2007.07.04 МVОНРТ-ийн Хамт олны зөвлөл өлсгөлөн зарлахаа мэдэгдэж бэлтгэл ажилдаа орлоо
2007 оны 6-р сарын 14-нөөс эхлэн МVОНРТ-ийн байранд ажлын цагаар суулт зарлаад байсан Хамт олны зөвлөлийн гишvvд маргааш буюу 2007 оны 7сарын 5-ны 11 цагаас эхлэн өлсгөлөн зарлахаар болсноо мэдэгдэн холбогдох газруудаас хуулийн дагуу зөвшөөрөл авахаар албан бичиг илгээжээ. |
|
 |
2007.07.02 Ажлаа хийж явсан фото сурвалжлагч халдлагад өртөж, ажлын багажаа эвдлvvлсэн байна
Сvхбаатар дvvрэгт байрлах Чингис 3 рестораны менежер Нараа гэгч “Нийгмийн толь” сонины фото сурвалжлагч С.Туулыг 2007 оны 6-р сарын 24-нд өөрийн ресторанд зөвшөөрөлгvй зураг авлаа хэмээн буруутгаж аппаратыг нь булааж авахыг оролдон, толгойруу нь цохиж ажлын гол багаж болох аппаратыг нь эвдэлсэн байна.
|
|
 |
2007.06.27 МVОНРТ-ийн Тамгын газрын дарга Л.Нинжжамцыг ажлаас нь халав
МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн шаардлагаар Ерөнхий захирал М.Наранбаатар Тамгын газрын дарга Л.Нинжжамцыг ажлаас нь халлаа. Л.Нинжжамц хэвлэлийн бага хурал зарлаж сэтгvvлчдэд мэдэгдэл хийсэн. |
|
 |
2007.06.26 УИХ-аас томилогдсон ажлын хэсэг МVОНРТ-ийн дотор vvсээд байгаа хямралтай газар дээр нь танилцлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Дондог, УИХ-ын гишvvн С.Оюун, Э.Бат-Vvл нар 2007 оны 6-р сарын 26-нд МVОНРТ-ийн Хамт олны зөвлөл болон захиргааныхан, мөн Vндэсний зөвлөлийнхөнтэй уулзав. |
|
 |
2007.06.25 МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байна
Монголын Vндэсний Олон нийтийн радио, телевизийн сэтгvvлч, уран бvтээлчид 2007 оны зургадугаар сарын аравдаас эхлэн суулт зарласан билээ. МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн 15 гишvvнийг томилохдоо урьдчилан шалгаруулалтад оролцоогvй зургаан хvнийг улстөрийн намуудын шахалтаар албан хvчээр УИХ-д оруулж батлуулсан, Vндэсний зөвлөлөөс радио, телевизийн дэд захирал, алба, нэгжийн дарга нарыг сонгохдоо сонгон шалгаруулах журмыг баримтлаагvй зэрэг нь хууль бус vйлдэл болсон тул МVОНРТ-ийн ажилчдын Тvр хорооныхон шvvхэд хандан гомдол гаргасан билээ. |
|
 |
2007.06.19 МVОРТ-ийн Хамт олны зөвлөлийн шийдвэрийг ТББ-д дэмжиж байна.
МVОНРТ-ийн Vндэсний зөвлөл огцрох ёстой гэж Миний Монголын Газар шороо хөдөлгөөний тэргvvн Б.Болдбаатар, МЖДVЭДХ-ны гvйцэтгэх захирал Г.Алтан-Эрдэнэ, МVV-ийн холбооны тэргvvн Н.Дашзэвэг нар сэтгvvлчдэд мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлгэлээ. |
|
 |
2007.06.18 Сэтгvvлчид ДОХ-ын эсрэг нэгдэв
ХДХВ/ДОХ-ын халдвар шvдний чигчлvvр, vсчний сам, шивээсний зvvгээр дамжин халдварлахгvй. Харин тариурын зvvгээр дамжин халдварлах аюултай юм байна.
|
|
 |
2007.06.15 МVОНРТ-ийн ажилчид суулт зарлалаа
Өчигдөр буюу Пvрэв гаригийн vдээс хойш тус телевизийн Хамт олны зөвлөлийн гишvvд ажлын байрандаа суулт зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. |
|
 |
2007.06.15 Сэтгvvлч, Уран бvтээлчид шаардах эрхтэй
МСНЭ энэ мэдэгдлийг хийв. Москва хотноо зохиогдсон Сэтгvvлчдийн 16-р их хурлаас “Сэтгvvлч, уран бvтээлчид хөдөлмөрийн сайн нөхцөл шаардах эрхтэй” болохыг албан ёсоор тунхаглажээ.
|
|
 |
2007.06.14 Олон нийтийн радио телевизийн vйл ажиллагаа доголдов
Монголын Vндэсний Телевизийн ажилтан, албан хаагчид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт Vндэсний зөвлөлд томилсон хvмvvсээ эргvvлэн татахыг шаардсан албан бичиг хvргvvлснээ vзэг нэгт нөхөддээ мэдэгдлээ. Vндэсний телевизийн ажилтан албан хаагчдын төлөөлөл болсон Хамт олны зөвлөл Vндэсний Телевиз, радиогийн дотор юу болж байгааг олон нийтэд дэлгэхээр сэтгvvлчдэд хандсан гэдгээ хэлж байв.
|
|
 |