2012.12.14 Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага
Стив Баклигийн эмхэтгэж, хянан тохиолдуулсан “Хүйн хэвлэл мэдээлэл: Сайн туршлагын гарын авлага” номыг “Глоб Интернэшнл” ТББ-аас орчуулан толилуулж байна. Энэ бол хүйн хэвлэл мэдээллийн сайн туршлагын жишээнүүдийн түүвэр юм. |
|
 |
2012.12.10 “Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар болно
“Глоб Интернэшнл” ТББ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран 2012 оны 12-р сарын 14-ний Баасан гарагийн 14.00 - 17.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Хүйн хэвлэл мэдээлэл хүй олны хөгжлийн төлөө” сэдэвт нөлөөллийн семинар зохион байгуулна.
|
|
 |
2012.11.16 Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдана
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон “Глоб интернэшл” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
|
|
 |
2012.10.29 Орон нутгийн сэтгүүлчийн эрхийг зөрчсөн албан тушаалтанд эсэргүүцэл илэрхийллээ
Орхон аймгийн нийгэм, улс төр мэдээллийн erdenetnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч М.Мөнхцэцэгийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан олны өмнө дарамталж, заналхийлсэн Орхон аймгийн засаг даргын орлогч П.Пүрэвлхагвын үйлдлийг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушааж байна. |
|
 |
2012.08.22 Сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болсон байна
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шүүхийн хуралдааны танхимд болжээ. |
|
 |
2012.07.03 “Бэсрэг кино: Боломж ба амжилт” бэсрэг киноны үдэшийн хөтөлбөр
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Блэк Бокс театр хамтран 2012 оны 7-р сарын 6-ны 18.00 цагт зохион байгуулах “Бэсрэг кино: Боломж ба амжилт” бэсрэг киноны үдшийн хөтөлбөртэй танилцаарай.
|
|
 |
2012.07.03 "Бэсрэг киноны үдэш"-т урьж байна.
Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэ үдэш 2012 оны 7 сарын 6-ны өдөр 18:00 цагт "Black Box" театрт болно.
|
|
 |
2012.07.02 “Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж байна
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг заналхийлэн доромжилж, бие эрхтэнд нь бүдүүлгээр халдаж танхайрсан явдалд харамсаж байна. | |
|
 |
2012.05.16 УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилжээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өглөөний сонин”-ы нийтлэл түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүжир гүтгэлэг тараасан хэмээн үзэж, “уучлалт гуйх, өөрийн сониноор болон бусад мэдээллийн хэрэгслээр залруулга гарган гэм хорын хохиролд 100 сая төгрөг нөхөн төлүүлэх”-ээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. |
|
 |
2012.05.15 УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилжээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн“ сонин гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараан нэр төр, алдар хүндэд халдсан тул уучлалт гуйж, өөрийн сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргах, гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 100 сая төгрөг төлүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. |
|
 |