Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
2009.07.14  М.Цагаан САНАА

 

Монголын сэтгүүлчдийн холбооны хошой шагналт, сэтгүүлч Мятавын Цагааны  шилмэл бүтээлийн эмхтгэл “САНАА” номыг танд танилцуулж байна. “САНАА” номд “Нийтлэл”, “Хөрөг”, “Эсээ”, “Жүжиг”, “Радио -Наманчлал”, “Дуулал, найраглал” гэсэн уран бүтээлийн бүлгүүдээс гадна “Өндөр хөх радио минь”, “Шуурхай” хэмээх “шарах шүүгээ”, “Эрүүл биш”  Цагаан” зэрэг нэн сонирхолтой, ховор нандин эх бичмэлүүд бүхий бүлэг байна.

[2920 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.07.12  Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагналын төлөө бүтээлээ 9-р сарын 7-ны дотор илгээгээрэй.

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжигч Интерньюс байгууллага Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагнал олгох болсноо Итали улсын Сиракуса хотод 2009 оны 4-р сарын 22-нд болсон Их Наймын Байгаль Орчны Сайд нарын уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарласан байна.

[2922 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.07.06  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар өгөх зөвлөмж

Глоб Интернэшнл ТББ нь “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж  авлигыг бууруулъя” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхижуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой байсан бөгөөд төслийн баг  болон Олон Нийтийн Зөвлөлийг Чадавхжуулах баг хамтран ажиллалаа.

[3003 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.07.05  Хөвсгөл аймгийн малчдад зориулсан сургалт

“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн малчдад зориулсан сургалтыг 2009 оны 06-р сарын 24-27-ны өдрүүдэд “Баян Буурал” жуулчны баазад тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу амжилттай зохион явууллаа. Сургалтанд  24 хүн оролцсоноос багийн засаг дарга 3, малчин  19, малын эмч  2  байсан бөгөөд 40 гаруй хувь нь давхар ногоо тариалдаг, жижиг бизнес эрхэлдэг хүмүүс байв.

[3051 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.06.25  Ховд аймгийн малчдад зориулсан сургалт

“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд 2009 оны 06-р сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд хотоос 10км-т “Шүүтийн тохой” жуулчны баазад малчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын бүх хичээл монгол гэрт явагдсан бөгөөд, уламжлалт нүүдлийн байр нь орчин үеийн мэдээллийн шинэ технологийг сургах сургалтын талбар болсон нь нэн сонирхолтой байлаа.

[3176 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.06.10  Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгааны үеэр ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАВ?

“Глоб Интернэшнл” ТББ  Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран  “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллав?” нээлттэй хэлэлцүүлгийг 2009 оны 06-р сарын 10-нд  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн зарим байгууллагын удирдлагууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн багш судлаачид, хөндлөнгийн мэргэжилтэн ажиглагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

[3237 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.05.14  Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагналын төлөө уралдаанд оролцоорой



        Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжигч Интерньюс байгууллага Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагнал олгох болсноо Итали улсын Сиракуса хотод 2009 оны 4-р сарын 22-нд болсон Их Наймын Байгаль Орчны Сайд нарын уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарлажээ.

[3497 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.05.10  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсэгт ажиллана

Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал,  ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн бүрэлдхүүнд  ажиллахаар болжээ.  

[3218 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.05.09  Хэвлэлийн өөрийн зохицуулалт /гарын авлага/

 

 

Сэтгүүлчид ёс зүйн салбарт хамтран ажиллах нь өөрсдийн хууль ёсны эрхээ Засгийн газраар зөвшөөрүүлж сургах сайхан боломж юм. Хэвлэлийн  өөрийн зохицуулалт гэдэг нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн дурын үндсэн дээр хамтын ёс зүйн зарчмаа зарлаж, эрх ба үүргээ тэнцвэржүүлж, хэрхэн мөрдөж байгаагаа нийгэмд мэдээлж байх ажиллагаа юм.

[4803 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.05.05  2008 онд сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн 59 зөрчил бүртгэгджээ

“Глоб Интернэшнл” ТББ Монголын хэвлэлийн эрх чөлөөний 2008 оны тайланг бэлтгэн гаргалаа.  Энэ тайланг нь Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын  хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилгоор бэлтгэдэг.

[3899 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 569  |  Хуудас: 25/57 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:249292 
 Энэ сард:21434 
 Өнөөдөр:23 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.