Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим

Энэхvv гарын авлагыг ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл""тєслийн хvрээнд "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргав.

АГУУЛГА

-Оршил
-Чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгаа

Зарим улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмууд
-Ємнєд Африк
-Канад
-Австрали
-Их Британи
-Шинэ Зеланд
-Эстони
-Македони
-Камбож
-Молдав
-Унгар

Австрали

Энэхvv зарчмыг нь Австралийн радио, телевизийн корпорацид ажилладаг сэтгvvлчид баримталдаг бєгєєд Их Британий радио, телевизийн Би-Би-Си болон бусад олон орны баримталдаг зарчимтай адил тєсєєтэй болно. Олон нийтийн радио, телевизийн нэвтрvvлэгт олон ургальч vзэл чухал болохыг эндээс харж болно.

Баримтлах зарчим

1. Мэдээний болон цаг vеийн vйл явдлын программууд нь сонгуулийн мэдээллийг олон нийтэд хvргэнэ.

2. Намыг тєлєєлєн хєтлєгч сонгуулийн кампанийн асуудлаар тайлбар, тойм бэлтгэх нь зохимжтой.

3. Улс тєрийн намын удирдагчдыг сурвалжлахдаа vндсэн асуудлыг хохироох ёсгvй.

4. Мэдээллийн нэвтрvvлгээр явсан зарим зvйл сонгуулийн кампаний ємнєх vеийнхээс єєрчлєгдєж болно. Гэхдээ vvнийг сонгуулийн кампаний тухай мэдээллийн хєтєлбєрийн хvрээнд оруулахаар єєрсдийн сонгож авсан жагсаалтаас хасна гэсэн vг биш юм.

5. Ерєнхий журмын дагуу том намуудад адил хэмжээний цаг олгодог нь тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалж байгааг хянах бас нэг арга юм. Гэхдээ мэдээллийн vнэ цэнээс шалтгаалан зарим тохиолдолд цаг хугацааны адил тэнцvv байдал алдагдаж болохыг мэдэж байх нь зvйтэй. Жижиг намуудыг сурвалжлахдаа тэдний сонгуульд гvйцэтгэх vvрэг ролийг алдагдуулах ёсгvй. Тухайн намын бодлого нь сонгуулийн кампаниас ємнє тавьж байсан зарим асуудалтай жишиж vзэхэд нийцэхгvй байж болзошгvй гэдгийг хvлээн зєвшєєрєх нь зvйтэй. Нам бvрт олгосон цагийн нийт хэмжээг тогтоож, мєрдєхийн зэрэгцээ энэ тухай 7 хоног бvр корпорацийн гvйцэтгэх захирлуудад мэдэгдэнэ.

Редакцийн харти нь 1984 оны 7-р сарын 7-нд удирдлагын зєвлєлєєр дараах байдлаар батлагдсан.

Редакцийн харти
1. Австралийн радио телевизийн корпораци программ тєлєвлєлтдєє редакцийн байр суурийг удирдлага болгохгvй.

2. Редакцийн бvрэлдэхvvн єєрсдийн vvргийг биелvvлэхэд саад болохуйц аливаа зєрчлєєс зайлсхийнэ.

3. Мэдээ, мэдээллийн программын агуулгыг єєрийнх нь тодорхой онцлогуудад тохирсон байлгах талаар бvхий л хvчин чармайлт тавих ёстой.

4. Тодорхой алдааг нєхцєл байдалд хамгийн тохиромжтой хэлбэрээр аль болохоор хурдан засч залруулах ёстой.

5. Чухал асуудлыг аль болохоор зарчмын vзэл бодлыг нээн харуулах vvднээс тэнцвэрт байдлыг хангах.

6. Энэхvv шаардлагыг тухайн нэг нэвтрvvлэг, эсвэл мэдээллийн хєтєлбєрийн хvрээнд биелvvлэх боломж vргэлж гарахгvй байж болзошгvй. Гэлээ ч гэсэн шаардлагатай хугацаанд биелvvлэхийг хичээнэ.

7. Шударга зарчим нь редакцийн бvрэлдэхvvнтэй зєвшилцєхгvйгээр шийдвэр гаргах, эсвэл тухайн асуудлын бvх талыг харуулахад зориулан корпорациас нийтэд нь олгохыг шаардана гэсэн vг биш. Шийдвэр гаргах болон шаардлагын тvвшинд хvрсэн эсэхээс нь хамааран мэдээллийн vнэ цэнэ, ач холбогдлыг давуу байдлаар оруулж болно.

8. Редакци нь олон тvмний эрх ашигт vйлчлэхдээ нийгэм, хувь хvнд тvгээсэн мэдээ тэдэнд нєлєєлдєг гэдгийг мэдэрч, зорилгодоо хvрэхийн тулд зоригтой ажиллана.

9. Редакци нь нэвтрvvлэгт оролцох хvмvvсийнхээ хувийн нууцаа хадгалах хуулийн эрхийг нь хvндэтгэнэ.

10. Редакцийн удирдлага бvрэлдэхvvндээ шийдвэр, чиглэл єгєх эрхтэй.

11. Редакцийн бvрэлдэхvvн нь мэдээллийн vйл ажиллагаандаа Австралийн хамтын нийгэмлэгийн олон талт, vл ялгаварлах зарчмыг хангана.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.