2014.05.01 “Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов
Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэв. Шагналыг 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол коммент” нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа. |
|
 |
2014.05.01 Монгол Улсын Засгийн газарт Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах зөвлөмж гардуулав
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнө Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар боловсруулсан зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулав. |
|
 |
2014.04.30 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн 14.00-17.0 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулна. |
|
 |
2014.04.30 “Freedom House”-ын Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан
“Freedom House” олон улсын байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан, газрын зураг бэлтгэн гаргажээ. 2013 оны турш хийсэн 196 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг чөлөөтэй, хагас чөлөөтэй, чөлөөтэй бус гэж ангилсан байна. |
|
 |
2014.04.29 ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлт
Хатагтай, ноёд оо! Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол цахим болон цахим бусаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө тугаа өргөдөг өдөр билээ. Энэ өдөр бид дэлхий даяар сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө нэгдэн зогсож хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх өдөр билээ. |
|
 |
2014.04.25 “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар болно
“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар 2014 оны 04-р сарын 29-ний өдрийн 13.30-16.30 цагт Засгийн газрын XI байр, СЕХ-ны хурлын дугуй танхимд болно. Семинарыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Жендэрийн Үндэсний Хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулна. |
|
 |
2014.02.02 Бүжгийн тэмцээний удирдамж
Цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ Интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор бүжгийн тэмцээн зарлаж байна. |
|
 |
2014.02.01 Судалгааны шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тухай ойлголттой болгох, Монгол улсын болон олон улсын хэм хэмжээ, чиг хандлагыг судлан “Судалгааны шилдэг бүтээл” туурвих уралдааныг ХУУЛЬ ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН их дээд сургуулийн оюутнуудын дунд дараах хоёр чиглэлээр зарлаж байна. |
|
 |
2013.12.25 Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Глоб Интернэшнл Төв ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөр (IPDC) болон Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран “Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд турших нь” төсөл хэрэгжүүлж байна. |
|
 |
2013.12.10 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА
Глоб Интернэшнл Төв Монгол улсын Ерөнхий сайд Л.Алтанхуягийн гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаатайгаар хорих ялаар солихоор шийдвэрлэсэн, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд Л.Алтанхуягт хандан 2013 оны 12-р сарын 10-ны өдөр захидал илгээв. |
|
 |