Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
|
|
|

Мэдээ |
2010.10.20 Дэлхийн редакторуудын XVII чуулган
“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, сэтгүүлч Б.Галаарид Германы Хамбург хотод болсон “Дэлхийн редакторуудын XVII чуулган”-д оролцоод ирсэн юм. Чуулганд 77 орны 680-аад мэргэжлийн судлаач, сэтгүүлчид болон цахим хэвлэл мэдээллийнхэн оролцож хэвлэмэл сонин, сэтгүүлийн ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцжээ.
|
|  |
2010.10.01 “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл эхэллээ
“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 9 дүгээр сарын 1-ээс Монгол дахь Их Британы Умард Ирландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Төсөл нь олон нийтийн болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийг сайжруулж, иргэдийн хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
|
|  |
2010.09.20 ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЭРХЭН ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ТАЛААР ЯРИЛЦЛАА
“Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болдог ээлжит нээлттэй ярилцлагаар энэ удаа хэвлэлийн эрх чөлөөний тухай сэдвийг хөндсөн. Хэвлэл мэдээллийнхэн бичсэн, нийтэлсэн зүйлийнхээ төлөө шүүхэд дуудагдаж, цагдаагийн хаалга сахиж суух нь ихэссэн өнөө үед Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэрхэн хэрэгжиж байгаа, сэтгүүлчдийн эрх ашиг яаж зөрчигдөж байгаа талаар хэлэлцүүлэгт уригдсан бүхэн санал бодлоо солилцсон юм.
|
|  |
2010.09.14 “Глоб Интернэшнл” ТББ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа М.Ганхүүд Эсэргүүцлийн захидал хүргүүллээ
Эсэргүүцлийн захидалд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийн оронд өөр компьютер, эд хөрөнгө санал болгосон боловч хүлээн аваагүй, хэдэн жил ашигласан энэ хуучин компьютер нь шүүхээс тогтоосон 1 сая 698 мянган төгрөгийн торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй, толгой компьютерийг битүүмжлэн лацдах боломж олгоогүй, түүнд байгаа мэдээллээ хуулж авах редакцийн хүсэлтэд татгалзаж буй зэргээс үүдэн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, редакцийн үйл ажиллагаанд зориуд халдсан зорилготой арга хэмжээ гэж бид үзэж байна. |
|  |
2010.09.10 Үндэстний цөөнхөд зориулсан шинэ сонин гарч эхэллээ
Монгол улс даяар тархан суурьшсан казах иргэдэд зориулсан “Монгол Заман” /Монголын эрин үе/ шинэ сонин Баян-Өлгий аймагт гарч эхэлжээ. Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд зориулан гаргасан анхны дугаар нь аймгийн 12 сум, Улаанбаатар, Дархан Уул, Орхон, Төв, Ховд, Увс, Дорнод зэрэг 6 аймаг, 80 гаруй сум, тосгонд оршин суудаг казах иргэдэд болон Казахстан, Хятад, Турк, Герман улсад тараагдсан байна.
|
|  |
2010.09.01 “Нийгмийн толь” сонины нууцын зэрэглэлтэй компьютерийг хураан авсныг эсэргүүцэж байна.
Шуурхай мэдээ: Монгол Улс Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ Огноо: 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
2010 оны 8 сарын 27-ны орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийг хураан авлаа. Тухайн байгууллагын бүх нууцтай холбоотой баримт материал, нууц эх сурвалжийн жагсаалт агуулсан уг компьютерийн оронд адил чанарын, ижил үнэтэй өөр компьютер өгье гэсэн боловч хүлээн авсангүй. Сонины ажилтнууд үүнийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдал хэмээн үзэж байна.
|
|  |
2010.08.30 “48 цаг” кино наадам нь Монголд анх удаа зохиогдох гэж байна.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын дэргэдэх “Глоб Арт төв” 2010 оны 09-р сард “48 цаг кино наадам”-ыг Монголд анх удаа хамтран зохион байгуулна.
2009 онд Энэтхэгийн Мумбай, Хятадын Бээжин, Португалын Лисбон, Монгол Улсын Улаанбаатар хот “48 Цаг Кино Наадам”-д оролцох албан ѐсны эрхээ авсан юм.
|
|  |
2010.08.20 Авлигыг хязгаарлахын тулд орон нутгийн засаг захиргааны ил тод байдлыг сайжруулахад тусална
"Глоб Интернэшнл" ТББ 2010 оны 08-р сарын 15-наас АНУ-ын “Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” 12 сарын хугацаатай төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төсөлд Хэнтий, Өвөрхангай аймгийн хоёр сумын хоёр багийн оршин суугчдыг хамруулах бөгөөд төслийн хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэхийг зорьж ажиллана. |
|  |
2010.07.15 "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь" шинэ төсөл эхэллээ
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас АНУ-ын Азийн сангийн тусламжтайгаар “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх“ төслийг 2010 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь Монголын ардчиллыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах чадавхи бүхий эрх зүйн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжснээр хариуцлагатай, сайн засаглалын хөгжлийг дэмжих зорилготой. |
|  |
2010.07.01 Хэвлэл мэдээллийн шударга ёс
Ардчилсан нийгэмд ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг бид мэдээллийн эрх чөлөө гэж нэрлэдэг. Мэдээллийн эрх чөлөө нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдэх эрх нь төр засгийн аливаа ардчилсан тогтолцооны амин чухал зорилго болох хариуцлагатай байх чадвартай салшгүй холбоотой. Мэдээллийн урсгал чөлөөтэй байвал илүү үр дүн бүхий засаглал бий болж, олон нийтийн эрх мэдлийг хянах боломж нь сайжирна. |
|  |
|
|
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 249287 | Энэ сард: | 21429 | Өнөөдөр: | 18 |
|
|