Єнєєдєр:  2024-03-28   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page
Сонгуулийн ёс зvй

Сэтгvvл зvй бол ёс зvйн асуудлыг олон талаас нь хамаардаг адармаатай мэргэжил юм. Хvн бvрт ёс зvйн єндєр мэдрэмж байдаггvй байна. Ийм учраас эмч, ємгєєлєгч, сэтгvvлч гээд олон мэргэжлийн хvмvvс ёс зvйн код баталж мєрддєг. Энэ бол тухайн мэргэжлийн хvмvvсийн vг дуугvй дагаж мєрдєх зарчмуудын жагсаалт юм.

Ёс зvй:

- Ёс суртахуун: зан суртахуун, хvмvvжил

- Ёс журам: биеэ авч явах байдал, vйлдэл

Хариуцлага: Хэн нэгний ємнє хvлээнэ: Энэ нь vvргээс vvдэн гардаг. Vvрэг хариуцлага хоёр нягт холбоотой

Нийгмийн ємнє хариуцлага хvлээнэ. Нийгэм- олон нийт: нийгмийн янз бvрийн давхарга: сэхээтэн, баян ядуу гэх мэт бvлэг хvмvvс: нас хvйс, мэргэжил боловсрол, vзэл бодол єєр гэх мэт

Vvрэг: олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллээр хангах

Хариуцлага: олон нийтийн ємнєєс хяналт тавих

Олон нийтийн эрх ашиг сонирхол – улс оронд болж байгаа vйл явдал, хэрэг явдал, нєхцєл байдлын тухай vнэнийг мэдэх, тодорхой мэдээлэл, мэдэгдлийг олж мэдэх эрх, хэрэгцээ юм.

Мэдээллийг сэтгvvлчид мэдээ, тайлбар, шvvмжлэлт материал, зураг гэх мэт олон хэлбэрээр хvргэдэг.

Сонгуулийн vед олон нийтийн ашиг сонирхол бvр илvv болдог. Энэ нь иргэдийн тєрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх анхны боломж юм.

Vндсэн Хуулийн 3-р зvйл:

Монгол Улсын засгийн бvх эрх мэдэл иргэдийн гарт байна. Монгол улсын иргэн нь тєрийн vйл хэрэгт шууд оролцох эрхтэй бєгєєд єєрийн сонгосон тєлєєллєєр дамжуулан энэхvv эрхээ эдэлнэ.

Сэтгvvлч сонгуулийг мэргэжлийн єндєр тvвшинд сурважлан мэдээлэх ёстой. Мэргэжлийн єндєр тvвшин гэдэг нь ёс зvйтэй байх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм.
"Сэтгvvлчид ардчиллыг єнгєн талаас нь харж, нийтлэл, нэвтрvvлэгтээ гоёж чимэглэхээсээ илvv мэргэжлийн байр сууринаас ардчилалд хандах бодит шаардлага байгаа..." хэмээн ОУСХ-ны гарын авлагад дурьдсан.

Ёс зvйн ерєнхий зарчмууд:

- Улс тєрийн нам, нэр дэвшигчдээс хараат бус байж олон нийтэд vйлчлэх,
- Толгой эргэм сайхан амлалтуудад хууртахгvй байх ( нэг талыг барихгvй, туйлшрахгvй, тал тохой татахгvй, алагчлахгvй байх)
- Мэргэжлийн алдаа гаргаж, улс тєрийн нам, нэр дэвшигчдийн єгєєш болохгvй байх ( баримт фактаа нягтлах, бталгаагvй эх сурвалжид найдахгvй байх, мэдээ, мэдээллийн боловсруулалт сайн байх гэх мэт)
- Сонгуулийн сонгуулийн кампани, сонгуулийн vйл явц, санал хураалтын vеийн булхайг илчлэх, илрvvлэх

Шударга бус мэдээлэл, vйлдлийг мэдсээр байж, нуун дарагдуулах нь сэтгvvлчдийн ёс зvйн том зєрчил юм.

Hidden advertisement- далд сурталчилгаа

Bias- баримт сэлтийг авч vзэхийн оронд vзэл бодлын нєлєєнд автан шударга бус vйлдэл хийх, шийдвэр гаргах (бохир vйл ажиллагаа)

Шударга бус мэдээлэл, vйлдлийн нэг хэлбэр нь далд сурталчилгаа юм. Энэ нь санамсаргvй бєгєєд санаатай (зориудын ) хэлбэрээр илэрдэг.

Далд сурталчилгаа гэж зохих ёсоор онцолж тодотгоогvй бєгєєд єдєр дутмын сэтгvvл зvйн бvтээгдэхvvн шиг мєртєє нэр дэвшигч, улс тєрийн намыг дэмжсэн, эсвэл сєрєг хvчний нэр дэвшигч, намын нэр хvндийг сэвтээх гэсэн оролдлого бvхий хэвлэл мэдээллийн материалыг хэлнэ. Ийм материал нь ямар нэг байдлаар тєлбєртэй хийгдсэн, эсвэл нэр дэвшигч, намын ХМХ-д хяналт тогтоосны нєлєєгєєр нийтэлсэн, нэвтрvvлсэн материал байна.
Ихэнх тохиолдолд далд сурталчилгаа нь нэр дэвшигч, намын тєлбєртэй сурталчилгаа байдаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн " бохир vйл ажиллагаа" нь нэр дэвшигч, намын оролцоогvйгээр, тэр бvv хэл єєрсдєє тvvнийг хvссэгvй байхад гардаг тохиолдол ч байдаг ажээ.

Манай хуулиудад далд сурталчилгааны тодорхойлолт байхгvй. Харин Зар сурталчилгааны хуульд " хууль бус зар сурталчилгаа" (Зvйл 7)гэсэн ойлголт бий. Vvнд " зvй бус, бодит байдалд vл нийцсэн, ёс суртахуунд vл нийцсэн, далд сурталчилгаа" хамаарагдана.

Олон улсын жишигт далд сурталчилгааг 3 vндсэн хэмжvvрээр тодорхойлдог байна.

1. Нам, нэр дэвшигчийн дvрс тухайн нэвтрvvлгийн ердийн тєрх байдал, эсвэл нийтлэлийн агуулга, тєрєл хэлбэрт тохироогvй, мєн нам, нэр дэвшигчийн нэр хvндэд эерэг, эсвэл сєрєг нєлєє vзvvлсэн

2. Мэдээний болон мэдээллийн бусад нэвтрvvлэг, нийтлэлд нэг талыг барьсан, эсвэл vзэл бодол тулгасан нь нэр дэвшигчийн нэр хvндэд эерэг, эсвэл сєрєг нєлєє vзvvлсэн

3. Далд сурталчилгааг хамгаалахын тулд vйлчилж буй хууль тогтоомжийг зєрчсєн нийтлэл, нэвтрvvлэг

Хэвлэл мэдээллийн бохир vйл ажиллагаа

Доор дурьдсан шалгуурын аль нэгийг зєрчсєн бол бохир vйл ажиллагаа болно. Эдгээр шалгуур нь хэвлэл мэдээллийн vр нєлєєний тухай онолыг vндэслэсэн байна.

- Зохистой байх
Мэдээ, мэдээлэл гагцхvv анхаарал татахуйц vйл явдал, юмс vзэгдэлд чиглэгдсэн байна

- Нямбай байх
Мэдээ мэдээлэл гагцхvv vнэн бодит байдалд нийцсэн баримтыг агуулсан байх

- Ил тод байх
Зарим талаар зєрчилтэй, эсвэл асуудал хєндсєн материалыг єгєхдєє эх сурвалжаар баталгаажуулсан байх

- Тэнцвэртэй байх
Тухайлсан сурвалжлага, мэдээ мэдээлэл нь улс тєрийн янз бvрийн vзэл бодлыг адил тэгш тусгасан байх

- Янз бvр байх
Хэвлэл мэдээлэл нь олон нийтэд аль болох єргєн хvрээтэй мэдээлэл тvгээх

- Цаг хугацаандаа байх
Мэдээллийг зохистой цагт нь єгєх

- Ойлгомжтой байх
Мэдээ мэдээлэл ойлгомжтой байх

Бэлтгэсэн Х. Наранжаргал


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.