувийг Хэвлэлийн Консул авч vзсэн байна. Гаргасан гомдол vндэслэлгvй мөн гомдол гаргагчийн тайлбар, залруулгыг сонинд нийтэлсэн зэрэг олон шалтгааны улмаас нийт гомдлын 70 орчим хувийг хэрэгсэхгvй болгожээ. Нийт гомдлын 10-15 хувьд Хэвлэлийн Консулын шийдвэрээр сонинг албан ёсоор шvvмжилсэн байна.
Сайдад ирсэн захидлыг хvртэл хvссэн хvн бvр уншиж болно Ч.Чойсамба, МУИС-ийн багш, сэтгvvл зvйн доктор
Шведийн ХМХ-vvдийн vйл ажиллагаатай танилцахаар явж байхдаа би манай мэдээллийн хэрэгслvvдээс хэр хол тасарсан бол гэж бодож байлаа. Учир нь аль 1766 онд Шведийн риксдаг (парламент) Хэвлэлийн эрх чөлөөний хууль баталсан, харин манайд дөнгөж 1998 онд батлагдсан гээд бодохоор яасан их хоцорсон нь ойлгомжтой. Дашрамд хэлэхэд Шведийн риксдагийн баталсан тэр хууль дэлхийд анхных байжээ. Тэртээ 18-р зуунд ийм агуу хууль санаачилж батлуулсан тэр ард тvмний эрх чөлөөг дээдэлсэн оюун сэтгэлгээг vнэхээр гайхан биширмээр. Бид Шведийн радио, Шведийн гадаад явдлын яам, Хэвлэлийн омбудсмен, Сэтгvvлчдийн холбоо, «Svenska dagbladet» сонины редакциар орсон юм. Шведийн радиогийн мэдээний албаны дарга Штаффан Соннинг байгууллагынхаа өдөр тутмын vйл ажиллагаатай танилцуулахдаа: «Манай ерөнхий сайд Улоф Пальме 1996 онд алагдахад Шведийн ралиогийн эфирийн цаг дууссан байсан юм. Харин 24 цагаар ажилладаг ВВС энэ тухай мэдээлж байлаа. Ерөнхий сайд нь алагдчихсан тухай мэдээг манай иргэд гадаадын мэдээллийн хэрэгслээс авсан нь Шведийн сэтгvvлчид бидний хувьд мэргэжлийн том цохилт болсон юм. Тэр явдлаас хойш сэтгvvлчид бид амрах эрхгvйгээ ойлгож, 24 цагийн турш нэвтрvvлгээ цацдаг болсон» гэж ярьж байлаа. Цааш нь Соннинг: «Манайд хаалттай мэдээлэл гэж vгvй. Сайдад ирсэн захидлыг хvртэл хvссэн хvн бvр уншиж болно. Сэтгvvлч бол их хариуцлагатай ажил. Хяналтын аливаа хэлбэр vгvй учир бvх хариуцлагыг редактор хvлээнэ. Мэдээний албаны дарга учир бие дааж шийдвэр гаргах тохиолдол их. Хамгийн хvндрэлтэй асуудал бол нэвтрvvлэгт хvний нэрийг дурдах эсэх асуудал юм. Тухайлбал: хэн нэг иргэн архи уугаад эхнэрээ зодсон бол бид нэрийг нь дурдах ёсгvй. Хэрэв улс төрч бол эргэлзэж тээнэгэлзэлгvй дурдана шvv. Учир нь дараагийн сонгуулиар сонгогчид зөв сонголт хийх хэрэгтэй» гэж ярьсан нь таалагдсан юм. Шведэд сэтгvvлчид бусад албан хаагчдаас харьцангvй өндөр цалин авдаг аж. Багш хvний сарын цалин 20-22 мянган крон (1 доллар=7,6 крон) байхад сэтгvvлч 25 мянган кроноос дээш цалин авдаг байна. Өдгөө Шведийн радио манай улсад төсөл хэрэгжvvлж буй бөгөөд Монголын радиог олон нийтийнх болгох тал дээр зааварлаж, тусалж байна. Бидний орсон дараагийн газар бол Шведийн гадаад явдлын яам байлаа. ГЯЯ-ны ХМА нь Шведэд ажиллаж буй гадаадын суурин сэтгvvлчдэд vйлчлэх, урилгаар буюу тvр хугацагаар ирсэн гадаадын сэтгvvлчдэд vйлчлэх гэсэн хоёр vндсэн чиглэлтэй аж. Тус улсад гадаадын 200 гаруй сэтгvvлч байдгийн дийлэнх нь нийслэл Стокгольмд байдаг. Гадаадын сэтгvvлч улиралд 3 материал гаргах vvрэгтэй. «Харин ГЯЯ тэдний vйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, зааварчилж зөвлөдөггvй» гэж тус яамны Ази, Номхон далайн бvсийн хэлтсийн дарга Андерс Бауэр онцолсон юм. ГЯЯ гадаадын сэтгvvлчид ая тухтай ажиллах тал дээр анхаарч, тэднийг шаардлагатай бvхий л зvйлээр хангадаг байна. Хэвлэлийн маргааныг таслан шийдвэрлэдэг Хэвлэлийн омбудсмен 1916 онд байгуулагдсан бөгөөд мөн л энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг дэлхийн анхны байгууллага юм. Энэхvv байгууллага нь шvvгч, сэтгvvлч, хуульч, лам, багш, эрдэмтэн, эм зvйч зэрэг нийгмийн төлөөллийн олон гишvvн багтсан зөвлөлтэй. Нийтлэл, нэвтрvvлэгтэй холбоотой аливаа гомдол, саналыг Хэвлэлийн омбудсмен хvлээн авах бөгөөд энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргана. Хэрэв гомдол гаргагч шийдвэрийг vл зөвшөөрвөл дараагийн шат болох Хэвлэлийн консулд хандах эрхтэй юм. Аль нэг ХМХ-ийг буруутай гэж Хэвлэлийн омбудсмен ч, Хэвлэлийн консул ч vзвэл тухайн редакци, студи 25 мянга хvртэл кроны торгууль төлнө. Гэхдээ хэн нэг хvн, ялангуяа улс төрч хэвлэлтэй заргалдвал ялна гэж барагтай л vгvй, дээр нь гомдол гаргасныхаа хариуд бөөн мөнгө төлдөг. Тиймээс Шведэд ХМХ шvvхэд дуудагдах нь маш ховор. Хэвлэлийн омбудсмен жилд 400 орчим гомдол хvлээн авдаг. Хvний төрөлх эрх, эрх чөлөөг дээдэлдэг энэ орны хувьд энэ нь их тоо мэт надад санагдсан юм. Харин хамт яваа хvмvvс маань: «9 сая хvнтэй орны хувьд цөөн байна» гэсэн. «Гомдол гаргагч гол төлөв миний нэр дурдагджээ, эсвэл бодит бус мэдээлэл гарчээ, мөн шvvмжлэл vндэслэлгvй байна гэсэн шалтгаанаар Хэвлэлийн омбудсменд ханддаг» гэж Хэвлэлийн омбудсмений гишvvн Керсти Розен ярьсан юм. Биднийг Шведийн сэтгvvлчдийн холбоогоор ороход дэд ерөнхийлөгч Арне Кёниг их л бодлогоширсон язтай угтлаа. Тэрээр шууд л: «Манай томоохон сонины нэг “Expressen”-ий өчигдрийн дугаарт маш ноцтой нийтлэл гарчээ. Энэ бол хvчингийн хэрэгт сэрдэгдсэн Никлас Линдгрен гэдэг 33 настай залууг баривчилсан тухай мэдээлэл юм. Тvvний найз нөхөд, хөршvvдээс нь хvртэл ярилцлага авчихаж. Энэ бол сэтгvvлчийн ёс зvйн зарчмын ноцтой зөрчил юм. Учир нь гэмт хэрэг vйлдсэн нь шvvхээр тогтоогдоогvй байхад ямар ч хvнийг ялтан мэтээр бичиж болохгvй. Бусад хэвлэл “Expressen”-ий араас орохгvй гэх баталгаа алга. Бид тус сонины ерөнхий эрхлэгчтэй уулзаж ярилцсан. Тэрээр бидэнд ашиг орлого хэрэгтэй шvv дээ гэж өөрийгөө зөвтгөж байсан юм» гэлээ. Сэтгvvлч хэнийг ч юу ч гэж бичиж болдог орноос ирсэн, vvнд бараг дөжрөөд байгаа миний хувьд ноён Кёниг санаашрах, бодлогошрох нь ойлгомжгvй санагдаж байлаа. Шведийн сэтгvvлчдийн холбоо аль 1901 оны 10-р сарын 21-нд vндэслэгдсэн бөгөөд өдгөө 18 мянган гишvvнтэй. Тус холбооны хувьд хамгийн тулгамдсан асуудал бол ажил олгогчидтой ойрмогхон хийх гэрээ байлаа. Холбоо нь сэтгvvлчдээ төлөөлж ХМХ-ийн эзэдтэй цалингийн хамгийн доод хязгаарыг тогтоож гэрээ байгуулах юм. Кёниг : «Сvvлийн vед сэтгvvлч бидний эрхийг хязгаарлах нь нэмэгдээд байна. Терроризмтай тэмцэх ажлын хvрээнд бидний утсан яриаг чагнах, е-мэйлийг шалгана. Европын холбоонд нэгдэн орсноос хойш урьд нээлттэй байсан зарим зvйл хаалттай боллоо. Бидэнд хийх зvйл их байна» гэж эцэст нь ярьлаа. «Svenska dagbladet» бол 125 жилийн тvvхтэй, 170 сэтгvvлч ажилладаг, Шведийн хоёр дахь том хэвлэл (“Dagens Nyheter”-ын удаах) юм. 7 хоногт 4 сая хувиар тvгдэг тус сонин 5 жилийн өмнө таблоид болсон ч уншигчдаа алдаагvй байна. Ер нь Швед дэлхийн хамгийн «хэвлэлсэг» орны нэг билээ. Тус сонины гадаад мэдээллийн албаны редактор Ларс Рюдинг: «20-30 мянган оршин суугчтай жижигхэн хотхонд ч гэсэн өдөр тутмын 2-3 сонин гарч байдаг. 1000 хvнд ногдох сониныхоо тоогоор (670 гаруй) дэлхийд мөн л толгой цохино. Аливаа хэвлэлийн нийтлэлийн бодлого vнэн бодит мэдээлэл, хvний эрхийг хvндэтгэх vзэл дээр тулгуурлана» гэж бахархалтай нь аргагvй хуучилсан юм. Yнэхээр ч Швед хэвлэл мэдээллийн салбарт хvрсэн амжилтаараа бахархах зvйл ихтэй санагдсан билээ. Хэзээ манай хэвлэл Шведийнхтэй адил төвшинд хvрэх бол гэсэн бодол надаас салаагvй юм. Yvний тулд нийгэм маань Шведийн төвшинд хvрсэн байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид ч гэсэн тэр сонин сэтгvvлчийн ёс зvйн зарчмыг зөрччихжээ гэж гайхширч, бас санааширч сууна.
2006.04.21
Цас бударсан Стокгольмд зорчсон Миний нэр Энхболдын Болорчулуун. Би Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишvvн өмгөөлөгч, хууль зvйн “Сувд” товчооны захиралын ажилтай. Өмгөөлөл, хууль зvйн vйлчилгээ эр¬хэлснээс хойш хvний язгуур эрх болох vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон нийгэмд чу¬хал байр суурь эзэлдэг хэвлэл мэдээллийн салбарт мэргэшиж ажиллахыг хичээсэн бөгөөд бага ч гэсэн хугацаанд тодорхой зорилготой ажилласны vр дvнд “Глоб Интернэшнл” төрийн бус бай¬гууллагын дэмжлэгтэйгээр умард зvгийн орон Швед Улсад зорчих боломж олдсон юм. Аялалыг маань Шведийн Засгийн газар, бvр тодруулбал гадаад улсуудад хvмvvнлэгийн бо¬лон хөгжлийн дэмжлэг vзvvлэх зорилготой Шведийн Институт байгууллага зохион байгуул¬сан. Зорилго нь тухайн улсад vзэл бодлоо илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээлэлийн орчны хөгж¬сөн байдлыг судлах, өөрийн орондоо хийх өөрчлөлтөд хэрэгцээтэй мэдээлэл цуглуулахад ор¬шиж байсан.
Нэг. Стокгольмын тухай
Бvтээн байгуулсан, тvvнийгээ хадгалж хамгаалж, улам сайжруулж ирсэн онцлогоороо Шве¬дийн нийслэл Стокгольм хот байх гэсэн бодол надад төрсөн. Иргэд нь хэдийгээр дайн ту¬лаан бо¬лоогvй гэж тайлбарлаж байгаа ч хvний сэтгэл гарган бvтээсэн, байгуулсан хотоо тэр чи¬гээр нь хадгалах нь тухайн хvмvvсийн ухамсарыг илэрхийлж байгаа хvчин зvйл гэхээс өөр аргагvй. Аливаа зvйлийг бvтээх нь нэгэн гайхамшиг болохоос гадна тvvнийг байгаагаар нь хад¬галж ирээдvйдээ vлдээх нь бас нэгэн бахархал болохыг олж харлаа. Хотын иргэдийг харахад онцлог нь бvгд тэгш эрхтэй, өөр бусдаасаа онцгойлж ялгарах нь бага байсан. Өөрөөр хэлбэл, хvний эрхийг адил тэгш олгож, эдлvvлж чадсан байлаа. Олж мэдсэнээр бол, тэд хvн юм чинь санаа зовох зvйлтэй байдаг ч хамгийн гол нь төрөөс нь иргэддээ амьдрах орон сууцыг нь олгоод, тэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөөд л амьдар¬даг нь сэтгэл амар байх нэгэн нөхцөл болсон байна. Тvvнчлэн нийгэм нь бvхий л салбартаа то¬дор¬хой стандартад орж, тэрхvv нөхцөл хангагдаж л байвал дутагдах зvйлгvй, хөгжил хэ¬вийн явагддаг юм байна гэсэн бодол төрсөн. Тvvхэн цаг vед болсон бодит зvйлийг баяжуулж, тvvнийг байгаагаар нь нийтэд дэлгэн ха¬руу¬лах нь өөрөө мөнгө олох боломж, баялаг гэдгийг нотолсон зvйл бол 1628 онд шинээр бvтээгдээд, эргээсээ холдолгvй тэнгисийн ёроолд живсэн “Васа” хэмээх хөлөг онгоцны vзмэр юм. Энэ зvйл бол тухайн цаг мөчид бvтээсэн нэгэн усан онгоц хэдий ч vзмэр болгосон зvйл нь тvvнийг бvтээсэн ур чадвар, тохиолдсон vйл явдал, ийнхvv vзмэр болгохоор хийсэн бvтээлч vйл ажиллагаа, цуглуулсан эд зvйл, сонирхолтой vзэсгэлэн болгосон шийдэл нь өнөөдөр би¬дэнд нэгийг өгvvлэхvйц жишээ гэж бодсон. Энэ мэтчилэн хэлж болох олон зvйл эртний Стокгольмд байсан ч vvгээр өндөрлөж, аялалын vндсэн зорилготойгоо нийцvvлэн сэтгэгдэлээ хуваалцая.
Хоёр. Хэвлэл мэдээллийн орчин
Одоогоос 240 жилийн өмнө vг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хуульчлан тогтоосон оронд бус¬дад vзvvлэх, харуулах туршлага байх нь гарцаагvй юм байна. Ард тvмний сонгосон төрийн vйл ажиллагааг олон нийтэд бодит байдлаар нь хvргэхийн тулд энэ талаарх мэдээлэл, барим¬тыг цуглуулах нь (тодорхой цөөн тооны мэдээллээс бусад нь) сэтгvvлчдэд нээлттэй байж чад¬даг нь “баялаг” мэт санагдлаа. Засгийн газрын Ерөнхий сайдад ирсэн захидлыг жирийн иргэн хэн ч vзэх эрх олгогдсон нь төр өөрөө “олон тvмнийх” гэдгийг шууд нотолно. Мөн сэтгvvлчид нь өөрийн эрх ашиг сонирхолыг эвлэлдэн нэгдсэн байгууллагаараа дам¬жуу¬лан бvрэн батлгаажуулж байгаа нь бодит зvйл. Сэтгvvлчдийн холбоо нь аливаа хэвлэл мэ¬дээл¬лийн байгууллагын удирдлага, ажил олгогчтой харьцаж гишvvдийнхээ цалин хөлс, урам¬шуу¬¬лал, ажиллах нөхцөл, хараат бус байх боломжийг болон хэрэв эрхийг нь зөрчвөл яаж шийд¬вэрлэхийг ч гэрээ байгуулах замаар тохиролцож байгаа нь “зөв сэтгvvл зvй” хөгжих, хам¬гийн гол нь сэтгvvлчдийн өмнө тавигддаг гол зарчим болох олон нийтийн эрх ашигт нийц¬сэн мэдээллийг тvгээх бололцоо бvрддэг юм байна.
Сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн салбарын гол бvтээгдхvvн нь мэдээж олон нийтэд мэдээ¬лэл тvгээх явдал байдаг. Гэхдээ мэдээж бодит vнэнд нийцсэн, баримтаар баталгаажсан байх нь гарцаагvй. Yvнийг дурдах болсон шалтгаан нь аливаа мэдээллийн цаана хэн нэгэн этгээд бай¬даг, тvvний эрх хөндөгдөх тухай бага ч гэсэн санаа илэрхийлэх гэсэн юм. Шведийн хувьд сэтгvvлчдийн vvргийн гол зарчим нь олон нийтийн “мэдэх эрх”-ийг хангах явдал мөн гэдгийг хөгжлөөрөө харуулжээ. Өөрөөр хэлбэл, болж буй vйл явдлыг бодит байд¬лаар нь мэдээлэх, ингэхдээ шаардлагатай нотолгоотой байснаар тэр нь vнэ цэнэтэй байж, олон нийт vйл явдлыг цаг алдалгvй заавал мэдсэн байх явдал юм. (Заавал гэдгийг олон нийтэд харш vйл явдлыг мэдэх нь учирч болох ямарваа нэг сөрөг vр дагавраас сэргийлэх бо¬лом¬жийг ол¬годогтой холбож хэлж байна гэж ойлгоорой.) Одоо Монгол Улсад vйлчилж байгаа хуулиар хэн нэгний нэр төр, алдар хvнд гутаагдсан ту¬хай гомдол гарах тохиолдолд мэдээлэл тvгээсэн этгээд мэдээллийнхээ бодит vнэнийг нотлож ча¬дахгvй бол хариуцлага хvлээдэг. Тэгвэл тухайн улсын зохицуулалтын хувьд тэрхvv мэдээлэл нь бодитой биш болохыг нэхэмжлэгч өөрөө нотлох vvргийг хvлээдэг нь vг хэлэх эрх чөлөөтэй шууд холбоотой л гэж ойлгогдлоо. Тvvнчлэн мэдээлэл нь хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрч¬сөн агуулгатай байсан ч тэрхvv мэдээлэл нь vнэхээр олон нийтийн эрх ашигт төлөө, тvvнд нийц¬сэн байх тохиолдолд сэтгvvлчийн зөв болж шийдвэрлэгдэх бvрэн боломжтой. Учир нь нө¬гөө л олон нийтийн эрх ашиг юуны тvрvvнд тавигдаж байна. Мөн өөрийн хvслээр, амлалт өгч байж олон тvмнээс дэмжлэг авсан дээд албан тушаалт¬нуу¬дын хувьд аливаа мэдээлэлд “гомдох эрхгvй” мэт байдаг санадлаа. Учир нь, өөрсдөө хvмvvсийн сонголт болсон, олон нийтийн хараанд өртөж явах замыг өөрсдөө сонгосон, өдөр тут¬мынх нь vйл ажиллагаа нь олон нийтийн төлөө байдаг болохоор энэ байдлыг урьдчилан тоо¬цож, буруу vйлдэл хийхгvй байхад суралцсан байх ёстой болж байна. Харин жирийн ир¬гэдийн хувьд гаргасан гомдлыг нь илvv нухацтай анхаарч авч шийдвэрлэдэг байна.
Хэвлэл мэдээлийн салбарт хөгжсөн онцлог зvйл нь сэтгvvлчидтэй холбоотой маргаан шийд¬вэрлэдэг “Хэвлэлийн омбудсмэн”-ы vйл ажиллагаа юм. Yvний зорилго нь сэтгvvлчид, хэв¬лэ¬лийнхний нийтэлсэн мэдээллийн буруугаас гомдсон этгээдийн гомдлыг хvлээн авч шийд¬вэр¬лэ¬дэг бөгөөд хамгийн гол нь ёс зvйгээ зөрчсөн эсэх нь гол асуудал. Энэ байгууллага байгаа яв¬дал нь сэтгvvлчдийн эрх баталгаатай болсоны нотолгоо гэж ойлголоо. Учир нь сэтгvvлч нь олон тvмэнд vйлчлэхийн тулд хэн нэгний эрхэнд халдахад хvрдэг учраас өндөр хариуцлага, ёс зvй¬тэй байх шаардлагатай. Тэрхvv нарийн хэмжvvрийг тогтооход энэ талаар мэргэшсэн бай¬гуул¬лага ажиллаж, сэтгvvлчийн vйлдэл нь зөв байсан эсэхийг тогтоох, аливаа гомдол болгоныг нэгэнт тогтоодог, хатуу шvvхийн шийдвэрээр зохицуулахгvй байх боломжийг олгож байна. Дээрх байдлаас vндэслээд Монголын хэвлэл мэдээлэлтэй холбоотой эрх зvйн зохицуулал¬тыг өөрчлөх, мөн сэтгvvлчдийн хараат бус байдлаар өөрийн зөв зарчмаар ажиллах болом¬жийг бvрдvvлэх, сэтгvvлчид ёс зvйгээ баримтлах, хэн нэгний эрхэнд халдахгvй байх нөхцлийг сайжруулах хэрэгтэй гэж vзэж байна. Yvний тулд, сэтгvvлчдийн хараат бус байдлын суртал¬чил¬гааг одооноос эхлэн олон нийтэд тогтмол хvргэдэг байх, сэтгvvлчид нь өөрсдөө хийж буй ажлынхаа vнэ цэнийг тодорхойлж, нэгдсэн нэг байр суурьтай байж, эрхээ хамгаалуулах бай¬гуул¬лагыг одоогийнхтой зэрэгцvvлэн байгуулж ажиллах нь зvйтэй юм болов уу. Миний хувьд өөрийн мэдэх чадах зvйлээр дэмжиж, нийгэмд эрэлттэй энэ салбарын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах нь гарцаагvй vvрэг гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд, хөгжиж байгаа манай орны хувьд бусад орны туршлага, алдаа оноо нь мэ¬дэх ёстой зvйл гэж боддогийн хувьд энэ аялал надад vнэ цэнэтэй байлаа. Судалсан, мэдсэн зvй¬лээрээ хөгжлийн өөрчлөлтөд оролцох, хувь нэмрээ оруулах сэтгэгдлийг төрvvлсэн гэдгээ илэр¬хийлье.
Глоб интернэшнл төрийн бус байгууллагадаа талархсанаа илэрхийлж, хэвлэл мэдээллийн салбарт тасралтгvй хийж буй vйлсэд тань улам их амжилтыг хvсье.
Өмгөөлөгч Э.Болорчулуун 2006.04.16
|