Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2017.09.04

Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний сүлжээ байгуулна

“Хүний эрх хамгаалагчдын сүлжээ, хамгааллын механизм” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний гуравдугаар зөвлөгөөнөөс Хүний эрхийг хамгаалагчдын  үндэсний  сүлжээ байгуулахаар санал нэгдлээ. 

Энэ сарын 2, 3-ны өдөр Улаанбаатар хотод болсон уг зөвлөгөөнийг НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд гишүүнчлэлтэй, хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум /FORUM-ASIA/-аас Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл төвтэй хамтран зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнд оролцсон 50 гаруй байгууллагын төлөөлөл Монгол улсад хүний эрхийг хамгаалагчид руу чиглэсэн шууд болон далд хэлбэрийн сүрдүүлэг, заналхийлэл нэмэгдсээр байгааг онцолж байлаа. Иймд тэднийг хамгаалж, хөгжүүлэх үндэсний механизмыг бий болгох зорилгын хүрээнд хүний эрх хамгаалагчдын  үндэсний сүлжээ байгуулахаар болсон байна.

Үндэсний сүлжээ нь хүний эрхийг хамгаалагчдад тулгамдсан аюул, эрсдэлийг бууруулах, хамгаалах нөлөөлөл хийх, тэднийг холбоо, харилцаа, уялдааг хангаж ажиллана. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах олон улсын хүний эрхийн механизм, стандартууд, эрсдэлд орсон үед үзүүлдэг шуурхай тусламжийн асуудлаар чадавхи бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж санаачлагчид үзэж байгаа аж.

 
 
 




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:249292 
 Энэ сард:21434 
 Өнөөдөр:23 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.