Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “Бизнесийн мэдээлэл” /2008-2010/ |
2010.06.20 БИА-ийн үйл ажиллагааг дүгнэх уулзалт
Бизнесийн мэдээллийн агентлагийн баг, “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Хэнтий аймагт зохион байгуулсан “Малчдад зориулсан сургалт” болон “Бизнесийн мэдээлэл” төслийн үйл ажиллагааг дүгнэх уулзалт 2010 оны 06-р сарын 16-нд Хэнтий аймгийн Өндөрхаан зохион байгуулав |
|  |
2010.03.04 “Монгол улс болон Төв Азийн орон нутгийн бизнес, зах зээлийн хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны гүйцэтгэх үүрэг” олон улсын бага хурал
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Парис хотноо төвтэй Интерньюс- Европ байгууллагатай хамтран Европын холбооны «Азид зориулсан хөрөнгө оруулалт» хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Улаанбаатар хотноо 3 хоногийн олон улсын бага хурал зохион байгуулж, Монгол, Афганистан, Казахстан, Киргиз, Халимаг, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг орны 120 гаруй зочид, төлөөлөгчдийг урихаар төлөвлөж байна. |
|  |
2009.12.09 “БИЗНЕСИЙН МЭДЭЭЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, СОЛИЛЦОХ, ТҮГЭЭХ НЬ” Үндэсний семинар
“Глоб Интернэшнл” ТББ-аас Интерньюс-Европ байгууллагатай хамтран “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд 2009 оны 12-р сарын 9-10-нд “БИЗНЕСИЙН МЭДЭЭЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, СОЛИЛЦОХ, ТҮГЭЭХ НЬ” үндэсний семинар зохион байгуулж байна.
|
|  |
2009.10.22 Телевизийн нэвтрүүлгийн санаа хөгжүүлэх уулзалт
Телевизийн нэвтрүүлгийн санаа хөгжүүлэх уулзалт 2009 оны 10 сарын 20-нд Марко Поло зочид буудлын уулзалтын танхимд боллоо. “Глоб Интернэшнл” ТББ-ын Бизнес мэдээллийн агентлаг МҮОНРТ-тэй хамтран бизнесийн мэдээллээр дамжуулан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хувь нэмэр оруулах зорилгоор “Танд боломж олгоё” /ажлын нэр/ телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөж байна. |
|  |
2009.10.09 Орон нутгийн радионуудаар нэвтрүүлгээ цацаж эхэллээ
“Глоб Интернэшнл” ТББ “Бизнесийн мэдээлэл” төслийнхөө хүрээнд нээсэн бичил радио студидээ анхны цуврал нэвтрүүлгээ бэлтгэн Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул зэрэг 6 аймгийн орон нутгийн гэрээт радионуудаар дамжуулан сонсогчиддоо хүргэж эхэллээ.
|
|  |
2009.07.05 Хөвсгөл аймгийн малчдад зориулсан сургалт
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн малчдад зориулсан сургалтыг 2009 оны 06-р сарын 24-27-ны өдрүүдэд “Баян Буурал” жуулчны баазад тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу амжилттай зохион явууллаа.Сургалтанд 24 хүн оролцсоноос багийн засаг дарга 3, малчин 19, малын эмч 2 байсан бөгөөд 40 гаруй хувь нь давхар ногоо тариалдаг, жижиг бизнес эрхэлдэг хүмүүс байв.
|
|  |
2009.06.25 Ховд аймгийн малчдад зориулсан сургалт
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд 2009 оны 06-р сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд хотоос 10км-т “Шүүтийн тохой” жуулчны баазад малчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын бүх хичээл монгол гэрт явагдсан бөгөөд, уламжлалт нүүдлийн байр нь орчин үеийн мэдээллийн шинэ технологийг сургах сургалтын талбар болсон нь нэн сонирхолтой байлаа. |
|  |
2009.05.05 Бичил радио студитэй боллоо
“Глоб Интернэшнл” ТББ “Бизнесийн мэдээлэл” төслийнхөө хүрээнд бичил радио студи нээлээ. Уг студид төслийн редакцийн багийн хамт олон жижиг, дунд бизнес эрхлэлтийн талаар цуврал нэвтрүүлэг, аудио гарын авлага бэлтгэн орон нутгийн радио станцуудад түгээх юм. Цуврал нэвтрүүлэг, аудио гарын авлагуудын агуулгыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэж байгаа бөгөөд радио жүжгийн хэлбэрээр хийхээр төлөвлөж байна. |
|  |
2009.05.02 Дорноговь аймгийн малчдад зориулсан сургалт боллоо
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Дорноговь аймгийн малчдад зориулсан сургалтыг 2009 оны 04-р сарын 28-30-ны өдрүүдэд Сайншанд хотоос 14 км-т орших “Говийн өглөө” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 14 сумаас нийт 28 хүн оролцуулах төлөвлөгөөтэй байснаас 12 сумын 24 хүн оролцов. |
|  |
2008.12.01 Өвөрхангай аймгийн малчдад зориулсан сургалт болов
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд 2008 оны 11-р сарын 24-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод малчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд тус аймгийн 19 сумаас багийн дарга 2, малчин бус 2, малчин 15 хүн байснаас улсын сайн малчин 1, мянгат малчин 3 оролцсон байна. |
|  |
|
|
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 249293 | Энэ сард: | 21435 | Өнөөдөр: | 24 |
|
|