2006.10.29Монголын чєлєєт ахмадын холбооны тэргvvн Г.Баасанг суллахыг шаардаж иргэний нийгмийн байгууллагын тєлєєлєгчид 2006 оны аравдугаар сарын 26-ны єдрийн 13 цаг 30 минутаас Улаанбаатар хотын тєв гудамжны замын хєдєлгєєнийг хааж гэр барьж жагсаал цуглаан хийжээ. Хууль хяналтын байгууллагынхан жагсаал цуглаан зохион байгуулагчдыг тарахыг удаа дараа шаардсан боловч биелvvлээгvй тул мєн єдрийн шєнє буюу 2006 оны аравдугаар сарын 26-27-нд шилжих шєнийн 00.50 минутаас цагдаагийн албан хаагчид албадан тараажээ.
“Глоб Интернэшнл” ТББ 10-р сарын 20-нд “Олон нийтийн радио, телевиз мониторингийн тайланг”-ийн нээлттэй хэлэлцvvлгийг Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцvvлэгт телевизийн сэтгvvлч, МОVНРТ-ийн хамт олон болон Vндэсний Зєвлєлийн /VЗ/ гишvvд, ННФорум, МСНЭ-ийн тєлєєлєгчид 20 орчим хvн оролцож, тайлангийн талаар єєрсдийн байр сууриа илэрхийлэв.