“Глоб Интернэшнл” ТББ-аас Авлигатай Тэмцэх Газартай хамтран 2007 оны 07-р сарын нэгний өдрөөс эхлэн “Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдалд мониторинг хийх нь” төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгээр 6 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна.
АТГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар бодит мэдээлэлтэй болох, уг мэдээлэлдээ тулгуурлан зөвлөмжийн хэрэгжилтийн түвшин, хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх дүгнэлт, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн цаашид авах шаардлагатай арга хэмжээний санал бүхий ерөнхий зөвлөмж боловсруулахад оршино.
Мониторингийн баг нь анализийн баг, тандах судалгааны баг гэсэн бүтцээр ажиллаж байна. Арга зүй, анализийн баг нь зөвлөх, хоёр судлаачийн бүрэлдэхүүнтэй. Тандах судалгааны баг нь мэдээлэл цуглуулах 11 мониторч, мэдээлэл оруулах, боловсруулах хоёр мониторч, шууд утсаар мэдээлэл хүлээн авах нэг мониторч, төслийн зохицуулагч, нийт 18 гишүүнтэй ажиллаж эхлэв.
Мониторингийн тандалт, сурвалжлагын мэдээллийг найм, аравдугаар саруудад цуглуулж, суурь мэдээллээ бүрдүүлэн, хоёр сар тутамд судалгааны явцын үр дүнг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж, 1977-утасны судалгааны үр дүнг АТГ болон “Глоб Интернэшнл” ТББ-ын вэб сайтаар дамжуулан олон нийтэд сар тутамд танилцуулж байна.
Төслийн эцсийн үр дүнд төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлын төлөв байдал тодорхой болж, цаашид төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн ерөнхий зөвлөмж гарч, АТГ-аас цаашид төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг сайжруулахын төлөө ажиллах суурь мэдээлэл болох юм.
Линкүүд:
Номыг 324627, 324764 тоот утсаар захиалж үнэгүй авч унших боломжтой. |