Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Оршил

Иргэн бvрийн чєлєєт, шударга сонгуулиар дамжуулан тєрийн vйл хэрэгт оролцох эрхийг олон улсын болон vндэсний хуулиар хангалттай баталгаажуулсан байдаг. Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 21 дvгээр зvйлд “Хvн бvр улс орноо удирдахад шууд буюу чєлєєтэй сонгосон тєлєєлєгчдєєрєє уламжлан оролцох эрхтэй” гэж тунхагласан. Монгол Улсын Vндсэн хуулийн 3 дугаар зvйлийн 1-д “Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Тєрийн эрх барих тєлєєлєгчєє сонгох иргэний энэхvv эрхийг хэрэгжvvлэхэд хэвлэл мэдээлэл шийдвэрлэх vvрэгтэй. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн vеэр шударга, тэнцвэртэй vзэл бодлын єрсєлдєєнийг олон нийтэд хvргэж, тунгаан бодох бодит мэдээллийг тvгээн, тэдэнд зєв сонголт хийх боломж олгосноороо ардчилсан сонгуульд vнэтэй хувь нэмэр оруулдаг. Харин vvний тулд хэвлэл мэдээлэл нь аливаа цагдан хяналт, дарамтгvй, хараат бус байж, мэргэжлийн тvвшинд vйл ажиллагаагаа явуулах боломж нєхцєлєєр хангагдах ёстой.

Сонгуулийн vеэр иргэд бvрэн дvvрэн мэдээлэл хvлээн авах эрхтэй. Мєн улс тєрийн нам, нэр дэвшигчид єєрсдийн мєрийн хєтєлбєр, дэвшvvлж байгаа чухал асуудлаа хэвлэл мэдээллээр олон нийтэд хvргэх боломж нєхцєл адил тэнцvv байх нь нэн чухал. Эдгээрийг хангах vvднээс хэвлэл мэдээлэл нь сонгуулийн vеэр тэнцвэртэй мэдээлэх, шударга ажиллах зарчмыг баримталдаг нь олон улсад нэгэнт жишиг болон тогтжээ.

“Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргаж буй энэхvv товхимлоороо ардчилал хєгжсєн болон ардчиллын шилжилтийн шатандаа явж буй улс орнуудын тєлєєлєл болгон Канад, Австрали, Шинэ Зеланд, Ємнєд Африк, Их Британи, Македони, Молдав, Унгар, Эстони, Камбож зэрэг нийт 10 улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сонгуулийн vеэр баримталдаг зарчмыг харьцуулан судалж та бvхэнд танилцуулж байна. Судалгааг Дэлхийд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний тєлєє vйл ажиллагаа явуулдаг “19-р зvйл” байгууллагаас гаргасан “Ардчилалд шилжиж буй орнуудад сонгуулийн єргєн нэвтрvvлэг хийх удирдамж” дээр тулгуурлан хийсэн юм.

Уг судалгааг Монголын Нээлттэй Нийгэм Хvрээлэн /Соросын Сан/-ийн санхvvжилтээр хэрэгжvvлж буй “Чєлєєтэй ба шударга байх нь” тєслийн хvрээнд хийв.

Мєн энэ товхимолд дээрх улсуудын сонгуулийн vеэр баримтлан ажилладаг зарчмуудыг орчуулан оруулав.

Бидний бэлтгэсэн энэхvv товхимол нь сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын шударга vйлст єчvvхэн ч болтугай нэмэр хандив болно гэдэгт итгэж байна.

Ж.Tуул
Хуулийн хєтєлбєрийн зохицуулагч

Энэхvv товхимолыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр хэрэгжvvлж буй “Ардчилсан сонгууль” тєслийн хvрээнд хэвлэн гаргалаа.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.