РАДИО, ТЕЛЕВИЗИЙН НЭВТРYYЛГИЙН ЭРХ ЧЄЛЄЄГ ХАНГАХ, ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Хелен Дарбишире
/ ОУСХ- ны шинжээч/
Хvний эрхийн тvгээмэл тунхаглалын 19-р зvйл байгууллага болон Цензурын эсрэг олон улсын төвөөс олон улсын хууль болон практикийг vндэслэн олон нийтийн радио, телевизийн талаар дараахь зөвлөмжийг боловсруулсан байдаг.
Зөвлөмж 1
ОНРТВ- ийн удирдлагын хараат бус байдлыг хуульчлах
Улсын төсвөөс санхvvждэг радио, телевизэд редакцийн болон vйл ажиллагааны хараат бус байдлыг хангаснаар олон нийтийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлэх боломж олгох нь хамгийн гол чухал арга хэмжээ юм. Yгvйдээ бие даасан байдлыг нь баталгаажуулж, аливаа vйл ажиллагаанд нь Засгийн газар хөндлөнгөөс оролцохыг хориглосон хууль байх шаардлагатай.
ОНРТВ нь Засгийн газраас хараат бус удирдлагын зөвлөлтэй байх нь зvйтэй. Засгийн газрын ажилтан, Парламентын гишvvн, улс төрийн намуудын төлөөлөгчид удирдлагын зөвлөлийн ажилд оролцох ёсгvй. Зөвлөлийн гишvvд нь өөрсдийн албан vvргээ vнэнч шударгаар биелvvлхэд нь саад болж, ажлаасаа халагдахад ч хvргэж болзошгvй тийм эдийн засгийн болон улс төрийн аливаа ашиг сонирхолд vйлчлэхгvй байх нь зvйтэй. Гишvvд нь өөрсдийгөө аливаа нэг хувийн ашиг сонирхолд vйлчилдэггvй бие даасан, итгэмжлэгдсэн хvмvvс гэж vзвэл зохино. Гишvvдийг тодорхой хугацаагаар, улс төр, ёс заншил, нийгмийн болон мэргэжлийн зэрэг олон талын судалгааг vндэслэн олон нийт хvлээж авах, нэр хvндтэй хvмvvсээр бvрдvvлэх нь зvйтэй. Сонгууль явуулахдаа Засгийн газар, улс төрийн аль ч нам хожим нь нөлөө дарамт учруулахгvй байх тийм хамгааллыг бодолцох хэрэгтэй.
Удирдлагын зөвлөл нь тvvнд ажлаа тайлагнах vvрэг бvхий ОНРТВ- ийн захирлуудыг томилох бөгөөд ингэснээр яваандаа тэд vйл ажиллагаагаа Засгийн газраас хараат бусаар явуулах боломж бvрдэнэ. Радио, телевизийн захирлууд мэргэжлийн байх шаардлагатай бөгөөд улс төрийн аль нэг намын төлөөлөгч удирдах бvрэлдэхvvнд орж болохгvй.
Зөвлөмж 2
Редакцийн хараат бус байдлыг хангах зарчмуудыг хуульчлах
ОНРТВ- ийн редакцийн бодлого болон бvх шийдвэр Засгийн газрын нөлөөнөөс чөлөөтэй, хараат бус байвал зохино. Олон нийтээс санхvvждэг радио, телевизийн редакцийн бодлого нь улс төрийн vнэн зөв, шударга зарчмуудын хэм хэмжээг мөрдлөг болговол зохино. Гэхдээ редакцийн хараат бус, бие даасан байдалд нөлөө vзvvлж болзошгvй аливаа жижиг зvйлийг ч бодолцон тэдгээр зарчимд тусгасан байх ёстой.
Зах зээлийн эдийн засгийг хөгжvvлэх vйлсэд Засгийн газрын давуу эрхийг vзvvлж харуулхыг сэтгvvлчдээс шаардсан заалт, зарчим байх ёсгvй. Редакцийн хараат бус байдал гэдэг нь олон нийтийн аливааг олж мэдэх гэсэн эрмэлзлийг хvндэтгэж, vйл явдлын тухай мэдээллийн vнэ цэнэ гэх мэт сэтгvvлч, редакторууд мэргэжлийн vvднээс олон улсын хэм хэмжээнд нийцхvйц шийдвэр гаргах эрх гэсэн vг юм.
Зөвлөмж 3
ОНРТВ- ийг шаардлагатай санхvvжилтээр хангах, төсөвт хөндлөнгөөс нөлөөлөхгvй байх хvчин зvйлvvдийг хамгаалж, баталгаажуулах
Ардчилсан нийгмийн шилжилтийн vед гагцхvv улс, олон нийтийн радио, телевизийг санхvvжvvлж дийлэхvйц хөрөнгийн эх vvсвэртэй байдаг. Эдгээр улс оронд ОНРТВ улсын төсвөөс санхvvжих, vгvйдээ, тодорхой хэмжээний санхvvгийн дэмжлэг туслалцаа болон цаашдын vйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг улсаас авч байвал зохино. Гэхдээ Засгийн газар болон Парламентад өөрийнх нь байр суурьтай vл нийцэх нэвтрvvлгийн төсвийг багасгах, зохицуулах оролдлого хийх бололцоо олгохгvй тийм аргыг эрэлхийлж, сэргийлэх ёстой. Энэ бол vзэгч, сонсогчдоос төлөх хураамжийн систем юм. Ингэлээ гээд нэвтрvvлэг хvлээн авагчдын тоо, тvвшинг буруулах ёсгvй.
ХУВИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ
Зөвлөмж 4
Нэвтрvvлгийн зөвшөөрөл олгохдоо ялгаварлахгvй, хараат бус байх зарчмыг баталгаажуулах
Нэвтрvvлгийн зөвшөөрөл олгох механизм ихэнх тохиолдолд хувийн радио, телевизийг хязгаарлахад хvргэдэг. Зөвшөөрөл олгох нууц, шударга бус механизм нь зөвшөөрөл олгох хугацааг саатуулах, тодорхой бус vндэслэлээр татгалзах, эсвэл гагцхvv Засгийн газрыг дэмжигчид л зөвшөөрлийг баталгаатай олж авах зэрэг vр дагаварт хvргэж болзошгvй. Хувийн радио, телевизийг дэмжих хандлагатай тийм зөвшөөрөл олгох механизм боловсруулах нь зvйтэй.
Зөвлөмж 5
Нэвтрvvлгийн зөвшөөрлийг засгийн газраас хараат бус байгууллага олговол зохино.
Нэвтрvvлгийн зөвшөөрөл олгох байгууллага нь засгийн газраас хараат бус байх ёстой. Энэ хараат бус байгууллага нь Олон нийтийн радио, телевизийн удирдах байгууллагатай хамт байж ч болно. Эсвэл тусдаа ч байж болно. Гэхдээ олон нийтийн болон хувийн радио, телевизийн хувьд хуулийн эрх мэдэл бvхий нэг байгууллага байх нь радио, телевизийн бvхий л хvрээнд олон ургальч vзэл бодлыг хангах талаарх зохицуулалт бvхий стратегийг тусгасан нэвтрvvлгийн бодлого боловсруулах, хэрэгжvvлэх боломж олгодог болохыг харгалзах нь зvйтэй юм.
Тэрхvv хараат бус байгууллага нь бас долгионы хуваарилалт, нэвтрvvлэг цацах, дамжуулах талын техникийн бусад асуудлыг хариуцдаг байвал зохино.
Зөвлөмж 6
Зөвшөөрлийг гагцхvv онцгой ноцтой нөхцөл байдалд л хурааж болно.
Нэвтрvvлэг эрхлэгчид нь шууд байдлаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, эсвэл яс угсаагаар дайрч доромжлох / Зөвлөмж 10- ыг vзнэ vv / зэргээр эрх мэдлээ бvдvvлгээр хэтрvvлэн ашигласан тохиолдолд л нэвтрvvлгийн зөвшөөрлийг хураавал зохино. Нэвтрvvлгийн зөвшөөрлийг гагцхvv тvvнийг олгосон байгууллага л хурааж болно. Гэсэн хэдий ч нэвтрvvлгийн зөвшөөрөл нь байнга шинэчлэгдэж, сунгагдаж байвал зохих зvйл юм. Нэвтрvvлэг эрхлэгч нь зөвшөөрлийг авахдаа тохиролцсон нөхцөл, заалтаа зөрчсөн бол зөвшөөрөл олгох байгууллага нь тvvнийг шинэчлэх, сунгахаас татгалзаж болно.
Зөвлөмж 7
Хязгаарлагдмал бөөгнөрөл, солбисон- өмчлөлийн талаарх арга хэмжээг мэдээллийн эх сурвалжийн олон ургалч vзлийг хангахын тулд л авч байвал зохино.
Мэдээллийн эх сурвалжийн олон ургальч vзэл бодлыг хөхvvлэн дэмжих ашиг сонирхлын vvднээс зөвшөөрөл олгогч байгууллага нь электрон болон хэвлэмэл хэвлэлийн хэвшлийн хоорондох ХМХ- ийн солбилцсон өмчлөлийг оролцуулан хэвлэл мэдээллийн байгууллагын өмчид тодорхой хязгаарлалт тавих замаар улсын ч бай, хувийн ч бай, аливаа монополиос сэргийлэх ёстойг бодолцвол зохино.
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХYРЭЭНД ОЛОН УРГАЛЬЧ YЗЛИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ЗАСГИЙН ГАЗРЫН БУСАД YYРЭГ
Зөвлөмж 8
Засгийн газар vзэл бодлын эрх чөлөөнд нөлөө vзvvлэхvйц хууль, эрх зvйн орчинг бий болговол зохино.
Ерөнхий хууль, эрх зvйн болон улс төрийн байдал тааламжтай бол радио, телевиз цензурээс чөлөөт байдал, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний утга учир хэрэгжих боломжтой. Yзэл бодлын, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөө Yндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлахуйц Нууцын хууль, аливаа хор , хохирол vзvvлж, хагалан бутаргаж болзошгvй заалтууд, гэмт хэргийн болон гvтгэлгийн талаарх хууль зэрэг хууль, тогтоомжийн заалтуудыг өөрчлөх нь зvйтэй.
Нэвтрvvлэг эрхлэгчдийн редакцийн хараат бус байдал болон сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хамгаалах асуудлыг хуулиар баталгаажуулсан байх ёстой. Олон нийтийн мэдээлэл хvртэх эрх нь Мэдээллийн эрх чөлөөний хуулиар хамгаалагдсан байвал зохино. Төр, засгийн газрын тухай мэдээллийн эх сурвалжийг хvртэх явдал vл ялгаварлах зарчмын дагуу баталгаажсан байвал зохих бөгөөд хувийн радио, телевизийнхэн ОНРТВ- ийнхний нэг адил Засгийн газрын албан тушаалтнуудаас ярилцлага авах, хэвлэлийн бага хуралд оролцох зэргээр албан ёсны мэдээллийн эх сурвалжийг хvртэх ижил эрхтэй байх нь зvйтэй.
Зөвлөмж 9
Засгийн газар нь радио, телевиз эрхлэгчдэд эдийн засгийн таатай нөхцөл бvрдvvлж өгвөл зохино.
Олон ургальч радио, телевизийн хувьд эдийн засгийн хязгаарлалттай тулгарах нь олонтай.
Нэвтрvvлгийн зөвшөөрөл олгох хараат бус байгууллага нь засгийн газрын зар сурталчилгааг хуваарилахдаа давуу байдал гаргуулахгvй байх vvднээс зарчим боловсруулбал зохино. Улсын мэдлийн ХМХ- ийг дэмжиж, хувийн хэвшлийнхэнд саад тотгор болохуйц ялгавартай татвар, гаалийн vйлчилгээ байдаг бол тэдгээрийг эцэс болгох нь зvйтэй.
Хувийн радио, телевизэд боломжийн, vл ялгаварлах vнэ тарифын vндсэн дээр улсын өмчийн дамжуулах цамхагийг ашиглах, сансрын сувгийг тvрээслэхийг зөвшөөрөх нь зvйтэй. Мэдээллийн чөлөөт урсгалаас болгоомжилсон, эсвэл хориглосон тийм хуулийн заалтууд болон засгийн газрын агентлагуудаас тогтоосон техникийн болон vнэ тарифын журмыг хоригловол зохино.
Гадаад нэвтрvvлгийн асуудал хариуцсан байгууллагуудад хvрэлцэхvйц санхvvжилт олгох асуудлыг засгийн газар шийдвэрлэж өгөх нь зvйтэй бөгөөд энэ санхvvжилтийг тэдгээр байгууллагын хараат бус байдлыг зохицуулах, хөндлөнгөөс оролцох зэрэг явдалд ашиглаж болохгvй.
Зөвлөмж 10
Засгийн газар нь эфирт хамгийн олон янзын vзэл бодлыг тусгах боломжийг хангах vvднээс ямар ч " дайсагнасан яриа " гарч болзошгvйг хvлээн зөвшөөрвөл зохино.
Янз бvрийн vзэл бодлын асуудалд хvлцэлтэй хандах нь тэдгээрээс эх сурвалжтай " Дайсагнасан яриа"-ны эсрэг vйлчлэх хамгийн сайн арга юм. Ийм маягийн vзэл бодлыг тараах, тvгээх хамгийн vр ашигтай зам бол тэдгээрийг хамгийн олон vзэгч, сонсогчид хvртээх боломж бvхий хараат бус олон нийтийн радио, телевизvvд байдаг. Нэмж хэлэхэд, эфирт олон янзын vзэл бодлыг цацах боломжийг олгох эрх бvхий нэвтрvvлгийн зөвшөөрөл олгох хараат бус байгууллага байгуулах нь тулгамдсан зорилт юм. Yндэстэн ястан, арьс өнгө, яс угсаа, шашин шvтгэлээр гадуурхах явдал гарсан тохиолдолд эрх бvхий байгууллага Олон улсын Иргэний болон Улс төрийн эрхийн пактын 20-р зvйлийн дагуу тэр радио, телевизийн vйл ажиллагааг даруй зогсоох талаар арга хэмжээ авбал зохино.
Радио, телевиз эрхлэгчид нь эфирт дамжуулсан тэр vзэл бодлыг vл сайшааж буй, vл хуваалцаж буй, санал vл нийлж буй тухайгаа олон нийтэд илэрхийлсэн бол тэдэнд шийтгэл оногдуулах учиргvй.
Зөвлөмж 11
Сонгуульд vр дvнтэй оролцож, саналаа өгөх эрхтэй холбоотой бvх асуудлаар олон нийт хангалттай сайн мэдээлэл авах боломжийг Засгийн газар бvрдvvлсэн байх учиртай. ОНРТВ нь сонгуулийн vеэр улс төрийн бvх намд адил тэгш vйлчлэх, vнэн бодитой шударга мэдээ, сурвалжлага нэвтрvvлэх боломж олгохуйц хараат бус механизмыг бvрдvvлэх нь зvйтэй.
ОНРТВ нь сонгуулийн кампанийн vеэр сонгогчдод тэдний сонгуульд vр дvнтэй оролцож, саналаа өгөх эрхтэй холбоотой бvх талын асуудлаар хангалттай, vнэн зөв мэдээлэл дамжуулах асуудлыг хуульчлах нь зvйтэй. Улс төрийн нам, тvvнээс нэр дэвшигчид сонгуулийн кампанийн vйл явц, санал өгөх журам зэрэг наад захын мэдээллийг өгөх шаардлагатай. ОНРТВ нь тvvнчлэн улс төрийн намууд, нэр дэвшигчдэд шударга, vл ялгаварлах зарчмын vндсэн дээр эфирийн цаг олгох асуудлыг хуулиар баталгаажуулах хэрэгтэй. Нэвтрvvлгийн хараат бус байгууллага байгуулагдсан цагаасаа Сонгуулийн нэвтрvvлгийн хуулинд " сонгуулийн сурталчилгааны нарийвчилсан журам батлах, аливаа гомдол саналыг хянаж шалгах арга хэмжээ, шийдвэр гаргах эрхийг тэрхvv эрх мэдэл бvхий байгууллагад өгөх нь зvйтэй. Дээрхи журмыг олон улсын хэм хэмжээтэй уялдуулан боловсруулах нь зvйтэй " гэдгийг тусгавал зохино. Тийм хараат бус байгууллага байхгvй тохиолдолд чөлөөт, шударга сонгуульд зайлшгvй хэрэгцээтэй мэдээ, сурвалжлагын наад захын шаардлагуудыг хуульд тусгаж өгвөл зохино. Сонгуулийн кампанийн явцад гарсан санал гомдол, шvvмжлэл нь цөөн хоногоор ч болов шийдвэрлэгдэхгvй саатвал сонгуулийн шударга зарчимд нөлөөлж болзошгvй тул маш тvргэн хугацаанд тэдгээрийг барагдуулах тийм механизм байвал зохино.
Зөвлөмж 12
Нэвтрvvлэгтэй холбоотой санал гомдлыг барагдуулах хараат бус механизмыг бvрдvvлбэл зохино.
Нэвтрvvлгийн эрх чөлөөг зөрчсөн талаарх санал гомдлыг vр дvнтэй шийдвэрлэх механизмыг бvрдvvлбэл зохино. Нэвтрvvлгийн асуудал эрхэлсэн хараат бус байгууллага нь байгуулагдсан цагаасаа санал гомдлыг хянаж, шалгах, барагдуулах нь зvйтэй бөгөөд шийдвэрийг шvvхээр хянуулах нь зvйтэй. Ийм эрх мэдэл бvхий байгууллага vгvй бол чухамхvv энэ л зорилгоор тvvнийг байгуулах шаардлагатай.