Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.09

Хэвлэлийн мэдээ

Дэлхийн дээд хэмжээний уулзалтын vеэр ХМХ-ийг дэмжихээ мэдэгдсэн Тунисийн сэтгvvлчдийн нийгэмлэгийн мэдэгдлийг Олон Улсын сэтгvvлчдийн Холбоо талархан хvлээн авч байна.

Ирэх долоо хоногт эхлэх Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын vеэр тус оронд зочлох сэтгvvлч, хэвлэл мэдээлийн байгууллагын ажилтан нарыг дэмжихээ амласан Тунисийн сэтгvvлчдийн нийгэмлэгийн мэдэгдлийг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо өнөөдөр талархан хvлээж авч байна.

Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны гишvvн Тунисийн сэтгvvлчдийн нийгэмлэг тус орны эрх баригчдад хандан сэтгvvлчдэд vйл явдлын талаар чөлөөтэй сурвалжлах боломж олгохыг уриалсан ба мөн интернетэд чөлөөтэй зочлох боломж олгохыг уриалсан хэвлэлийн мэдэгдэл энэ долоо хоногт гаргасан байна. Тvvнээс гадна дээд хэмжээний уулзалтанд оролцох болон сурвалжлах сэтгvvлчдэд туслах, зөвлөгөө өгөх зорилготой “тусгай утас” ажиллуулахаар болжээ.

Хvний vндсэн эрхийг хvндэтгэхийг уриалан vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний улмаас буруутгагдаад байгаа бvлгvvдийн хэрэг газар аваад байгаа Тунис оронд зохиогдох энэхvv дээд хэмжээний уулзалт нь тус оронд vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийг хангахад таатай нөхцөл бvрдvvлнэ гэж сэтгvvлчдийн нийгэмлэг найдаж байгаа юм.

“Сэтгvvлчдийн нийгэмлэгийн энэхvv уриалга нь олон ургалч vзлийг дэмжих, хэвлэлийн хориг хязгаарлалтыг цуцлах, мэдээллийн эрин vед интернетэд чөлөөтэй нэвтрэх дэлхий нийтийн чиг хандлагыг Тунисийн сэтгvvлчид хамтдаа дэмжихийг уриалсан хvчтэй дуу хоолой боллоо “ гэж Олон улсын сэтгvvлчдийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Айден Вайт дvгнэн хэлсэн байна.

Дээд хэмжээний уулзалтын vеэр Тунисйн сэтгvvлчид өөрсдийн дуу хоолойг сонсгох ёстой гэж ОУСХ vзэж байгаа юм. Дэлхий дахинаа нөхцөл байдал огцом тvргэн хувьсаж буй vед Тунисийн улс төрийн нөхцөл удахгvй өөрчлөгдөнө гэж найдаж байна. Хэвлэлийн эрх чөлөө биеллээ олж, сэтгvvлчид гаднын ямарваа нэгэн нөлөөлөлгvй мэргэжлийн ажлаа гvйцэтгэх, санаа зовох зvйлгvй чөлөөт орчинд ажиллах нөхцөл бvрдэх тэр цаг мөч хаяаанд ирээд байна гэж Айден Вайт онцлон дурдсан байна.

Тус оронд хvний vндсэн эрх зөрчигдөж байгааг эсэргvvцэн өлсгөлөн зарласан хvний эрхийг хамгаалагч бvлгvvдийг засгийн газраас нухчин дарахыг оролдож байгаа vйлдлийг зогсооход Сэтгvvлчдийн нийгэмлэгийн гаргасан уг мэдэгдэл чухал нөлөө vзvvлнэ гэж ОУСХ vзэж байна. Өлсгөлөн зарлагч хvмvvсийн дотор Сэтгvvлчдийн шинэ эвслийн ерөнхийлөгч Лофти Хажи байгаа бөгөөд тэрээр дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Эвслийн чуулган зохион байгуулахыг оролдсон ч эрх баригчид хvчээр зогсоосон байна.

“Дээд хэмжээний уулзалт хvн бvрийн эрх ялангуяа мэргэжил нэгт Тунисын сэтгvvлчдийн эрхийг хvндэтгэсэн уур амьсгалд болж өнгөрнө байх гэж Вайт онцлон хэлээд “ Тунисийн засгийн газар нэн даруй арга хэмжээ авч, иргэдийнхээ vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг vндсэн эрхийг хангахад бэлэн буйгаа дэлхий нийтэд харуулна байх “ гэжээ

Илvv тодорхой мэдээллийг : +32 2 235 2206 утаснаас авч болно.
ОУСХ нь дэлхийн 110 гаруй орны 500000-гаад сэтгvvлчдийг төлөөлдөг юм.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:249294 
 Энэ сард:21436 
 Өнөөдөр:25 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.