НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд 8 аймгийн 20 сумын иргэдэд мэдээлэл түгээх систем бий болгоход шаардлагатай ажил үйлчилгээ, техник нийлүүлэх Мэдээлэл технологийн компани шалгаруулж хамтран ажиллана.
Шалгаруулалтанд орох компани иргэдэд төрийн үйлчилгээ, мэдээлэл түгээхэд шаардлагатай дараах багц үйл ажиллагаа явуулах, техник нийлүүлэх үнийн саналаа ирүүлнэ үү. Үүнд:
• 20 сумын цахим хуудас бүтээх/ерөнхий нэг систем хийж түүн дээрээ сум тус бүрийн онцлогийг харуулсан загварууд гаргаж мэдээллийг оруулах
• Гар утас ашиглан SMS-ээр мэдээлэл түгээх программ боловсруулах
• 20 сумын мэдээллийн ажилтанд цахим хуудасны агуулга хөгжүүлэх, гар утсаар мэдээлэл түгээх систем ашиглах хоёр өдрийн сургалт зохион байгуулах
• Мэдээллийн ажилтнуудад зориулсан гарын авлага боловсруулах
• 20 компьютер нийлүүлэх/доод үзүүлэлт: CPU i5, RAM4GB, HARDDISK 500GB, Monitor 15 inch, баталгаат хугацаа 2 жил
• 20 мобигейтер буюу SMS илгээх төхөөрөмж нийлүүлэх
Саналыг компаний ажлын туршлагыг харуулсан танилцуулгын хамт 2013 оны 03 дугаар сарын 10–наас өмнө globenews@globeinter.org.mn хаягаар ирүүлнэ үү.
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn вэб сайтаас уншиж болно. Харилцах утас: 324627,
“Глоб Интернэшнл”
төрийн бус байгууллага