“Таамагт суурилсан судалгаа” төслийн хүрээнд зохион байгуулах эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалтанд хамрагдах сонирхолтой сэтгүүлчдийг урьж байна.
Энэ сургалтанд хамрагдсан сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онолын мэдлэгээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй туршлагатайгаа хослуулан цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургагч багшаар ажиллах боломжтой болно.
Сонирхсон сэтгүүлчид доорх анкетийг бөглөн 2011 оны 10-р сарын 15-ны дотор globenews@globeinter.org.mn хаягаар ирүүлнэ үү. Хүсэлтээ ирүүлсэн сэтгүүлчдээс сонгон шалгаруулж хариу мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=386