Улсын нууц
Эрvvгийн хууль
2002-01- 03
Улаанбаатар хот.
ЭРVVГИЙН
ХУУЛЬ
ТУСГАЙ АНГИ
ТАВДУГААР ХЭСЭГ
ТЄРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
VНДЭСНИЙ АЮУЛГVЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
87
дугаар зvйл.Тєрийн нууц задруулах
87.1. Тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт
бичиг, эд зvйл, обьект, vйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан
буюу албан тушаал, ажил vvргийн хувьд мэдсэн этгээд задруулсан
нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгvй бол
таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
87.2. Энэ хэргийн улмаас хvнд хор уршиг учирсан
бол таваас дээш найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЕСДVГЭЭР ХЭСЭГ
ЗАХИРГААНЫ ЖУРАМ, ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БОЛОН АЛБАН ТУШААЛЫН
ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ХОРИН ДОЛДУГААР БVЛЭГ
ШVVН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
257 дугаар зvйл. Мєрдєн байцаалтын
мэдээ баримтыг задруулах
257.1. Хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор,
шvvгчийн зєвшєєрєлгvйгээр эрvvгийн хэргийн мэдээ баримтыг
задруулсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг таваас тавь
дахин хvртэл нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох,
эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Тєрийн албаны тухай
1994-12-30
Гуравдугаар бvлэг
Тєрийн албан хаагч
1З
дугаар зvйл.Тєрийн захиргааны албан хаагчийн нийтлэг vvрэг
7/ албан vvргээ гvйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг
эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд тєр, байгууллага, хувь
хvний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах.
Статистикийн тухай
1997-06-05.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
22
дугаар зvйл. Статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах,
мэдээллийн нууцыг задруулахыг хориглох
1. Албан ёсны статистикийн vйл ажиллагаа
эрхэлдэг байгууллагын
ажилтан албан ёсоор мэдээлэх тvвшинд хvрээгvй статистикийн
мэдээлэл, судалгааны дvн, тєрийн болон аж ахуйн нэгж, байгууллага,
иргэний нууцад хамаарах мэдээллийг нийтэд задруулахыг хориглоно.
Засгийн газрын тухай
1993-05-06.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН БYРЭН ЭРХ
24
дvгээр зvйл. Засгийн газрын гишvvний бvрэн эрх
1. Засгийн газрын гишvvн энэ
хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бvрэн эрхтэй.Тvvний
дотор:
З. Засгийн газрын гишvvн нийт
иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, тєрийн зvтгэлтний ёс
зvйн хэм хэмжээг чанд сахих, тєрийн болон албаны нууцыг хадгалах
vvрэгтэй.
4. Засгийн газрын гишvvн шийдвэр,
мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ
Ерєнхий сайдын бодлогыг баримтална.Хэрэв эрхэлсэн асуудлынхаа
хvрээнд Ерєнхий
сайдын бодлогыг зарчмын хувьд єєрчлєх шаардлагатай гэж vзвэл
энэ тухай зохих шийдвэрийн тєсєл бэлтгэж Ерєнхий сайдад уламжлан
шийдвэрлvvлнэ.
25
дугаар зvйл.Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvн бvрэн эрхээ
хэрэгжvvлэх баталгаа
4. Ерєнхий сайд,
Засгийн газрын гишvvний бvрэн эрхээ хэрэгжvvлэхтэй холбогдсон
захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
29 дvгээр зvйл.Засгийн газрын
хуралдаан
4. Хуралдааныг Ерєнхий сайдын
шийдвэрлэснээр нээлттэй буюу хаалттай явуулж болох бєгєєд
хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад шийдвэрийг олон
нийтэд мэдээлнэ.
Vндэсний
байдлын тухай
2001- 12- 27
Улаанбаатар хот.
ГУРАВДУГААР БVЛЭГ
Vндэсний аюулгvй байдлыг хангах бодлого
боловсруулах, хэрэгжvvлэх, хяналт тавихад аж ахуйн нэгж,
байгууллага, иргэний оролцоо
12 дугаар зvйл. Тєрийн байгууллага,
албан тушаалтны оролцоо
12.1. Тєрийн байгууллага, албан тушаалтан
vндэсний аюулгvй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг
сахин биелvvлэх тєр, байгууллага, хувь хvний нууцыг чанд хамгаалах,
єєрийн хууль ёсны vvрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох
дээд байгууллагад гаргаж єгєх vvрэгтэй.
Yндэсний аюулгvй байдлын
зєвлєлийн тухай.
1992-05-29.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ЗЄВЛЄЛИЙН БYРЭЛДЭХYYН БYТЭЦ
1О дугаар
зvйл. Зєвлєлийг мэдээллээр хангах тогтолцоо
3. Зєвлєлийн мэдээллийн нэгдсэн сангийн бvтэц,
зохион байгуулалт, бvрдvvлэлт, ашиглалтын журмыг Ерєнхийлєгчийн
зарлигаар тогтооно. Зєвлєлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн
сан нь тєрийн нууцад хамаарах бєгєєд тусгай хамгаалалтад байна.
Дайчилгааны
тухай
1998-05-15.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
З4
дvгээр зvйл. Дайчилгааны арга хэмжээний нууцлалт
34.1. Цэргийн дайчилгааны зорилго, цар хvрээ,
хэрэгжvvлэх арга хэмжээний тєрєл, багтаамж, арга хэлбэр нь
тєрийн нууц мєн.
34.3. Зарлан мэдээлэхээс бусад цэргийн дайчилгаатай
холбогдсон мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр
дамжуулах, сурталчлахыг хориглоно.
Эрдэнэсийн сангийн тухай
1994-11-17.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ЭРДЭНЭСИЙН САНГ ЭРХЛЭХ YЙЛ АЖИЛЛАГАА, ТYYНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
12
дугаар зvйл. Эрдэнэсийн сангийн бvртгэл, тооцоо
2. Эрдэнэсийн сангийн
нэгдсэн бvртгэл нь тєрийн нууцад хамаарах бєгєєд Засгийн газар,
Монголбанкинд тус бvр нэг хувь хадгалагдана.
Улсын нууцын
жагсаалт батлах тухай
Та
энд дарж мэдээлэл харна уу!
Тєрийн нууцын тухай
1995-04-18
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТЄРИЙН НУУЦЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл
1
дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь тєрийн нууцыг тогтоох, хамгаалах, ашиглахтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Тєрийн нууцын
тухай хууль тогтоомж
Тєрийн нууцын тухай хууль тогтоомж нь Vндсэн хууль, энэ хууль,
хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
З дугаар зvйл. Тєрийн нууцын
тухай ойлголт
1. "Тєрийн нууц" гэж Монгол Улсын
хууль тогтоомжийн дагуу тєрийн нууцад хамааруулсан, тус улсын
гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи,
батлан хамгаалах, тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх ажилтай
холбоотой бєгєєд задруулбал vндэсний аюулгvй байдалд хор хохирол
учруулахуйц мэдээллийг томъёолол, дvрс зураг, дохио тэмдэг,
техник-технологийн шийдэл болон vйл ажиллагааны хэлбэрээр
єєртєє агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект,
vйл ажиллагааг хэлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27, 2004 оны 1 дvгээр
сарын 2-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєлт орсон/
2. Vндэсний аюулгvй байдлыг хангах vvднээс
зарим барилга, байгууламж /цаашид "объект" гэх/,
тєрийн эрх бvхий байгууллагаас хэрэгжvvлж байгаа тодорхой
vйл ажиллагааг тєрийн нууцад хамааруулж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар
єєрчлєлт орсон/
4 дvгээр зvйл. Тєрийн нууцыг
тогтоох зарчим
Тєрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг vеэ
олсон байх зарчим баримтална.
5 дугаар зvйл. Тєрийн нууцад
хамааруулах зvйлийн хvрээ
1. Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын хvрээнд:
1/ Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын
vзэл баримтлал, эдийн засгийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон
мэдээ, баримт бичиг, бусад зvйлийн нууцалбал зохих хэсэг;
2/ Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай
холбоотой онц чухал мэдээлэл, тvvнчлэн Монгол Улсаас гадаад
орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн
тєсєл.
2. Батлан хамгаалах хvрээнд:
1/ батлан хамгаалах бодлого, vзэл баримтлал,
цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал
зохих хэсэг;
2/ стратеги, оперативын тєлєвлєгєє, тvvний
биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны
дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжvvлэх
байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах
арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны
нєєц, тvvний ашиглалтын тухай мэдээлэл;
3/ цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох,
худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ,
туршилт, зохион бvтээх ажил, энэ зорилгоор хэрэгжvvлж байгаа
хєтєлбєр, тэдгээрийн биелэлт, vр дvн;
4/ нууц зэвсэг, тvvнчлэн техник хэрэгслийн
нэр, тєрєл, техникийн єгєгдэхvvн, байлдаанд ашиглах боломж;
5/ улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол
бvхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл,
хамгаалалт, тэдгээр объектын зураг тєсєл, дагалдах баримт
бичиг, зардлын тєсєв, обьект барьж байгуулахаар олгосон газар
нутаг, холбогдох бусад мэдээлэл;
6/ зэвсэгт хvчин, бусад цэргийн анги, салбарын
зориулалт, зэвсэг, техникийн хангалт. нууцалсан болон тусгай
томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бvрэлдэхvvний
тоо;
7/ Монгол Улсын яам, тусгай газар, аймаг,
нийслэлийн дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний
захиалга, тєлєвлєгєє;
8/ Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний
єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон
9/ улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрvvлэх
албаны зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох
мэдээлэл;
10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны
арга хэмжээг хэрэгжvvлэх болон онцгой нєхцєл байдлын vед хvн
амын аюулгvй байдлыг хангах тєлєвлєгєє, хангалтын объектуудын
байрлал, зориулалт, энэ vед дэд бvтцийг ашиглахтай холбогдсон
мэдээлэл, биет зvйл.
/Энэ заалтыг 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар нэмсэн/
З. Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн
хvрээнд:
1/ Vндэсний аюулгvй байдал, эдийн засаг,
батлан хамгаалахад онцгой ач холбогдол бvхий эрдэм шинжилгээ,
судалгааны бvтээл, туршилт, нээлт, зураг тєсєл, vндэсний болон
дэвшилтэт технологи;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар
єєрчлєлт орсон/
2/ цэргийн зориулалттай бvтээгдэхvvн vйлдвэрлэх
болон дайчилгааны хvчин чадал, улсын материаллаг нєєцийн бодит
хэмжээ, байрлал;
3/ батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгvй
байдлыг хангахад ач холбогдол бvхий стратегийн тvvхий эд,
материалын нєєц, олборлолт, нийлvvлэлтийн хэмжээ;
4/ тєрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл,
энэ талаар авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай
мэдээлэл.
4. Тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх
ажлын хvрээнд:
1/ тагнуул, сєрєх тагнуулын vйл ажиллагаа,
гvйцэтгэх ажлын арга хэлбэр, хvч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж,
орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн
сан, санхvvжилтийн тухай мэдээлэл;
2/ тєрийн холбооны нууцлал бvхий систем,
тvvнд холбогдох баримт бичиг, тєрийн шифр, тvvнийг ашиглах
арга, ажиллагаа.
3/ цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт
зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, нєєц, нийтийн эмх замбараагvй
байдлын vед тагнуул, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн
ажиллах тєлєвлєгєє, улсын онц чухал объектын хамгаалалтын
хvч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бvхий байдлын
vед хорих байгууллагын ажиллах тєлєвлєгєє, тvvнд холбогдох
бусад баримт бичиг;
4/ Монгол Улсын vндэсний аюулгvй байдлыг
хангах зорилгоор тєрийн эрх бvхий байгууллагаас хэрэгжvvлж
буй vйл ажиллагаа;
5/ терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдсон
мэдээ, баримт, материалын нууцалбал зохих хэсэг.
/Энэ заалтыг 2004 оны 4 дvгээр сарын 23-ны єдрийн хуулиар
нэмсэн/
5. Цаазаар авах ялыг гvйцэтгэх журам, энэ
зvйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2,
3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор тєрийн
нууцад хамааруулах шаардлагатай объектууд.
6 дугаар зvйл. Тєрийн нууцын
жагсаалт
1.Энэ хуулийн 5 дугаар зvйлд заасан хvрээнд
тєрийн нууцад хамааруулах зvйлсийн жагсаалтыг хуулиар батална.
/Энэ хэсгийг 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєн
найруулсан/
2. Хууль гаргахгvйгээр аливаа мэдээ, баримт
бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг тєрийн нууцад хамааруулахыг
хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
ХОЁРДУГААР БVЛЭГ
Тєрийн нууцыг тогтоох, нууцлах
7 дугаар зvйл. Тєрийн нууцыг
тогтоох
Тєрийн нууцыг тогтоох vйл ажиллагаа нь мэдээ, баримт бичиг,
биет зvйлийг тєрийн нууцын жагсаалтад хамааруулах шийдвэр
гаргах, боловсруулах, нууцлах ажиллагаанаас тус тус бvрдэнэ.
8 дугаар зvйл. Тєрийн нууцыг
боловсруулах
1. Байгууллага, албан тушаалтан нь тєрийн
нууцад хамаарах мэдээ, баримт бичиг боловсруулах, биет зvйлийг
хийх, vйлдвэрлэх, обьект барьж байгуулах, тодорхой vйл ажиллагааг
хэрэгжvvлэх /цаашид "тєрийн нууцыг боловсруулах"
гэх/-дээ энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын
"б"-д заасан журмыг баримтална:
2. Байгууллага, албан тушаалтнаас тєрийн
нууцыг боловсруулахад єгч буй санал, дvгнэлт нь тухайн зvйлийг
тєрийн нууцад хамааруулахад хvргэж буй мэдээллийг агуулсан
байвал тэдгээрийг нууцын зэрэглэлтэйд адилтган тооцож хамгаалалтад
авна.
З. Тєрийн нууцад хамаарах зvйлийн тухай асуудлыг энэ хуулийн
1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан
журмыг баримтлан хаалттай хэлэлцэнэ.
9 дvгээр зvйл. Тєрийн нууцад хамааруулах шийдвэр гаргах
1. Мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн
нууцын жагсаалтад хамааруулах саналыг байгууллага, албан тушаалтан,
иргэдээс Тагнуулын ерєнхий газарт гаргана.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
2. Тагнуулын ерєнхий газар тухайн саналыг
судлан боловсруулж Засгийн газарт 2 долоо хоногийн дотор оруулна.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
З. Засгийн газар тєрийн нууцад хамааруулах
тухай асуудлыг нарийвчлан судалж, Vндэсний аюулгvй байдлын
зєвлєлд танилцуулан 30 хоногийн дотор Улсын Их Хуралд єргєн
мэдvvлнэ.
4. Тєрийн нууцын жагсаалтад мэдээ, баримт
бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг хамааруулах тухай шийдвэр
гаргахдаа нууцын зэрэглэлээс нь хамааран тэдгээрийн жинхэнэ
нэрийг тєлєєлvvлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж болно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
10 дугаар зvйл. Тєрийн нууцыг
нууцлах
1. Мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект,
vйл ажиллагааг нууцлах арга хэмжээг тэдгээрийг тєрийн нууцад
хамааруулах тухай хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн
холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжvvлнэ.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
2. Мэдээ, баримт бичгийг нууцлахдаа тєрийн
нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдэг дарж, тєлєєлvvлсэн
нэр, шифр, дугаарыг тавина.
З. Биет зvйлийг нууцлахдаа нууцын тэмдэг,
тєлєєлvvлсэн нэр, шифр, дугаарыг тухайн зvйлийн сав, баглаа
боодол, дагалдах баримт бичигт дарж тэмдэглэнэ.
4. Обьект, тодорхой vйл ажиллагааг нууцлахдаа
тэдгээрийг халхлах арга хэмжээг Монгол Улсын Ерєнхийлєгчийн
баталсан журмын дагуу хэрэгжvvлнэ.
11 дvгээр зvйл. Тєрийн нууцын
зэрэглэл
1. Тєрийн нууцыг задруулснаас Монгол Улсын
ашиг сонирхол, аюулгvй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс
хамааран тєрийн нууцын зэрэглэлийг тогтооно.
2. Тєрийн нууц нь дараахь зэрэглэлтэй байна:
1/ онц чухал-маш нууц;
2/ маш нууц;
З/ нууц.
З. Мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект,
vйл ажиллагааг тєрийн нууцад хамааруулахаар Тагнуулын ерєнхий
газарт санал оруулсан єдрєєс эхлэн шаардлагатай бол тэдгээрийг
"онц чухал-маш нууц" зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад
авна.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
4. Тєрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон
тэмдгийг тєрийн нууцад vл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад
зvйлд хэрэглэхийг хориглоно.
ГУРАВДУГААР БVЛЭГ
Тєрийн нууцыг хамгаалах, хариуцах
12 дугаар зvйл. Тєрийн нууцыг хамгаалах
1. Тєрийн нууц нь тєрийн хамгаалалтад байна.
2. "Тєрийн нууцыг хамгаалах" гэж
тєрийн бvх шатны байгууллага, албан тушаалтнаас тєрийн нууцыг
задруулахгvй байх зорилгоор єєрийн бvрэн эрхийн хэмжээнд авч
хэрэгжvvлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолборыг ойлгоно.
З. "Тєрийн нууцыг хариуцах" гэж
эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас тєрийн нууцыг хамгаалах,
хадгалах, ашиглах vйл ажиллагааг хамааруулан ойлгоно.
4. Тєрийн нууцыг хариуцдаг, эсхvл тєрийн
нууцтай албан vvргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн
тєрийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
5. Тєрийн нууцыг олж авах зорилгоор хайж
олох, бусдад задруулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
1З дугаар зvйл. Тєрийн нууцыг
хамгаалах талаар
Улсын Их Хурал, Ерєнхийлєгч,
Засгийн газрын бvрэн эрх
1. Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Засгийн газар
тєрийн нууцыг хамгаалах талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/ Улсын Их Хурал:
а/ тєрийн нууцыг хамгаалах vйл ажиллагааны эрх зvйн vндсийг
тогтоох;
б/ Vндэсний аюулгvй байдлын зєвлєл, Засгийн газрын саналыг
vндэслэн тєрийн нууцын зэрэглэлийг баталж, тєрийн нууцын хугацааг
тогтоох, сунгах болон тєрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх;
в/ нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.
2/ Монгол Улсын Ерєнхийлєгч нь Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн
тэргvvний хувьд:
а/ тєрийн нууцын хамгаалалтын талаар Засгийн газрын мэдээллийг
сонсох, чиглэл єгєх, тєрийн нууцыг хамгаалах талаар холбогдох
байгууллага, албан тушаалтны vйл ажиллагаатай танилцах;
б/ тєрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах,
обьект, тодорхой vйл ажиллагааг халхлах, тєрийн нууцтай танилцах,
тєрийн нууцыг шилжvvлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх
журмыг батлах.
З/ Монгол Улсын Засгийн газар:
а/ тєрийн нууцыг хамгаалах ажлыг чиглvvлэн удирдаж, тєрийн
нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
б/ тєрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, шалгах.
2. Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Засгийн газар
нь тєрийн нууцыг хамгаалах талаар хууль тогтоомжид заасан
бусад бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.
14 дvгээр зvйл. Тєрийн нууцыг
хариуцаж буй байгууллагын бvрэн эрх
1. Тєрийн нууцыг хариуцаж байгаа тєрийн бvх
шатны байгууллага дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/ салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын
хариуцаж буй єєрийн салбарт хамаарах тєрийн нууцын ашиглалт,
хамгаалалтад хяналт тавих;
2/ мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг тєрийн
нууцад хамааруулах, зэрэглэл тогтоолгох, тvvнчлэн тєрийн нууцыг
ил болгох асуудлаар Тагнуулын ерєнхий газарт саналаа оруулах;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
З/ тєрийн нууцыг шилжvvлэх, татан авах тухай саналаа Тагнуулын
ерєнхий газарт оруулах;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
4/ тєрийн нууцыг тухайн байгууллага хариуцаж буй эсэх талаар
хєндлєнгийн этгээдэд тайлбар єгєхєєс татгалзах;
5/ эрх хэмжээнийхээ хvрээнд тєрийн нууцыг хамгаалахтай холбогдсон
бусад бvрэн эрхийг хэрэгжvvлэх.
2. Нутгийн єєрєє удирдах байгууллага, бvх
шатны Засаг дарга нь тєрийн нууцыг хамгаалах ажлыг хууль тогтоомжийн
дагуу хэрэгжvvлж, шаардлагатай тохиолдолд асуудлыг зохих журмаар
холбогдох байгууллагад тавьж шийдвэрлvvлнэ.
З. Байгууллага нь єєрт хадгалагдаж байгаа
тєрийн нууцыг хариуцаж, тvvнийг хамгаалах арга хэмжээг хууль
тогтоомж, Монгол Улсын Ерєнхийлєгчийн баталсан журамд нийцvvлэн
зохион байгуулна.
15 дугаар зvйл. Тагнуулын ерєнхий
газрын бvрэн эрх
/Энэ зvйлийн гарчигт 2004.01.02-ны єдєр єєрчлєлт орсон/
1. Тагнуулын ерєнхий газар нь тєрийн нууцыг
хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах,
мэргэжил, арга зvйн удирдлагаар хангах vvргийг хvлээж, дараахь
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
1/ тєрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2/ тєрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан
тєрийн нууцыг хэрхэн ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих,
шалгах;
З/ тєрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомж, Ерєнхийлєгч,
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжvvлэх талаар холбогдох байгууллагуудтай
хамтран ажиллах, тєрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах
ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
4/ мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг тєрийн
нууцад хамааруулах, тєрийн нууцыг татан авах, шилжvvлэх, ил
болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, тєрийн нууцын хугацааг
сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
5/ тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг дамжуулах
тєрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны сvлжээгээр
vйлчлэх;
6/ тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зvйлийг
vгvй болгосон, тєрийн нууцыг задруулсан тохиолдолд хэрэг бvртгэлт,
мєрдєн байцаалт явуулах;
7/ хууль тогтоомжоор олгогдсон бусад бvрэн эрх.
2. Тєрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн
харилцааны дvрмийг Засгийн газар батална.
16 дугаар зvйл. Тєрийн нууцыг
хариуцуулах
1. Тєрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг
уул ажилд авахын ємнє тагнуулын байгууллага шалгаж зєвшєєрєл
олгоно.
2. Тагнуулын байгууллагын зєвшєєрєлгvйгээр
тєрийн нууцыг хариуцуулахыг хориглоно.
17 дугаар зvйл. Нууцын ажилтны эрх зvйн байдлын зарим онцлог
Нууцын ажилтан нь дараахь эрх зvйн байдлын онцлогтой
байна:
1/ гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд
зохих байгууллагын зєвшєєрєл авах;
2/ гадаадын иргэн, байгууллагатай албан бус
харилцаа тогтоосон бол энэ тухай байгууллагадаа мэдэгдэх;
З/ хариуцаж байгаа тєрийн нууцын зэрэглэл,
ажилласан хугацаанаас хамааран тухайн байгууллагад тогтоосон
журмын дагуу цалингийн нэмэгдэл авах.
18 дугаар зvйл. Тєрийн нууцыг
хариуцуулахыг зогсоох
1. Нууцын ажилтан хvлээсэн vvргээ зєрчсєн
тохиолдолд захиргааны шийдвэрээр тєрийн нууц хариуцуулахыг
зогсоож, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.
2. Тєрийн нууц хариуцуулахыг зогсоосон нь
тєрийн нууцыг задруулахгvй байх талаар уул этгээдийн урьд
хvлээсэн vvргээс чєлєєлєх vндэслэл болохгvй.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Тєрийн нууцтай танилцах, тvvнийг шилжvvлэх, татан
авах
19 дvгээр зvйл. Тєрийн нууцтай
танилцах эрх бvхий албан тушаалтан
1. Монгол Улсын Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын
дарга, Ерєнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос
бусад тєрийн нууцтай зэрэглэл харгалзахгvйгээр танилцана.
2. Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишvvн,
тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан vvргийн
шаардлагаар танилцвал зохих тєрийн нууцтай энэ хуулийн 1З
дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмын
дагуу танилцана.
З. Тєрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан
шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишvvн,
эсхvл мєнхvv зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон
хvн тухайн шалгах асуудлын хvрээнд хамаарах тєрийн нууцтай
зэрэглэл харгалзахгvйгээр танилцана.
Харин гvйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гvйцэтгэх
ажлын нэгдсэн тоо бvртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй
зєвхєн шалгаж байгаа асуудлын хvрээнд Улсын Их Хурлын зєвшєєрснєєр
Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишvvнээс
бусад хvн танилцахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар нэмэлт
орсон/
4. Тєрийн нууцыг хариуцаж байгаа тєрийн тєв,
орон нутгийн болон бусад байгууллагын тєрийн нууцтай танилцах
эрх бvхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын
саналыг vндэслэн тухайн байгууллагын дарга батална.
20 дугаар зvйл. Тєрийн нууцыг
шилжvvлэх, татан авах
1. Тєрийн нууцыг дараахь vндэслэлээр шилжvvлж
болно:
1/ Vндэсний аюулгvй байдлыг хангахтай холбогдуулан тєрийн
нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго
биелvvлэх;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар
єєрчлєлт орсон/
2/ энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан vндэслэлээр.
2. Тєрийн нууцыг дараахь тохиолдолд тєрийн
тєв байгууллага нь татан авна:
1/ тєрийн нууцыг хамгаалах vvргээ зохих ёсоор биелvvлээгvйгээс
тєрийн нууц задрах бодит нєхцєл байдал бий болсон;
2/ тухайн байгууллага татан буугдсан буюу єєрчлєн байгуулагдсаны
улмаас тєрийн нууцыг хариуцах vvрэггvй болсон;
З/ нєхцєл байдал єєрчлєгдсєний улмаас тєрийн нууцыг тухайн
байгууллага єєрийн хvчээр хамгаалах боломжгvй болсон.
ТАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл
21 дvгээр зvйл. Тєрийн нууцыг
ил болгох
1. "Тєрийн нууцыг ил болгох" гэж
тєрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр тєрийн хамгаалалтаас
гаргахыг хэлнэ.
2. Тєрийн нууцыг дараахь vндэслэлээр ил болгоно:
1/ нєхцєл байдал єєрчлєгдсєний улмаас нууцлах шаардлагагvй
болсон;
2/ нууцлах хугацаа дуусгавар болсон;
З/ хуульд заасан бусад vндэслэл.
З. Тєрийн нууцыг ил болгох асуудлыг Vндэсний
аюулгvй байдлын зєвлєлийн саналыг vндэслэн Засгийн газар Улсын
Их Хуралд єргєн мэдvvлнэ.
4. Vндэсний аюулгvй байдлын эрх ашгийн vvднээс
тєрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд
Тагнуулын ерєнхий газрын даргын саналыг vндэслэн Монгол Улсын
Ерєнхийлєгч уул асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27, 2004 оны 1 дvгээр
сарын 2-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєлт орсон/
22 дугаар зvйл. Тєрийн бус байгууллага, хувь хvний нууцыг
тєрийн нууцад хамааруулах
Vндэсний аюулгvй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай
тохиолдолд тєрийн бус байгууллага, хувь хvний нууцыг энэ хуульд
заасан журмын дагуу тєрийн нууцад хамааруулж болно. Ийнхvv
хамааруулснаас учирч болох эд хєрєнгийн хохирлыг ємчлєгчтэй
байгуулсан гэрээг vндэслэн тєрєєс нєхєн олгоно.
/Энэ зvйлд 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
2З дугаар зvйл. Тєрийн нууц
хамгаалах vйл ажиллагааг санхvvжvvлэх
Тєрийн нууц хамгаалах vйл ажиллагааг улсын тєсвєєс санхvvжvvлнэ.
24 дvгээр зvйл. Хууль зєрчигчдєд
хvлээлгэх хариуцлага
Энэ хуулийн дор дурдсан зvйл, заалтыг зєрчсєн этгээдэд шvvгч
дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
1/ 6 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн заалтыг
зєрчсєн бол 25000-50000 тєгрєгєєр торгох;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
2/ 9 дvгээр зvйл, 10 дугаар зvйлийн 2, З,
11 дvгээр зvйлийн З, 4 дэх хэсгийн заалтыг зєрчсєн бол 10000-50000
тєгрєгєєр торгох;
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
З/ 10 дугаар зvйлийн 1, 16 дугаар зvйлийн
2 дахь хэсэг, 17 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг
зєрчсєн бол 15000-35000 тєгрєгєєр торгох.
/Энэ заалтад 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
4/ тєрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан
бол 20000-50000 тєгрєгєєр торгох.
25 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж
мєрдєнє.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
|