Глоб Интернэшнл ТББ-аас Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн кампанийг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд иргэдийг мэдээлэлтэй сонголт хийхэд хэр бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvргэж байгааг vнэлэх зорилготой хэрэгжvvлсэн тєслийн дvнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг єнєєдєр “Нээлттэй нийгэм форум”-ын мэдээллийн танхимд хийлээ.
“Хэвлэл мэдээллийн мониторинг” тєслийн хvрээнд хийгдсэн мониторингийн vр дvн нь сайн, хянамгай боловсруулагдсан арга зvйнд тулгуурлаж хийгдсэн бєгєєд аливаа нэг нэр дэвшигч, улс тєрийн намыг дэмжих зорилгогvй ажээ.
Мониторингийн хугацаанд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлыг мэдээлэхдээ ХМХ-vvд нилээд ялгаа, зєрєєтэй байгааг олж тогтоожээ. Тус тєслийн удирдагч Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал тєслєє дvгнэн хэлэхдээ “Єргєн нэвтрvvлгийн хэрэгслvvдийн хувьд харьцангуй тэнцвэртэй мэдээлэл єгєхийг эрмэлзэж байв. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн стандартыг сайжруулсны дvнд бус харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас ирсэн мэдээг ижил хэмжээтэй нэвтрvvлж байсантай холбоотой. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлдсэн бөгөөд мэдээллийн гол хөтөлбєрvvдэд оруулсан “ Сонгууль -2005” гэсэн булангуудаас бусад тохиолдолд нэр дэвшигчдийн сонгуулийн арга хэмжээ болон тэдний мөрийн хөтөлбөрийн талаар маш бага мэдээлж байв. Энэ нь олон нийтэд биш нэр дэвшигчдэд vйлчилсэн гэж дvгнэж болохоор байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд маань бидний явуулж буй мониторингт анхаарч, чухалчилан эерэг хандаж байсныг тэмдэглэж хэлмээр байна.
Дээрхи хугацаанд халз мэтгэлзээн, мєрийн хєтєлбєрийн харьцуулалт зэрэг сэтгvvл зvйн хараат бус мэдээ мэдээлэл, материал муу, хангалтгvй гарч байлаа. Монголын Vндэсний Телевизээр халз мэтгэлцээн явуулж дєрвєн нэр дэвшигч оролцсон явдал эерэг зvйл хэдий ч харамсалтай халз мэтгэлцээн болж чадаагvй. Мониторингид хамрагдсан сонинуудын хувьд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргvvцсэн байдлаар нэг талыг хvчтэй баримталсан мэдээлэл өгсөн хэвээр байсан. Олон улсын жишигт сонин сэтгvvл нь аль нэг намыг дэмжиж байгааг ил тодоор зарлахыг зєвшєєрсєн байдаг. Гэвч манайд ингэж ил тодоор зарласан нэг ч сонин байгаагvй хэрнээ бvгд аль нэг намд vйлчилсээр байлаа. Ердийн vед тєлбєргvй явагддаг нэвтрvvлэг, нийтлэл, ярилцлага тєлбєртэй цацагдаж, хэвлэлийн нєлєєлєл, эффиктийг єргєн ашиглаж байв. Мониторингийн эхний vед нэг нэр дэвшигчийг дэмжиж, мониторингийн дунд vед болон сvvлд єєр нэр дэвшигчийг дэмжих явдал тvгээмэл ажиглагдаж байлаа. Иймд цаашид сонгуулийг хэрхэн сурвалжлах, сэтгvvл зvйн чанар, тvвшинг сайжруулах талаар олон цогц vйл ажиллагаа явуулах шаардлагатай нь харагдаж байв. Ємнєх УИХ-ын сонгуультай харьцуулахад мэдээллийн тэнцвэртэй байдал харьцангуй хадгалагдаж байгаа нь ажиглагдсан. Тєслийн нэгдсэн тайланг ирэх сард гаргах бєгєєд тайлангаа танилцуулах дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулна” гэж мэдэгдэв.
Мониторингийн vр дvнд сонгуульд єрсєлдєгчдийн vзэл бодлыг бvрэн дvvрэн мэдэх, тэдгээрт дvн шинжилгээ єгч сонголтоо хийх боломжийг сонгогчдод олгоход чиглэсэн хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг уралдуулах, маргаан зєрчлийг эрэн сурвалжилж тайлбарлах талаар олон тvмэнд vйлчлэх vvргээ Монголын ХМХ одоогийн байдлаах биелvvлж чадахгvй байна гэж дvгнэсэн байна.
Хэвлэлийн бага хуралд тєслийн зєвлєх С.Баяраа, мониторинг хийсэн ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тєлєєлєгч, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын тєлєєлєгчид оролцлоо.
Дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.globeinter.org.mn/programs/pp212_7.html
хаягаар орж сонирхоно уу.