Глоб Интернэшнл төв нь Европын Холбоо, “Ди Ар Ай” /DRI/ байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “GSP+ системээр дамжуулж хүний эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд мэдээллийн материал бэлтгэх студи, продакшн сонгон шалгаруулна.
Төслийн хүрээнд GSP+ болон тус системд хамаарал бүхий хүний эрхийн суурь конвенциудыг таниулан сурталчилж, хэрэгжилтийг сайжруулахын тулд олон нийт, хүний эрхийн хамгаалагчид, төрийн албан хаагчдад мэдлэг, мэдээлэл хүргэх зорилгоор аудио, видео материалууд бэлтгэнэ.
Гүйцэтгэх ажил:
Төрөл хэлбэр |
Үргэлжлэх хугацаа |
Тоо, ширхэг |
Тайлбар |
Видео |
1-5 мин |
2 |
Төслийн баг мэдээллээр бүрэн хангана. Бүтээлийг зохиолоос эхлэн продакшны бүхий л ажлыг хариуцан гүйцэтгэнэ. |
Аудио |
1-10 мин |
2 |
Инфографик |
|
10 |
Постер |
|
10 |
Сонирхсон студи, продакшн байгууллагын товч танилцуулга, үнийн саналаа 2018 оны 05-р сарын 31-ний өдрийн 23.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- Цахим шуудангаар: onon AT globeinter.org.mn
- Шуудангаар: Чингэлтэй дүүрэг, IV хороо, Дипломат 95 цогцолбор, 1-р орц 09 тоот, Улаанбаатар – 15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102, Монгол Улс
Лавлагаа, тодруулга мэдээллийг 99170361, 99301206 утсаар болон onon AT globeinter.org.mn хаягаар хандан авч болно.
Мэдээлэл, сурталчилгаа, урлагаар дамжуулж олон нийтийг эрх мэдэлжүүлэх хөтөлбөр
Глоб Интернэшнл төв
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 68/1, Логос-902, ШХ 102, Улаанбаатар-15141, Монгол улс
Утас: 976-11-324627, 324764
Факс: 976-11-324764