Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь |
2009.03.13 УИХ-ын есөн гишүүн МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ хуулийг санаачлагчдын бүлэгт нэгдлээ
Мэдээллийн эрх чөлөөний хуулийн асуудлаар санал солилцох уулзалт 2009 оны 3-р сарын 11-ний өдрийн 13.30-16.00 цагт Төрийн ордны Е танхимд боллоо. 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нарын санаачилж, УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн шинээр боловсруулсан юм. |
|  |
2009.02.20 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулсан сургалт болов
“Глоб Интернэшнл” ТББ-аас Улаанбаатар дахь Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулан “Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдал” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2008 оны 2-р сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. |
|  |
2009.02.15 “Мэдээллийн эрх чөлөө” хууль боловсруулагч, тогтоогчдад зориулсан гарын авлага
“Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас бэлтгэн гаргасан “Мэдээллийн эрх чөлөө” гарын авлага нь хууль боловсруулагч, тогтоогч төдийгүй хүний эрхийн болон нийгмийн ухамсрын түвшинг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, олон нийтэд чухал шаардлагатай лавлах материал юм. |
|  |
2009.02.01 ”Авлига ба мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлага
“Глоб Интернэшнл” ТББ-аас Хүний Эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөрийн Хорооны Ажлын албатай хамтран 2009 оны 1-р сарын 30-ны өдөр ХЗДХЯ-ны хурлын танхимд “Авлига ба мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. Ярилцлагад Төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож дараах илтгэлүүдийг хэлэлцэн санал солилцлоо. |
|  |
2008.12.01 Иргэний Нийгмийн Эвсэл байгуулагдлаа
“Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийн хүрээнд Иргэний Нийгмийн Эвсэл байгуулагдан ажиллаж байна. Эвслийн зорилго нь төрийн байгууллагаас мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх, ил тод, хариуцлагатай засгийн газрыг дэмжихэд Мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэрэгцээ шаардлага, түүнчлэн төрийн нууцын илүүц хязгаарлалтыг арилгахын чухлыг таниулан сурталчлах, нөлөөлөхөд хувь нэмрээ оруулахад чиглэж байна. |
|  |
2008.11.25 “Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төсөл эхэллээ
“Глоб Интернэшнл” ТББ-аас “Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь” төслийг Улаанбаатар дахь Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр 2008 оны 11 сарын 15-наас хэрэгжүүлж эхэллээ. Мэдээлэл олж авах эрх нь эрүүл саруул ардчиллын үндэс бөгөөд засгийн газрын тунгалаг, ил тод байдлыг дэмжигч гол шалгуур үзүүлэлт юм. Энэ бол засгийн газрын авлигатай тэмцэх үндсэн арга хэрэглүүр билээ. |
|  |
|
|
Нийт бичлэг: 6 | Хуудас: 1/1 |
1 |
|
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 249287 | Энэ сард: | 21429 | Өнөөдөр: | 18 |
|
|