"Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төсөл эхэллээ
“Глоб интернэшнл” ТББ-аас 2007 оны 10-р сарын 01-нээс зургаан сарын хугацаатайгаар "Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах" төслийг АНУ-ын элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийн зорилго нь авлигатай тэмцэх, төр засгийн хариуцлагатай, ил тод байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд эрх зүйн илүү таатай орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оуулахад оршино.
Төслийн хүрээнд олон улсын стандартанд нийцүүлэн Монгол Улсын эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах тухай болон Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж, хуулийн хэрэгцээ, шаардлага, үндэслэлийг тодорхойлон, олон нийтэд ойлголт өгөх, УИХ, засгийн газарт хандан хуулиудыг батлахыг уриалах зэрэг үйл ажиллагаа явуулна.
Дэлгэрэнгүй
Төслийн тайлан хэвлэгдлээ
Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Сэтгүүлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны тайлан, судалсан материалуудыг эмхэтгэж гаргалаа. Монголын сэтгүүлчдийн нууц эх сурвалж ашиглалт болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар сэтгүүлчдийн дунд явуулсан судалгааны тайланг “Сэтгүүлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах нь” эмхэтгэлээс, Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйлүүдэд өөрчлөлт оруулах талаар сэтгүүлчдийн санал бодол, судалгааны дүнг “Гүтгэлэг доромжлол гэмт хэрэг мөн үү?” тайлангийн эмхтгэлээс уншиж болно.
Дээрх тайлангийн эмхтгэлүүдийг 324627, 324764 тоот утсаар захиалж үнэгүй авч унших боломжтой.
|