Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
2014.10.30  "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт “Мэдэх эрх” сэдвийн хүрээнд боллоо

"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт 2014  оны  10  дугаар  сарын 30-ны өдрийн 08:00 – 10:00 цагт “Мэдэх эрх” сэдвийн хүрээнд  Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд боллоо.
[1927 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.10.29  “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага болно

Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн  хөтөлбөртэй хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлагыг  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулна. 

[2084 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.09.20  Та мэдэх эрхтэй

Глоб Интернэшнл төв Мэдэх эрхийн олон улсын өдрийг угтсан кампанит ажлын хүрээнд “Та мэдэх эрхтэй” гудамжны самбар байрлуулж,  Та юу хийж чадах вэ?” богино хэмжээний шторкууд бэлтгэн сошиал медиагаар  түгээв.
[1863 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.09.19  Мэдэх эрхийн Олон улсын өдрийн тухай

Жил бүрийн  9 дүгээр сарын 28-нд дэлхий даяараа тэмдэглэдэг  Мэдэх эрхийн олон улсын өдрийг 2014 онд Глоб Интернэшнл төв анх удаа тэмдэглэнэ.
[2004 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.09.05  Жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

Зам, тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.
[2039 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.08.28  ХХЗХ-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь цензур тогтоож буйг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

ХХЗХ-ны 2014 оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан байна.
[2075 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.08.27  Монгол Улсад нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчийг Эрүүгийн хуулиар шийтгэсэн нь хүлцэшгүй зүйл боллоо хэмээн ЕАБХАБ-ын Төлөөлөгч мэдэгдэв

Вена, 2014 оны 8 дугаар сарын 26 – Монгол Улсын шүүх нийтийн сүлжээгээр улс төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчид ял ноогдуулсанд түгшиж буйгаа ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэв.

[2122 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.07.21  ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Монголд мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлэв

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлж хэвлэлийн мэдээ гаргасан байна.  
[2196 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.07.07  ХХЗХ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Amjilt.com вэб сайтын сэтгүүлч гэрэл зураг бүхий баримтан дээр тулгуурлан “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэл гарсны маргааш буюу 7 дугаар сарын 4-ний өдөр ХХЗХ-ны холбогдох албан тушаалтан тус сайтын удирдлага руу утасдаж “Хаан жимс” амралтын газрын гомдлын дагуу ярьж байна” гээд нийтлэлээ устгахыг шаардаж “Гүтгэлгийн мэдээ байна. Залруулга гарга. Тэгэхгүй бол танай сайтыг цагийн дараа хаана” хэмээн сүрдүүлжээ. Сайтын удирдлагын зүгээс ямар үндэслэлээр ийм шаардлага тавьж байгааг лавлахад тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ ярианаас хойш 3 цагийн дараа тус сайтыг ХХЗХ-ны хар жагсаалтад оруулан, хаажээ.

[2064 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.05.01  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн  14.00-17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болов. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгууллаа. 

[2210 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 569  |  Хуудас: 10/57 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:249292 
 Энэ сард:21434 
 Өнөөдөр:23 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.